Saturday, April 21, 2012

Хатан голоо аврахын тулд хамаг бөө нар зүтгэх хэрэгтэй гэнэ



Б.Галаарид (Далд үзэгдэл судлаач)

Цаг цагийн зөнч мэргэд болсон үйлийн учир шалтгааныг тайлан хэлж, болох гэж буй үйлийг угтан сонордуулсаар өдгөөг хүрсэн нь үнэн. Тэд хэдхэн цагаас хэдэн мянган жилээр тоологдох цаг хугацааны доторх үйл явдлыг угтан хэлж чаддаг. Хүн төрөлхтөн  Мишель Нострадамус, Иерусалимын Иоханн, Авель гэлэн, Ванга эмээ гээд эрт эдүгээгийн олон зөнчийг нэрлэж чадна. Тэд бол асар богино хугацаанд ухамсрын тодорхойгүй төлөвт шилжин хүссэн мэдээллээ авч чаддаг ер бусын чадвартнууд байсан гэдэг  нь тодорхой харагддаг. Өөрсдөө тэгж транст орохоос гадна дээд хүч шууд үйлчлэн зөнч үгсийг хэлүүлдэг тохиолдол ч бас олон байдаг.
Ер нь бол хүн далд ухамсраа чөлөөтэй ашиглаж чадах юм бол ийм чадвар бүгдэд нь бий гэдэг. Тодорхой арга технологийн тусламжтайгаар ийнхүү ухамсрын тодорхойгүй төлөвт шилжин ямарваа нэгэн мэдээлэл олж авах арга зам нээлттэй ч ямар түвшний мэдээлэл авч байгаагаа тодорхойлоход бэрх, хожмын үр дагавар нь ямар ч байж болох тул учир мэдэх хүмүүс чадах байлаа ч үүгээр оролдддоггүй.
Аливаа үйл явдлын учир шалтгааны талаар мэдээлэл олж авах олон сувгийн нэг нь бөөгийн онго  буулгах арга юм.  Ийм замаар олж авсан мэдээлэл хувь хүн, айл өрхөд хамаатай нь ч бий. Хаад ихэст хэлүүлсэн ч байдаг. Олон түмэнд зориулсан нь ч бий. Түүнээс гадна бөө нарт өөрсдөд нь хандаж захисан, анхааруулсан мэдээлэл их ирдэг. Ялангуяа бөө нэрээр бизнес хийгсэд олширч, улаач нарын ёс суртахууны асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед тэдэнд хандсан айлдвар анхааруулга их ирэх болжээ.
Ер нь бөө хүн буруу хазгай үйл хийвэл  газрын хуулиар биш, тэнгэрийн зарлигаар гэсгээгддэг номтой. Үүнийг нотолсон нэгэн айлдвар “Тэнгэрлэг бөө” сэтгүүлийн 2012 оны дугаар 12-т нийтлэгджээ. Бөө судлаач Д.Бадарч энэхүү айлдварыг эмхтгэсэн гэснээс үзвэл хэд хэдэн онгын үгнээс нийлүүлж бичсэн байж мэдэх, эсвэл нэг онго олон удаагийн буултаараа хэлснээс түүвэрлэн нэгтгэсэн байж ч мэднэ. Ямартай ч энэхүү айлдвараас харахад сүүлийн он жилүүдэд бөө нар олноор төрсний цаад учир нь мөнх тэнгэрээс хамааралтай бөгөөд  төр түмэндээ түшиг бол, улс Монголоо мандуул хэмээн улаач нарыг угийн дээдэстэй нь  учруулсан гэсэн санаа:
Өндөр тэнгэрийн хүслийн
Өмөг түшиг болохоо
Хөх тэнгэрийн хүслийн
Хөл гар нь болохоо
Мөнх тэнгэрийн хүслийн
Мөчир салаа нь болохоо
Хаан тэнгэрийн хүслийн
Харуул манаа нь болохоо
Эзэн тэнгэрийн хүслийн
Элч улаач нь болохоо
Удамт Монголын хойчсууд минь
Угсаа залгасан үрсүүд минь
Ухаж сайн ойлгогтун
Учир ёсоо мэдэгтүн...  гэж уг айлдварт өгүүлснээс тодорхой байна.
Бөө хүнийг гэсгээх шийтгэх нь мөнх тэнгэрийн хэрэг, бөө нэрээр буруу муу үйл  хийсэн хүмүүс энэхүү гэсгээлээс зугатах газаргүй хэмээн судлаач миний бие өмнө нь олонтаа бичсэнийг энэхүү айлдвар баталж:
Дугуй дугуйгаараа нийлж
Дур зоргоороо аашлагсад
Мөнх тэнгэрийн зарлигаар
Мөглөнд орохоор яарагсдын
Хийсэн үйлийг нь хэлэлцэж
Хэцүү гашууныг нь ялгана
Хэрцгий явсныг нь хэрчинэ
Хомхой явсныг нь хуйхална 
Мөнх тэнгэрийн зарлигаар
Мөчир салаа үлдээхгүй  хэмээн сануулжээ. Ийнхүү сайн мууг нь шүүж, буян нүглийг ялгаж, буруу ихтэй бөөд үр удам ч үлдээхгүй хэмээн сануулж буй нь зүгээр нэг хоосон үг биш юм. Бөө нэрээр омтгойрон хийрхэгсэд үйлийн үр гээч юм нэхэл хатуутайг санаж, гэм нүглээ эртхэн цайруулахгүй бол тэнгэрийн гэсгээл хатуудаа дэндүү хатуу л байдаг даа. Харин удамт монгол үрс угийн тэнгэртэйгээ холбогдох асуудлыг төрийн зарлигаар ч шийдэхгүй, бөө нар бөөгнөрч зөвшөөд ч шийдэхгүй, хэрхэхийг дан ганц тэнгэр мэднэ гэдгийг дахиад нэг сануулчихъя.
Энэ ялдарт бас нэгэн айлдварын тухай өгүүльюү. Далд үзэгдэл судлаачийнх нь хувьд надад янз бүрийн л хүн ханддаг. Гурван жилийн өмнө бар жилийн өнгө ямар байх тухай онгодын хэлсэн үгийг цахим шуудангаар нэгэн бөө илгээснийг би “Гэрэлт Цалиг”-таа нийтэлж байсан. Тэр бөө маань дахиад нэг захидал ирүүлжээ. Нэрээ хэлэхийг тэр удаад ч, энэ удаад ч хүсээгүй нууцлаг бөө маань захидалдаа юу өгүүлснийг  түмэн олондоо сонирхуулах нь үүрэг хэмээн үзлээ. Тэгээд ч энэ айлдварт байгаль экологийн талаар өгүүлсэн нь бичигч миний хообийг хөдөлгөж орхилоо. Захидлаас үзвэл тэр бөөгийн онгод  2012 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр гэнэт бууж хатан Туулын тухай, Туул голоо устай болгохын тулд бөө нар хэрхэхийг хэлж өгчээ. Энэхүү айлдварыг багахан тайлбартайгаар буулгахыг оролдъё.
Монголчууд хатан Туулын хөндийг яагаад сонгож нийслэл хотоо байгуулсан тухай тэрхүү онгод хэлэхдээ “Олон хүн орчиж, түмэн хүн түжигнэсэн газарт хар муу юм хэзээнээсээ хоргодох дуртай. Тэр хар муу юмыг урсгалаараа тээн одож байг, усаараа зөөн нимгэлж байг  гэж их голын эрэг хөндийг сонгож хан төрийн нийслэл ханаа шийрлэсэн юм. Энэ голын ус татарвал уй гашуу ирнэ, уйтгар зовлон хэрнэ. Түмнийг хамарсан түйтгэр, олныг хамарсан гамшиг, гал дуудсан гай ирнэ. Яг одоо хатан голын чинь халгих ус нь ширгэж хар сайр нь гарчээ, булгих ус нь бултаж бут сөөг нь цөөрчээ, хар муу юм нүүрлэж хатан бие нь хагасарчээ” гэж өгүүлсэн байна. Тэгээд:
“Их Монгол эвдрэлцэхгүй гэж
Элгэн биеэ уралцахгүй гэж
Бурууг хийгсэд  бултахгүй гэж
Бусдын үгэнд орохгүй гэж
Бууц юугаа солихгүй гэж
Буурь юугаа сэлгэхгүй гэж
Уул усаа тахь
Ургамал модоо шүт
Хайрхан уулаа тахь
Хатан голоо шүт
Хаан хүнд хошуу хүргүүл
Хамаг олонд хэл хүргүүл
Бугшсан олны уурыг гаргахгүй бол
Буруу л хүмүүс дээшээ гарна”  хэмээн сануулсан байна.
Тэгээд хатан Туулыг устай болгоё гэвэл “Цагаан зүгийн бүгээн тэнгэртэнгүүд хатан голын булан тохой бүрт олноороо отголж бөөл, түмнээрээ төөлж бөөл. Тэгэхийн цагт хан тэнгэр хураа хайрлана, хатан гол урсах болно. Хатан голоо устай болго Хамаг олны хилэнг арилга. Бугшаад байгаа хилэн Буцлаад байгаа уур Омогшоод байгаа хилэн Огшоод байгаа уурыг дар. Харь хүний цацсан хар муугийн үр байна. Балгаар ус зөөгөөд барахгүй, бага багаар хийгээд дийлэхгүй. Олноороо нийлж, бөөнөөрөө бөөлж  хурмастын хурыг дууд. Хувхайрсан сайр хурын усаар угаагдсаны дараа, Хурсан их бузар үерийн усаар хөөгдсөний дараа л булаг ус сэргэнэ, бут шанд амилна, Хатан гол бүтэн болно, Хамаг олны үйл бүтнэ”  гэжээ.  Ингэхийн тулд цагаан тэнгэртэй бөө нар хатан Туулын булан тохойд очиж олноороо отоглож, бөөнөөрөө бүлэглэж олбоггүйгээр газар сууж, хоёр гараараа газар тулан гуйж аргадах хэрэгтэй гэнэ.
Олны үйлийг үүрсээр байгаад
Олбог минь цоорлоо.
Түмний үйлийг үүрсээр байгаад
Төө бие минь агчлаа.
Эхээс төрсөн биеэ
Энэ зөнд нь орхиё.
Эргүүлж усаа хайрла даа,
Эгэл түмнээ өрөвд дөө.
Тавилан заяаг минь даа даа,
Татарсан голоо тавиул даа.
Бугшсан хилэнгээ тат даа
Бургилсан усаа тавь даа хэмээн аргадаж
Өргөлийн дээдийг өргөж,
Өргөн түмний буяныг дуудаж,
Мөргөхийн дээдээр мөргөж,
Мөнх тэнгэрт залбирлаа хүргэгтүн”  гэж  мөнөөх онгод хэлсэн аж. Гараараа газар тулж элгэн биеэ голын сайранд хүргэн байж гуйхын учир нь монгол хүн хэзээ ч гараараа газар тулдаггүй бөгөөд аргагүйдэж ягтаа тулсандаа л ингэж байна гэсэн санаа гэнэ. Олбоггүй бөөлдөг нь ч гэсэн ийм олон бөө нар эгэл түмнийхээ зовлонг нимгэлэхээр олбог ширдгээ цоортол зүтгэж зүдэрснээ илэрхийлж буй хэрэг аж.
Ийм нэгэн онгодын айлдварыг үл таних бөө  цахим шуудангаар илгээлээ. Хэн хэрхэн ойлгох нь хувь хүний л хэрэг тул эрхэм уншигч өөрийнхөөрөө л болгоо. Гэхдээ ийм юм бичлээ гэж мөхөс намайг бүү шүүгээрэй. Аль болох олон бөө нийлж нэгдэж, отоглож хий гэсэн, тэгээд ч үйлдэл хөдөлгөөн, хэлэх гуйх үгийг нь хүртэл зааж зааварласан  ийм даалгавар дээрээс өгөгдөж буйтай таарсан минь үгүй тул  ийнхүү илүүтэй ихээр сонирхон дамжуулж байна.
2012.04.21.  Улаанбаатар хот.

12 comments:

Anonymous said...

Hatan Tuulaa avrahad MAH-iin tugnaas 1000-iig Suhiin talbai deer shataaval arai eruul eyreg oorchilolt garch boloh yum. Uchir n MAH gedeg har huchin buh erh medliig atgaj UB-iin ergen toirond ekologiin suitgeliig avchirch baina.

Anonymous said...

KHUGSUUN:
ЗӨВ ҮНЭН ҮЙЛИЙГ САЙН ХҮН ЭХЛҮҮЛСЭН ЦАГТ ХҮН БҮР ТҮҮНИЙГ ДАГАЖ, ДЭМЖСИНЭЭР МОНГОЛЧУУД ОЛНООР НЭГЭН УДИРДЛАГАНД ЖАГСЧ ТЭР ЦАГТ ХУДАЛ, МУУ МУУХАЙГ БИД ТАЯГДАН ОДУУЛНА.....ҮНЭНЭЭС ХУДАЛ БҮХЭН АЙХ ЦАГ УДАХГҮЙ

Anonymous said...

За сайхан сайхан айлдварууд бууж байгаа юм байнаа.

Anonymous said...

бөө өөрөө тэр чигээрээ тийрэнтэх зан үйл. Мэдэхгүй болохоороо л өөсдийгөө бөө болчихсон гэж солиорч байхгүй юу даа.

Anonymous said...

анх ирэхдээ уньж туньж, гуйлгаж аргадуулах нь элбэг ч гэх шиг. Бүүр байсаар байгаад хүн хуурч, чадахгүй дээрээ бүр эрхэлэх. Галзуурч гүйцэх нь.
Өндөр настай ганц хөгшин тайгдаа байнлээ, очоод уулзчихаач дээ. Яасан хэцүү юмб дээ.

Anonymous said...

"гэхдээ онгод бөөг эзэмдэх бус, бөө хүн тэдгээрийг удирддаг. Бөө мөргөлийн гол ялгаа нь үүгээр илэрхийлэгддэг юм" хэмээн "Ямарлаг бөө" гэнэ үү сэтгүүлээс уншиж сууна. Ямарыг унана гэнэ вэ? Авах юм алга.

шал буруу бичсэн, засаж ч БОЛОХГҮЙ.

Anonymous said...

2012,05,27-нд Ням гариг бөөгийн цугларалт хийгээ юу, Галаарид гуай? Тэгээд Бумбын эрин дуусаад Бөөгийн эрин эхлэнгүүтээ шууд харьж дуусч байгаа ухааны юм ярьсан гэнэ үү?
Луйварчин мэхлэгчдийг ерөнхийлөгч зарлиг гаргаж цэцгэлэнэ гэснээс болоод өөрсдөө эмж замбараандаа орох шахав уу?

Мандал суманд 300 хульхчин саяхан очиж галзуурч байсан сураг байж л байна.

chinugoo said...

та нарт онгодын айлдсан үгийг хэлэх хэрэгтэй болов уу гэж бодлоо. монголыг манжууд шарын шашны бодлогоор эзлэн авч бидний уламжлалт ёс болгоныг өөрсдийнхөөрөө өөрчилж, бөө бүрийг толгой дараалан устгаж байх үедээ хэдэн жарны дараа бөөгийн шашин эргэж мандах тэр үйлийн үрийг мэдэж байсан байна. тэгээд, бөөгийн шашны эргэн мандах цагт 1онгод босоход 10тийрэн дагаж өндийх жатга хийсэн гэнэ. одоо тэр жатга л хүчээ аваад яваад байгаа болохоор энэ болох болохгүй бөө нар гарч ирээд байгаа юм. нэг ёсондоо өөрийн болон өвөг дээдсийнх нь хийсэн муу үйлийн үрээр одоо энэ цагт онгод дагаж боссон тийрэн болоод байна даа тэр хүмүүс.тэгэхээр үйлийн үрээ эдлэж элдэв сүнсэнд биеэ худалдаж яваа тэр хөөрхий улаач нэртнүүдийг тэнгэрт мэдүүлж,төөрөг замыг нь засах цаг удахгүй ирэх нь ээ. хэрхэн энэ жатгаас гарах арга ухааныг өөрсдийнхөө онгодоосоо асуугаарай. олон онгодын санал нийлж нэгэн арга сүвэгчлэх тэр цагт л жатга үгүй болно гэсэн шүү. онгодтой удган зайрангууд энэ талаар ярилцаж тэр аргыг олж нэгтгэх хэрэгтэй байна.

Anonymous said...

Манжууд мэддэг юм биш. Тэр Манж чинь байхгүй. Сөнөсөн. Битгий мэдэмхийрээд бай.
Одоо бол бөө мөргөл ид дэлгэрсэн байгаа цаг. Бүх орон улсад бөө байна. Энэ бол маш эртний мөргөл. Үхсэн баасны хожмын шашин. Шашин ч өөрөө бөөтөөд явж байна.
Ариусал байхгүй цөвүүн цаг.

Anonymous said...

Eh delhii,nutag us,ongon baigalia,hun ardiinhaa sain saihnii tuluu "zuv" buu nar yum hiideg bhad zarim "BURUU" buu nar ni eh delhii baigalaa buzarlaj bnaa.Buulsun gazar ni hool undnii uldegdel,arhi pivoniii lonh,laaz....geed,ter gazar ni ahij hun ochihiin argagui bolgochihson baih um.Bidnii heden naiz nariin jildee,zarimdaa 2 jildee ochij 2 honog amardag neg gazar baidag yum.Ter gazar oin zahad "gantshan" shirheg artsnii but baidgiig ene jil ochson chini buu nar hogiin tseg bolgochihsoniig haraad gol mash ih harlasan shuu.

Anonymous said...

Бөөг шалгаж болдог гэдгийг Чинбат зайранцар дуулсан болтой шалгаж болохгүй гэж зурагтаар маш их айж мэгдэж ярьж байхыг харлаа.
Бөө мөн эсэхийг Чинбат хараад мэдэхгүй, бөө гэж "өөрийгөө нэрлэгсдийг" тоолж байж л мэдэх юм гэнээ. Их ядарсан арчаагүй бүдүүлэг атигар луйварчин байнлээ дээ.
Жинхэнэ бөө бол шинжлэх ухаанаар өөрийгөө шалгуулахыг хүсээд зогсохгүй, бөө гэдгээ ч хүлээн зөвшөөрүүлэх гэдэг байхад. Шалгасан хачирхсан нь байдаг.

tahneegaebler said...

Slot Machines at JT Marriott Casino - Missouri City
The Marriott Casino at 문경 출장샵 Kansas City offers a casino hotel in Missouri City. The hotel has 2,100 slot machines, 10 거제 출장마사지 table games 부천 출장안마 and offers 안산 출장마사지 several 군산 출장마사지 dining options