Thursday, January 11, 2007

Эвий дээ, хөөрхий

Блогоороо оролгүй уджээ. Цай ч үгүй, царай ч үгүй олон хоносон миний буруу. Элэг мэлэг өвдөж, инээхийн оронд ярвайдаг болсон тэр нэгэн цагаас хойш ууж үзээгүйгээрээ нэг уув даа, өчигдөр. Хаалгаа аль эрт барьсан ч хөөж туулгүй, хялалзаж цэхэлзэлгүй аятай сайхан байлгаж шөнийн талыг багын андуудтайгаа эх захгүй яриа дэлгэж, ээлж халаагүй хундага тогтоон өнгөрөөх боломж олгосон тэр нэгэн баарны ялдамхан охидод баярлалаа. Энэ ертөнц гэдэг там диваажингийн алин болохыг өдий хүртэл ялгаж чадаагүй яваа надад сархад гэдэг сайхан үйлчилж, нүүрний үрчлээ тэнийж, нүдний гал бадарч, улаа бутарч халуу шатаж, том том инээж, бүлт бүлт үсэрч далан настанд даруулга хэрэгтэйг умартан баахан дэлчигнэв биш үү? Гэхдээ уухаараа доод даралт нь огцом гозойж хавь ойрын охид бүсгүйчүүдийг харцаараа тайчиж, хиртэй савраараа дэргэдүүр өнгөрөх эмсийн хормойноос самарддаг, эсвэл амьдралыг тэр чигээрээ шорвог устай тэнгис гэж бодчихоод тэр тэнгист өөрийнх нь хувь оролцоо дутаад байна хэмээн нус нулимсаа цувуулаад зогсохоо байчихдаг, эсвэл цус нь хөөрч цөс нь дэлдээд орон нутгийн чанартай найруулагчгүй, зохиолгүй боевик киноны гол дүрд Оскарын шагнал ойрхон байваас шуудхан гардуулчихмаар, Холливүүдийн одод өөрийнхөө ур чадварт эргэлзэн шавь орохоос өөр аргагүйд хүртэл тоглочихдог нэгэн бидэн дунд байгаагүй болохоор дэлчигнээд дэлчигнээд юу шалихав дээ, хөөрхий. Өглөө боссон чинь ходоодон дотор хорин нэгэн зараа чихэлдээд цай гэдэг чөтгөрийн умдаан мэт, тамхи гэдэг тамын утаа мэт бодогдож, хамаг бие өвдөж хатан яс янгинаж, хар хөлс цувж харах нүд харанхуйлаад хэрэг алгоо. Уг нь би өглөө бүр ажилдаа гарахдаа "42-42" дугаартай хар бензээрээ тоос манан татуулан хашааны булан тойрдог хүөөн. Харин өнөө өглөө зөөлөн зөөлөн гэлдрүүлсээр арайхийн үүдээр гарч Улаанбаатарын утаатай гудамжаар чүү ай салгалсаар хотын төв ороод хэн ч харсан архаг бөбөөчин царайтай амьтан үүнийг бичиж сууна даа. Уг нь хүмүүс архийг зовсны эцэст жаргах гэж уудаг юм гэсэн. Харин би болохоор жаргасны эцэст зовчих юм байна л даа. Эвий дээ хөөрхий Галаа минь ингэж уугаад юүхэв. Одоо боль боль. |Бяцхан тодруулга хийхэд 42-42 дугаарын хар бенз гэдэг гутлын маань хэмжээ юм шүү.|

17 comments:

Марта said...

hehe estoi sonirholtoi bas ineedtei bichleg bailaa. 42 42 benz geed bichchihsen baihaar ni ymar ongiroo zaluu ve? arhi uusand benz mashiniih ni noimor ymar hamaa bainaa..geed l ontsgvi setgegdel turuud dahij ene blogoor aylahgvi uhaanii yum bodoj baisan chin estoi ineedtei bailaa....eleg hushuuchihiima chi neeree...(odoo boltol ineej baina)

Марта said...

setgel seregchlee baina naiztaigaa muudaltsaad tavgvi baisan chin..thanks shvv

Galaarid said...

Марта ямар номерийн машин унадаг билээ гэсн.
Гэснээс наад Галаа ах чинь блогчид дотроо л ахмадын золбоо хамтлагийн бүр ахлагч нь шүү дээ.
Гамбаагийн блог дээрээс хараарай даа. Гэхдээ нөгөө интернэтийн цаанаас хүнийг нохой байсан ч танихгүй гэгчээр нэтийн нөхөрлөлд насны ялгаа хамаагүй юм даа.

Buyantsogtoo, Ts. said...

sorry, deerh commentiig Galaa bish minii bie uldeesen bilee. Galaarid sign-in hiisen computer deer suugaad bichsen ni iim ur dund hurchee.

Galaarid said...

Сая л нэг блогоороо шагайв. Мартаг инээлгэсэндээ баяртай байна. Буянцогтоо андын будилсныг хараад бас жаахан инээв. Би нэлээн дээр Байгалмаагийн тамхины тухай бичлэгт комээнт илгээхдээ яг Буяа шиг будилаад тамхи татдаггүй Буяа маань архаг тамхичны зовлон тоочиж байгаа мэт болчихсон удаатай. тооны харьцаа 1:1 гэдэг шиг юм болов оо, хөөрхий.

A.Амарсайхан said...

Neeree l bid arxinii pyn daaxaa baij dee. Torx torxoor ni uuchixaad margaash ni toox ch vgvi ajlaa amjuulsan shigee alxaj yawdag baij

Anonymous said...

uchiriig ni oilgohgvi baahan unshiv...

Anonymous said...

aaan...hehe..oiloo..
buyantsogtood;
bi '36 36' gesen hamertai.bi tegehdee galaarid ah shig toos tatuulan davhidaggviee.tegej davhihaar mashin mini amarhan ymbiichaad udur bvr zasvar haij gvih gej hetsvv..hairlah heregtei excel ch baisan hehe

Anonymous said...

galaarid ahad;
uuchlaarai uuriig tani chi gesend.. hvmvvsiin blogoor aylahdaa ter hvnii yu bodoj sanaj yvdag ni l nadad chuhal baidgaas bish ter hvnii heden nastai yu hiideg ni ogt chuhal bish bolohoor tanii about me-g unshaagvi yumaa. ternees l bolj iim yum bolchloo hooshid ahaa gej baiya. nadaas hed dahin ah yum shig bn..

Anonymous said...

galaarid ahaa tanii bichlegiin өө үү tanigdahgvi yumaa..baahan durvuljin. bichlegiinhee heviig solj bolohgvi yumuu? ali esvel ta ene bichlegt durtai yumuu? tiim bol yah ve?

Anonymous said...

42-42-g haraad hench gutal gej oilgohoor l bsan daa gej

Anonymous said...

hahaha yostoi goyo. havi oird ingetlee ineesengui. bas ene blogoor anh udaagaa zochlood anhny shuurch avsan sedev jigteihen taalagdlaa.

Legacy

muugii said...

huh oilgohod bas hetsuuhen um geech бөбөөчин gej uy ve
ih shuleglej bichih umaa
nuguu zugeer baiuya geheer
zurheer hatgalaa gedeg shig...

Anonymous said...

Sain baina yy? Bi Gadaadad suugaa Mongolchuudiin web
hyydas www.orloo.com -n admin Taivan baina. Blog
bichdeg humuustei hamtran ajillah sanaltai baina.
Tiimees tantai maileer holbogdoh huseltei baigaa tul
biden luu service@orloo.com-oor mail bichij hayagaa
uldeevel talarhah baina.
Minii yahoo messenger tmt519
Hundetgesen B. Taivan

Anonymous said...

Тамхины утаа боргилсон
Архичны гэрт тєрсєн би
Утаат энэ хотоо
Єлгий минь гэж боддог
Хар утаа суунагласан
Алсын Баянхошууг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Yлээж байгаа утаа нь
Yнэртээд ч байгаа юм шиг
Уугиж байгаа нvvрс нь
Утаад ч байгаа юм шиг
Эрэвгэнэж хамар хорсоход
Элэг зvрх минь хордож
Хорсож гарсан нулимс
Хоёр нvдийг минь бvрхдэг Баяраллаа

Anonymous said...

Архиа гэж...зэргэцэж суусан залхуурал ч гэлтэй, зээртэй нөхөцсөн зэрэглээ ч гэлтэй, дур татсан зовлон ч гэлтэй, зуурд орхисон гуниг ч гэлтэй, жаргал амласан ус л юм доо, жаахан байж байгаад ууршчих цас л юм доо

та сонирхсон байна. танилцуулбал 40-40 гэсэн дугаартай хүрэн шар хорин дөрөв унадаг хөөн би

Anonymous said...

sain bnauu bagshaa bi tanii blog-iig olj unshaad ih bayartai bna.ajiliin amjilt husie