Wednesday, September 12, 2007

Альпын нуруунаас Алтайгаа санагалзсан өдрүүд

Сайн байцгаана уу, блогчид оо. Нэг мэдсэн чинь бараг жил болчихжээ. Удтал алга болсондоо хүлцэл өчье. Намайг эзгүйд хаалгыг минь тогшсон бүх хүнд баярлалаа.

Швейцарийн хөгжлийн агентлаг Монголд тустай олон ажил санаачлан хийснийг бид сайн мэднэ. Энэ удаад тэд хамтын ажиллагааны цоо шинэ загвар бий болгохоор шийджээ. Тодруулбал Швейцарийн нэгэн муж, Монголын аль нэг аймаг хоёрын хооронд хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгохыг зорьж, Юура муж, Говь-Алтай аймаг хоёрыг сонгожээ. Ингэхдээ зүгээр ч нэг сонгосонгүй. Юуны өмнө адил төстэй шинжүүдийг нь чухалчилж. Говь-Алтай аймаг 63 мянга гаруй хүнтэй. Юура мужид 69 мянган хүн амьдардаг.Хоёулаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл түлхүү эрхэлдэг. Хоёулаа тал хөндий, бас уултай. Аль аль нь нэгэн цагт далай тэнгисийн ёроол байсан, хаа хаанаас нь динозаврын олдвор олддог гээд харьцуулан яривал олон зүйлийг өгүүлж болно.
Ер нь Говь-Алтай аймаг Швейцаритай нэлээд хэдэн жилийн өмнөөс идэвхтэй харилцаж байгаа юм. 1999-2001 оны зуднаар баруун аймгууд малынхаа тэн хагасыг алдаад байхад Швейцарийн хөгжлийн агентлаг хэд хэдэн хөтөлбөр санаачлан Говь-Алтайн малгүй болсон 2000 өрхөд мөнгөн тусламж өгч, жижиг аж ахуйг дэмжих санхүүгийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн үеэс хамтын ажиллагааны түүх эхэлдэг.
Төсөрхөн Говь-Алтай аймгийн Засаг дарга Р.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид Швейцарийн холбооны улсын Юура мужид зочлоод ирлээ. Энэхүү айлчлалын сонин хачнаас цувралаар өгүүлье.
Нэг.Унаганы баяр
Унаганы уралдаан болно гэж сонсоод юуны түрүүнд хурд хүч сорьсон дааганы уралдаан л сэтгэлд буулаа. Гэтэл огт өөр дүр зураг угтав. Эндээс л бидний сэтгэлгээ, амьдралын хэв маягийн зөрөө харагдаж эхэллээ.
Бидний очсон сумынхан жил бүр унаганы сонгон шалгаруулалт хийдэг гэнэ. Энэ нь нэг ёсны том баяр юм. Монголчууд сумын наадамд ирэхдээ хамгийн үнэтэй гоё хувцсаа өмсөж, өөрийгөө эхэлж гоёдог. Гэтэл эндхийн малчид өөрийгөө биш, уралдаанд оролцуулах адуугаа бидний хэлдгээр нүдийг нь бүлтэртэл гоёно. Адуугаа гэсний учир бол сонгон шалгаруулалтад оролцуулах унагыг заавал эхтэй нь цуг авчирна. Эх унага хоёроо адилхан гоёно. Дэлийг нь сумлан засч, чамин гоё чимэг зүүлт бүхий ногтоор ногтолсон ижил зүсмийн олон гүү, унага нэг шузганд зэрэгцэн зогсох нь хүндэт харуулын цэрэг шиг сүрлэг юм билээ.

Унагыг дөрөвдүгээр сараас өмнө ба хойно төрсөн гэж хоёр ангилан шалгаруулдаг . Шалгаруулах үзүүлэлт нь энгийн. Тухайн унаганы зүс, галбир, явдал, хэр номхныг тусгай комисс шүүж дүн тавина. Ингэхдээ тусгайлан зассан тойргийн дагуу эзэн нь гүүгээ хөтлөн гүйнэ. Унагыг нь сул дагуулж, араас нь шилбүүр барьсан нэг хүн элдэн хөөнө. Энэ хооронд нь комиссынхон ажиж шинжиж, оноогоо тавина. Морины хорхойтнууд өөрт таалагдсаныг нүдэлж зүсэлж авна. Манайхан шиг комиссын дүнтэй маргалдаж муудалцана гэж үгүй.
Швейцарт адууг аялал жуулчлал, хүнс гэсэн үндсэн хоёр зорилгоор үржүүлдэг. Мэдээж үүлдэр угсаа сайтайг нь үнэ хүргэж зарах зорилгоор өсгөнө. Түүнээс биш манайх шиг уналга эдэлгээнд хэрэглээд байхгүй. Тийм болохоор энд өгүүлж буй сонгон шалгаруулалт хөөрхий унаганы хувьд амьдрах, эс амьдрахуйн торгон хилийг гэтлэх эгзэгтэй цаг үе. Хүнсэнд хэрэглэх бол унаганд нь нядалдаг учраас галбир муу, зүс дорой, явдал гажигтай унаганы хувьд амьдрах хугацаа нь жилээр биш, сараар яригдана. Ингэж адууныхаа үүлдэр угсааг жилээс жилд чанаржуулан сайжруулдаг учраас манайхны цөм сүрэг гэдэг шиг үнэхээр шигшмэл хүлгүүд байх юм билээ.
Монголчууд малынхаа тоо толгойг өсгөж олшруулахын төлөө зүтгэж, олон малтай малчнаа алдаршуулж шагнаж урамшуулдаг. Мянган малтай боллоо гэж хөөргөхөөс биш зуун шигшмэл хоньтой боллоо гэж магтдаггүй. Үүний цаана чанар гэдэг чухал зүйл орхигдоод байна даа гэх бодол Швейцари нутагт унаганы шалгаруулалт сонирхох зуур төрж билээ. Чанартай, өгөөжтэй, үнэ цэнэтэй цөөн тооны мал цөөддөггүйг тэд бидэнд хэлээд байх шиг.

20 comments:

Э. Баярсайхан said...

Сайн байна уу?
Тийм ээ та ч сураггүй алга болсон шүү.
Таны эх хэлний талаарх тэмдэглэлүүд чинь их сонирхол татдаг байсан шүү.

Dulmandakh said...

Сайн байна уу. Саяхан зурагтаар гарч байх шиг байсан, хэзээ гадаад явчихваа? Мэдээж сайн явж байгаа биз дээ та.

A.Амарсайхан said...

Газар газрын зан заншилд хачин юм их. Унагаа нядалдаг гэхээр монгол адуучны зэвүү яасан их хүрэх бол.
Олон жилийн өмнө "Монголчууд адууны мах иддэг гэсэн. Ийм ухаантай нүдтэй амьтныг яаж нядалдаг байна аа?" гэж нэгэн гүрж залуу их л жигшиж зэвүүцсэн шинжтэй ярьж байхыг сонсож байж.

ganga said...

Барууны орны адуу уналганд сургах нь хүртэл шал өөр. Аажмаар дасгах ятгах ч гэхүү аргадаж сургадаг байхад манайхан чихдэж аваад хурдан шуурхай нэг мөр хүчиндээд хаячихдаг нь гадныханд бас л хачин санагддаг байх даа.

Цолмон said...

Сайн байна уу?
Унаганы уралдаан гэснээс "Miss унага" гэвэл илүү гоё юмуу.

Anurad said...

swess oronii shigshmel aduunii shalgaruulalt ny minii bodloor manai ornii aj amydraliin ahuitai taarahad tun hetsuu ajee.
gehdee sonirholtoi niitlel bichjee.urd ny swess oron tegej shigshij baij aduugaa osgodogiig medeegui yavjee.tand bayrlalaa.

Anurad said...
This comment has been removed by the author.
Barimalch said...

Za hariin nutgaas mergen bodol boonoor n huraahiig husey!

Enkhe said...

Sonirkholtoi medee baina. Jura mujiin talaar sonirkhoj baigaagui yum bna. Yamar ch baisan khamgiin zaluu kanton baikh shuu. Ikh oirkhon ireed yavsan yum baina daa!

monzaluu said...

Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа

Эх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com

BLOCKBUSTER said...

мундаг хүн блогт орж байгаадаа өөрөөрөөн бахархнам. өчүүхэн миний блогт хальт боловч саатан алдаа дутагдлыг минь шүүж өгнө үү

Mika said...

Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
Шинэ жилийн мэнд хүргэе.
Мика
http://mikarito.blogspot.com/

Oogii said...

Taniig xundlej yawdag shuu. A

http://javkhlan.bblog.mn said...

http://javkhlan.bblog.mn

ТАРЧЛААН said...

УУЛЫГ ӨРГӨХ ХҮЧТЭЙ
ЧУЛУУ ШИГ ХАТУУ Ч
УЯХАН СЭТГЭЛТЭЙ ЭР ХҮМҮҮН ТАНД ЭНЭ ӨДРИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.

ӨНӨӨДӨР ЧИНЬ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 87 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДӨР.

Mika said...

Ta blogoo bichihguimu???

barb michelen said...

Hello I just entered before I have to leave to the airport, it's been very nice to meet you, if you want here is the site I told you about where I type some stuff and make good money (I work from home): here it is

М.Огоо said...

Sain bna uu? Tantai uulzaagui udsan bna shuu.
Bi bas neg yman deerees honiig tolog bhad ni nyadlah ireg bolson ni nyadlah 2n hoorond mahnii zoruu tun baga gardag gej unshij bsan. Tegeheer zaaval buduun ireg boltol ni manaihan shig tejeej bh hereg bdag ch ym uu

Mika said...

Монгол маань 2 алт, 2 мөнгөтэй боллоо.. Үнэхээр сайхан байна. 204 орноос 30-д жагсаж байгаа нь ёстой том амжилт шүү.
Бүх Монголчууддаа баяр хүргэе. Сайхаан сайхан

Үүлэн аялагч бүсгүй said...

sain baina uu tanii blogiig amtarhan unhsih durtai shuu, ta ih udaan bichleg oruulaagui dee, bagadaa unshdag baisan oguulleguudtei adilhan ih amtarhan unshdag, tegheer ta s.erdene guyaig bas ih unshdag baisan bhaa gesen heheh. za bicheed baigaarai