|ӨГҮҮЛЛЭГ|
“Энэ муу хар модны байж байгааг хараач. Ус шийгээд л, гэр дулаацуулах нь бүү хэл, гал авалцахгүй юм. Нутагтаа байсансан бол ч .....” гээд ээж маань зуухныхаа ам руу толгойгоо шургуулчихав уу гэлтэй таг чиг боллоо.
“Энэ сайхан нутагт ирчихээд зовлон тоочоод байхдаа яахав дээ” гэсэн гоморхуу бодол төрж “Хөрзөнгийн галаар хоол болгох гэж явдлын улсын цаг барж суудаг газраас энэ бөөн модон дунд ирчихээд дэмий юм ярих юм. Манай нутаг хэзээ л модтой байлаа.” гэчихлээ. “Тоорой, сухай, заг, бургас гээд л юу дуртайгаа түүж ирээд түлдэг миний нутаг ч сайхан шүү.” хэмээн ээж маань зуухны амнаас толгой өндийлгөлгүйгээр аяархан өгүүлэв. “Энэ тэнэг үрийг яана даа” гэсэн гоморхол, зовинол хоёр дууных нь өнгөнөөс хослон сонсогдоно.
Дал гарсан ижийгээ би гэнэт жигтэйхэн өрөвдөв. Хэлэх гэснээ хэнд ч шулуухан, хатуухан хэлчихдэг гоолиг, жавхаалаг дүр нь гэгээн дурсамж болон үлдэж, нуруу нь асуултын тэмдэг мэт бөгтийн бүтэн тохой агшсан ээж минь хувь тавилангийн зараалаар Улаанбаатар хэмээх их хөлийн газарт ирж, хэл нэвтрэхгүй харийн бэр мэт ааш аягийг нь мэдэхгүй нойтон хар модтой ноцолдож суухдаа нутгаа санасан сэтгэлээ нууж чадалгүй хоёр үг унагасных нь төлөө дэндүү хатуу үг хэлснээ мэдээд би дахиж дуугарсангүй. “Хөвчийн нурууны арц мөн сайхан сан. Үнэр ч гэж үнэр дээ.” гээд л ээж минь гал нь бөхсөн нүдээрээ алсыг ширтэх нь төрсөн нутгаа хараачлах мэт ээ. Мянган бээрийн цаадтай орших суунаг цэнхэр Алтай, өрмөн шаргал говио магтах гэж хэлэх үгээ олж ядах цагаан толгойтой эмгэнийг хараад “Ээж минь нутгаа ямар их санана вэ? ” гэж гэнэт бодохуйд хэдэн оны тэртээх нэгэн түүх сэтгэл зурсхийн буувай.
* * *
Хар бага наснаасаа винайн ёсыг сахиж, буддын шашны хөлгүй их эрдмийн гүнд хүрсүгэй хэмээн нойр хоолоо хасч явсан нь нэг л өдөр Цэдэнжавт гай боллоо. Лам нэртэй хэнийг боловч хорьж цагддаг, зиндаа өндөртэйг нь алж хяддаг хатуу цаг ирж, эрдэм чадалтай хөгшчүүд толгой дараалан ачигдаж, усанд хаясан чулуу мэт сураггүй болоод, ар гэр ахан дүүс нь нус нулимсандаа хутгалдаж суухыг дэндүү олонтаа харсан Цэдэнжав нэг л өдөр өөрийнх нь ээлж болж, бензин тосны үнэр ханхийсэн орос тэрэгний тэвшин дээр буутай цэргээр харгалзуулан ачуулж, арван хэдэн жил шоронд суух, эсвэл алуулахын аль нэг тавиланг өөрийн дураар биш хүний эрхээр сонгоно гэдгийг совингоороо мэдрэв. Эрдмийн чинадад хүрэх гэсэн гэгээн хүсэл нь амь насны үнэтэй тэнцэх болсныг ухаарсан Цэдэнжав хүү хувь тавиланг дагаж толгой бөхийхгүй гэж эрсхэн шийдэв. Уужим хорвоогийн аль нэгтээ амьдрах орон зай олдож л таараа гэж бодсон тэрээр Монгол нутгийн төвөөс ирэх аймшигт аюулаас зугтан хөлгүй их зэрэглээн дунд торолзон баралзах алс баруун зүгрүү зориглон явж одов. Түүнд очих цэг байсангүй. Ердөө л эх газрын хүчит шуурга мэт, тэнгис далайн сүрт давалгаа мэт гэнэтийн аюулыг зөн совингоороо мэдэрсэн унаган мэдрэмж нь түүний ядарсан хөлийн алхааг түргэтгэж, буларсан биеийн чилээг мартагнуулах аж. Хөхрөх алсыг давбал аюулаас ангижирна гэсэн гэнэн бодол нь тус болсонгүй. Амьдрахын тулд, утсан чинээ улаан амиа тээхийн тулд тэрбээр Шинжаан, Уйгар, Энэтхэг, Пакистанд очиж эцэст нь Ази хэмээх эх газрын хаяанд гээгдсэн мэт бүртийх арлын орон Тайваньд ирэв. Тайвань гэдэг нэр эх хэлээр нь бол тайван амгалан гэсэн үгтэй аялга дүйдэг нь сүүдрээсээ өөр нөхөргүй болж, хувь тавилангийн хатуу тохуурхалд автан хөлгүй далайд хаягдсан өнчин завь мэт сэгсчүүлж явсан түүнд аврал энэрлийн орон мэт санагдсан ч байж мэднэ. Юутай ч үлдсэн цагаа энд өнгөрөөхөөр шийджээ. Адуу мал бэлчиж, дөрвөн улирал ээлжлэн байдаг төрөлх газраас нь даанчиг өөр энэ нутагт хувь тавилангийн оногдсон хэлтэрхийг элээн байсан тэрбээр насны бөгсөнд баярт мэдээ сонсов. “Аав аа, би Монгол руу явах боллоо” гэсээр амин хайртай хүү нь ороод ирэв. Талын зэлүүд салхийг далайн задгай агаараар орлуулан сэтгэлээ хуурч олон оныг үдсэн Цэдэнжав нас өндөрт гарч, төрсөн газартайгаа эргэн холбогдож чадахгүй нь гэж нэгэнт итгэчихсэн байсан болохоор энэ мэдээг сонсонгуут өөрийн мэдэлгүй цээж бачууран үг хэлж эс чадна.
“Хүү минь миний Монголд очих нь ээ. Эцгийнхээ төрсөн нутагт очих нь. Өдий болтол хүсэн хүлээсэн тэр газарт очих нь. Бүх насаараа, зүрх сэтгэлээрээ хүсэн тэмүүлж асан хөх Монголд минь очих нь. Яамай даа“ гэж бодохуйд зовхи нь нойтогноод ирэв.
Үхэхээс бусдыг үзэж, үлгэрээс бусдад хууртсаар цөхөрч дуусаад элдүүр нь ханасан сур шиг болсон сэтгэл нь хуртай зуны цэцэг мэт амирлахуйн туйлд хүрч, зовох цагт дуусаагүй нулимс нь өөрийн эрхгүй мэлтрэхэд амьдрахуйн эрхэнд дэр нэгтгэсэн ч он цагийн шаглаасанд салахын аргагүйгээр холбогдсон тайвань эхнэр, монгол сэтгэлтэй ч монгол ахуйгаас ангид өссөн хүү хоёроосоо зовсхийн хоосон өрөө рүү зүглэв. Эзэнгүй өрөөнд орж ирсэн хойноо ажвал зүрх нь түг түг хийн цохилж, бадриун чийрэг атлаа нялхарч зөөлөрсөн гар нь үл ялиг чичрэх аж. Торго мэт зөөлөрсөн булцгар цагаан гараа хараад далайн чийглэг уур амьсгалд эх газрын хүний арьс дэвтэхээс, сэтгэл дэвтдэггүй л юм байнаа даа гэсэн бодол зурсхийнэ. Эцгийн сэтгэлд ямархан шуурга хуйларч буйг эс мэдсэн томоогүй хонгор хүү орж ирээд “ Аав аа? Би Монголоос танд юу авчрах вэ?” гэж шалгаана. “Захья гэвэл ч мөн ч их юм захихсан. Өчнөөн жил хориотой байгаад арайхийн нэг үүдээ нээж байгаа төрөлх нутаг руугаа элдвийг захивал хүүд минь гай болж мэднэ” гэсэн бодолд автан хэсэгтээ чимээ алдрахад хүлээж цөхсөн хүү нь чимээгүйхэн гарч одов.
Цэдэнжав өвгөн хэд хоног нойр нь хүрэхгүй сэвэлзэв. Түүний сэтгэл зүрх хүүтэйгээ хамт Монгол руу нисэн оджээ. Өнөөдөр онгоцны буудал дээр хүүгээ тосч авахаас наана тайвширч яагаад ч чадахгүй нь.
Тэрээр хүүгээ явахад нь юу захих вэ гэж бүтэн шөнөжин бодож билээ. Хамгийн түрүүнд нутгийн чулуу бодогдсон. Гэтэл “Сууринаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог. Нутгаасаа явсан хүн насан туршдаа зовдог” гэсэн өвөг дээдсийн захиас үг санаанд орж, нутгийн минь чулуу нутагтаа л байг даа гэсэн бодол төрсөн. Тунгалаг Туулын уснаас савлаад ирээч гэвэл болох л байсан. Гэвч ус л бол ус шүү дээ. Тэгээд ч энэ насандаа уснаас их юм үзсэнгүй. Эцэст нь тэрээр нэг л зүйл захихаар шийдсэн. Түүнийг нь авчирч байгаа хүүгээ тосохоор явж буй өвгөнд цаг хугацаа зогссон мэт, тултал нь хаазалсан машины хурд мэлхийнийх шиг санагдана.
Онгоцны буудал дээр аавдаа үнсүүлэхдээ хүү нь гарт нь захиасыг нь атгуулав. Цагаан цаасанд нандигнан боосон, атга дүүрэхтэй үгүйтэй тэрхүү зүйлийг бушуухан задалмаар, үнэрлэж үзмээр болно. Гэвч түүнийг үзэх л юм бол нулимс нь сад тавин урсчихна гэдгийг мэдэх болохоор гэртээ ортлоо алгандаа энхрийлэн атгав. Гэртээ орж ирээд Цэдэнжав хүүтэйгээ үг сольж, аян замын сонин ч сонссонгүй, шууд л өрөө рүүгээ ороод тухтай нь аргагүй завилж аваад захиасаа задлав. Одоо түүнд яарах юм байсангүй. Эх нутагт нь газраар нэг хөглөрөн байдаг, идэр залуу насандаа даанч эс тоож асан тэр зүйл өмнө нь байна. Байх байхдаа эх нутгаасаа аргагүйн эрхэнд хагацан салсан он жилүүдийн нөхөөс болж, Монгол чинь байдгаараа л байгаа юм шүү гэж хэлэх мэт санагдана. Өнгө нь бууралтаж , хөхрөх аяс орсон ганц ширхэг хомоолыг нандин эрдэнэ мэт энхрийлэн илбэхэд өргөслөг хатуу гадаргуу нь хурууны өндөг хатгахыг Цэдэнжав эс анзаарна. Тийн хэсэг сууснаа ганц хомоолоо сангийн бойпортоо үйрүүлэн хийгээд унгатгалаа. Хар нялхаасаа үнэртэж өссөн даан ч танил, даанч дотно үнэр өрөөгөөр нэг тархахад Цэдэнжавын сэтгэл өөрийн мэдэлгүй хөвсөлзөж, эх нутагтаа хүрээд ирсэн мэт санагдахуйд хоёр нүднийх нь нулимс мэлтрээд ирэв.
Нүдээ аньж, алга хавсран залбирч суугаа түүнд Булган голынх нь намуухан атлаа ихэмсэг урсгал мяралзан үзэгдэж, тоосноосоо бусган давхилдах сүргийн омголон төвөргөөн, уянгат янцгаалт сонсогдож, айраг цагааны үнэр ханхийв. Ханхар өргөн цээжтэй аав нь тогтож ядан эргэцэх омголон моринд шавхийн мордож, эрдүү цээл хоолойгоор уртын дуу шуранхайлсаар хязгааргүй их талын гүнрүү давхин одох мэт, их талын энгээр хивс мэт алаглах цэцэгсийн үнэр хамар цоргих мэт, дөрвөн улирлын эргэлтэнд мөнх цастай дүнхийх Алтайн их уулсын оргил үүл нэвтлэн цайвалзах мэт, эх газрын сэвшээ хонгор салхи сэр сэр үлээх мэт боллоо. Ийнхүү Монгол нутагтайгаа дурсамжаараа холбогдож, монгол үнэрийг биеэрээ мэдэрч суусан Цэдэнжавын сэтгэлийн шарх аньж, Монголынхоо төлөө миний хийж чадаагүйг хүү минь гүйцээж чаднаа гэж бардамхан бодов. Хөх хомоол уугиж дуусаад, харь орчноос даанч ангид үнэр нь өрөөнөөс салж ядан ханхална. Хомоолны утааг үнэртэнгүүт сад тавьсан нулимс нь гарахаа болиод Цэдэнжавын сэтгэл ч бас дэвтжээ. “Нутагтаа очоод ирснээс ялгаагүй боллоо. Одоо би үхсэн ч яахав” гэж бодоод тэрбээр уужим амьсгаа авлаа.
* * *
Нойтон хар мод “Би үнс, утаа болмооргүй байна” гэж эсэргүүцэх мэт хэсэг шийгснээ шад пад асч удалгүй гэрт халуу дүүглээ. Ээж минь сая нэг сэтгэл амрав бололтой зуухны өмнөөс босч гараа угаагаад бурхныхаа өмнө өвдөглөн сууж зул асаав. Нүдээ аньж, алга хавсран залбирах ээжийгээ хараад Цэдэнжав яг ингэж залбирч суусан байх даа гэж бодогдов. Ээж минь Цэдэнжав өвгөний бодлыг давтан бодож байж ч магадгүй.
23 comments:
Saihan oguuleg boljee. Hediid hevlesen be? Hevlej amjaagui bol ene chini bas oyuny omch shuu dee. Nutgiin chuluu gesnees negen huuch delgeye. 1991 ond Mongol ulsyn Yeronhiilogch P.Ochirbat ANU-d ailchilahad hamgiin sain orchuulagch Suhjargalmaag daguulj yavjee. Etseg Bush ooriin Mongol helnii orchuulagchaar ovgon erdemten Jagchid tsetseniig avchee. Ingeed Yeronhiilogch maani Jagchid guaig Mongol Ulsad irehiig urisan baina. Daraa jil ni Jagchid guai ehnertegee, huuhduudeesee 2-yg ni daguulaad Ulaanbaatart bolson Mongolch erdemtediin hurald orson yum baih. Ene tuhai ug ni ih yum yarisan. Tovchlood helehed butsahdaa heden chuuu tsunhendee hiigeed yavsan chini manai gaaliin baitsaagch gargaj hayauulsan gene. Ter muu ovgonoos nutgiin chuluug ni harmalj baidag manaihny tolgoi dahi bilcheerch mon ch tarchig yum shuu. Odoo bol erhbish yum uzej nud tailtsaasan biz. Yostoi nogoo delgesen terleg shigee jijighen setgej baij dee. Ter Gurbazaryn delgesen terleg shigee geed duuldag duu ch ih muu yoriin yum shig sanagdaad baidag yum. Hetsee negen tsagt delgesen terleg shig gazartai bolchihvol yaana ho.
Сайхан болжээ. Хүн эх орноосоо хол байж удах тусмаа түүнийгээ илүү ихээр мэдэрч, илүү ихээр санадаг юм шиг байна. Филиппинд байхдаа Жанцанноров гуайн "Цагаан суварга"-г сонсоход үнэхээр гоё байдаг байсан, энд ирээд сонсвол тэр үеийнх шиг сэтгэл хөдлөхгүй юм.
hunii nutag davchdah uye bishgui bdag ch huuchin tsagiig bodvol bid ch aztai humuus yum da huurhiis...
utga uyangiin, uhaarliin shinjtei iimerhuu yum unshihad bas saihan bdgiimaa. goy oguulle n shuu, urt bolhoor n guitsed unshilgui yavj bgaad say duusgalaa.
delgesen terleg gedgiin tuhaid, gazriin zurag deerh gazar nutgiin helberiig n tegj zuirluulsen yumuu gej oilgood bsiishd.uguim boluu.
2003 онд Тайваньд явж байгаад сонссон бодит түүхээс сэдэвлэсэн өгүүллэг л дээ. Тухайн үедээ "Өдрийн сонин"-д нийтлэгдэж байсан юм аа. Ер нь нутгаа санана гэдэг монголчуудад илүү байдаг асуудал уу, эсвэл бүх үндэстэнд байдаг адилхан байдаг юм болов уу?
Бүгдэд л байдаг байх даа. Амэрикийн фэрмэр ч тал нутгаа, хятадын тариачин ч тариан талбайгаа, африкийн пигмэй ч тахь давхилдсан хөндийгөө санах байлгүй.
Нээрээ "өнөөдөр" дээр бил үү, нийтэлснийг чинь уншсий шүү. Ай кү-ийн асуудлыг.
хэзээ дараагийн өгүүллэг гарах бол? Гайхамшиг.
Galaarid ax xaaguur zavgui tavargaad bnaa? Xuleegeed l bainashuu.
Heden sarin umnu 1grek,1avstrali,2amerik+bi geed 5 hvvhen yylzsan chini bvgdeeree l eh oron,ijii aav,family-gaa sanaj bgaagaa yariad bsiish dee hehe,,,horhoi shavij hurtel ger orontoi(uurtei)bdag bolohoor hvn bid adilhan baihoo.
Монголчуудын түүний дотор төв халхууд хэзээнээс үр хүүхэддээ энэ үгийг хэлдэг дээ. Сагсуу биш сэргэлэн цовоо, өөнтөгч биш чигч шударага, долигонуур биш найрсаг, гаж биш зарчимтай гэхчлэн аливаад туйлшрахгүй, "хорвоог гэгээн тунгалаг нүдээр харж, холч уудам ухаанаар тунгаан бодох сэтгэлийн их тэнхээтэй байх ёстой"г хэлж захисаар ирсэнсэн. Гэтэл үгүй ч юм шиг. Болно доо. Зөв нь буруугаа, зөөлөн хатуугаа дийлдэгдээ гэж бодсоор явтал, өнөөдөр байдал нэг л биш болжээ. Нийслэл хотод маань хамгийн их үндэстэн болох халхууд хүн амын ихэнхийг бүрдүүлэн амьдарч байна. Гэтэл төр засгийн болон мөнгө санхүүгийн бараг бүх эрх мэдэл увсынхны мэдэлд, одоо бүр хүрээгээ тэлж баруун хэдэн аймгийнхны мэдэлд шилжиж тэд ийм байх ёстой мэт аашилж эрээгээ алдаж эхэллээ. Ийм маягаар нь адилхан бодож сэтгэж үзвэл Эзэн богдоос минь их хурлын дарга үнэхээр илүү гэж үү, Норовбанзад гуайг хир дуулдаг гэж боддог юм болоо, Дэндэвийн Пүрэвдорж, Бавуугийн Лхагвасүрэнгийн яруу найраг, Маамын "Газар шороо"ноос зах зух нь харагдаж байгаа сэтгэлгээний царыг, хутгаж, хуйвалдаж, хутга араас нь шааж, худлаа нэгнийгээ хөөрөгдөж, хүчээр нэгнийгээ гаргаж байгаатайгаа зүйрлэн "янзын гое чадаж байна" гэж мангуурч байгаа энэ хэдэн хүн амитадыг яах ёстой юм болоо. Өөрсдөө юм бодно, идэж цадна, эрүү нь чилнэ л гэж лав байхгүй юм байна. Мянганбаяраас өөр алт гаргачих геологийн инженер, Алтанхуяг, Баяртсайхан хоёр дээр нь Хүрэлбаатараас илүү санхүүчид гэх мэт үнэхээр алга гэж үү.Галаарид гэж билгүүн номч гараад ирэх вий дээ.Тааруухан эрчүүд их оодорч байгаа сонин цаг юмаа. Аливаа юм туйлшрах маш аюултай бөгөөд "муугийн хор олонд" гэдэгдээ , ийм маягаар дахиад гурван жил явах юм бол, "эргэж ирэхгүй аянд мордсон" гэдэг шиг юм их болох вий дээ. Сэхээрээсэй. Шуналаа дарж чадвал жаргалтай гэж...Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг юм даа. Төв уужим, зөөлөн бодлоор хандаж тэвчиж ирсэн их халхуудын цээжинд шар ус хуруулах хэрэггүй л юм байгаа юм даа. Юм үнэнээрээ, монгол
монголоороо байг. Түдэв та хоёрын давсгүй шөл шиг нуршуу, эсвэл сээрэн зантай, шалихгүй байж сэхүүн
,ямаан омог үнэртсэн зохиол шүү юмнуудаар УРАН зохиолын аугаа тансаг байх ёстой ертөнц дулах учиргүй юм шүү.
Ноён нуруутай бай...
Галаа ахаа, битгий ингэж *цай ч vгvй царай ч vгvй* биднийгээ орхи л доо. Сvvтэй цайгаа уухгvй болохоор нормын кофеин дутагдаад толгой євдчих юм :)
пээнээс чинь
Doorh link-eer orj sonirhooroi:
http://mongolian-agloco.blogspot.com/
doorhi linkeer orj sonirhooroi
http://www.dulguunuu.blogspot.com
he he ene ERKEM gej hun yaaaaaasan bichken setgene ve gej bodov. buruu baival uuchilna biz. bid chini mongol l bol mongol bish uu. esvel zuvhun halh hun bol mongol, durved hun bol mongol bish uuu..zaaval ingej nutag nuga gej hedhen mongol mini taltsah hereg baigaa gej uu
Сайн уу, Блогчид болон блог уншидаг хүмүүст зориулсан их гоё Монгол програм гарсан байна лээ. Ийшээ ороод үзээрэй. Завгүй хүмүүст их тохиромжтой эд.
http://gadaadhelblog.blogspot.com/2007/05/blogreader-101.html
Дуустал нь уншиж чадсангүй.
Эх орон санагдуулсан сайхан өгүүллэг байна.
Хөдөөний залуус хотыг зориход хотын залуус тэдний өмнөөс сэтгэлийг нь төсөөлөн зохиол бичээд л... Сонин үзэгдэл шүү...
Би саяхан Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах
Мөхөс бидний хэдэн санааг шүүн тунгааж санаа оноогоо харамгүй хайрлахыг хүсье:
Дараах линкүүдэд байгаа
http://www.bugdeeree.mn/?p=1751
http://www.bugdeeree.mn/?p=1749
ene unen sak ym bna taa ene hiig hevluulsen uu! hevluuluul zaaval avnaaa
мундаг хүн блогт орж байгаадаа өөрөөрөөн бахархнам. өчүүхэн миний блогт хальт боловч саатан алдаа дутагдлыг минь шүүж өгнө үү
баярлалаа танд...үнэхээр их зүйл бодогдож байнадөө.. ээж аав маань бас л алтай нутгиййнх.. алтайгаас гараад хэдэн жил болоход нутгаа санаж яг л иймэрхүү сэтгэлээр хандаж байсан нь санагдаж байна... би ч бас гэрээ нутгаа саначихлаа..
sainuu
Yunii omno tanid amjilt ervvl enhiig hvsie. Saihan bna geree aaw ,eej bas taniig sanachihlaa.Namaig gaihaj bnauu ... bi tanii shawi bas nutgiin dvv bna.Svvliin ved bas unshigch tani bolson mash taatai bgaagaa nuuhiig hvssengvi.Als holoos mehiin yosolson ..Fe.
Post a Comment