Thursday, December 07, 2006

Төрийн сvлд vv, төөрөгдлийн сvлд vv

Өнөөдөр сонин, 2006.08.14
Монгол Улс төрийн сvлдээ өөрчилөхөөр болж,урчууд болон олон нийтийн санаа бодлыг авч эхэлсэн мэдээ цацагдав. Хоёр хувилбар тунаж vлдсэн гэнэ.

“…Энэ хувилбаруудыг хооронд нь сэлбэж болох бөгөөд нэг их өөрчлөх бодолгvй байгаагаа албаны хvмvvс илэрхийлэв” гэж өдөр тутмын нэр хvнд бvхий сонинд мэдээлжээ.

Хувилбар-1 нь тэргvvндээ номын алтан хvрдэнтэй, тvмэннаст хээн дугариг хvрээн дунд төрийн их цагаан тугаар дэвсгэрлэсэн алтан соёмботой, цагаан бадам цэцгэн суурьтай аж.

Хувилбар-2 нь хөх могой гартаа тэлж, таван сум савартаа атгасан, элгэндээ цагаан бадам цэцгэн суурьтай соёмбо бvхий хангарьд шувуу гэнэ. “Нэг их өөрчлөх бодолгvй байгаа” эдгээр хувилбар нь Монголын төрт ёсны билэгдэл, уламжлалын vvднээс авч vзвэл андуу эндvv ихтэй болсныг мөхөс бичээч би өгvvлэхгvй байж чадахгvй нь.

Эн тэргvvнд хэлэх зvйл гэвэл хоёр хувилбарын аль аль нь шарын шашин, төрийн билэгдэл хоёрыг хольж хутгасан бантан болжээ. Ерөөс төрийн цагаан тугийг хасчихвал тэр чигээрээ шашины утга агуулагатай дvрс билэгдэл болчихож байгаа нь гайхалтай. Ийн өгvvлснийхээ учрыг тайлъя.

Хангарьд гэж юу вэ
“Хангарьд шувууг монголчууд Хvннvгийн vеэс шvтэж ирсэн бөгөөд vлгэр домогийн шувуу юм” гэж дээр дурдсан шинэ сvлдний хоёр хувилбарийн тухай мэдээнд өгvvлжээ.Энэхvv Хангарьд нь гэм хорын хөх могойн амийг булаан хоёр мутартаа тэлсэн гэнэ. Хачин юм даа. Хангарьд бол Азийн олон оронд тvгэн тархсан vлгэр домогт гардаг шувуу бөгөөд “Гариду” гэдэг өөрөө саскрит vг. Монголчууд хангарьдыг төрийн шvтээн болгож байсан удаагvй.

Харин их хvрээг тойрсон дөрвөн хайрханыг шарын шашны уламжлалаар тахиж эхлэхдээ Богд хан уулын эзэн шvтээн нь хангарьд шувуу хэмээсэн тvvхтэй, Гэхдээ нь бол Монголын нийслэл нvvн суурьшсан дараа vед хамаарах хожимын тvvх. Хангарьдад хамаатуулах гээд байгаа Хvннv гvрэн маань алтан шонхор сvлдтэй, луу шvтээнтэй байсан нь нэгэнт нотлогдсон тvvхэн vнэн.

Манай тооллын эхэн vед хамаатай нэгэн чухал олдвор Далан хар уулнаас гарсан нь Хvннvгийн хааны, дээрээ алтан шонхор бvхий алтан титэм билээ.Энэ титэм өдгөө Өвөр Монголын өөртөө засах орны vндэсний тvvхийн мvзейн хамгийн vнэт олдвор гэгдэж буйг мэдэх хvн даан ч олон. Үvнээс хойш 500 орчим жил улираан vзвэл их Нирун улсын хаан алтан шонхор шvтээнтэй байв. Үvнээс дахиад хэдэн зууныг улираахаар Их Монгол Улс шонхорыг шvтсээр иржээ.

Гэтэл өнөө цагийн мэргэд шонхор бол домгийн шувуу биш, сэг зэм нь энд тэнд vзэгддэг тул төрийн сvлд болгож болохгvй гэж онолдож байх юм. Шонхор бол зөвхөн боржгоны шvтээн тул төрийн сvлд болгох нь зохисгvй гэж зарим нь vзсэн гэнэ. Дахиад л эндvvрэл. Энэ бол боржгоны шvтээн биш, хаан угсааны шvтээн, төрийн эзний шvтээн. Тийм ч учраас Хvннv, Нируны vед ч төрийн шvтээн байсан. Ийм тvvхтэй шvтээнээ харь гарлын хийсвэр сэтгэлгээний хангарьдаар орлуулах нь сайны ёр биш ээ.

Хангарьд маань гэм хорын хөх могойн амийг булаан хоёр гартаа тэлсэн байх юм гэнэ. Хөх инээд минь хvрч байна.Угаасаа шарын шашны бодлого сурталаар бvтээгдсэн билэгдлээс санаа авсан тул тийн бvтээж л дээ. Монголчууд могойг лусын амьтан гэдэг. Бөө мөргөл, тэнгэр шvтлэгт могой чухал байр суурьтай.

Тэгэхээр бөө шvтэгч монголчуудыг шарын шашинд оруулж алгандаа базахын тулд ийнхvv амь могойг нь хангарьдын саварт базуулсан ёр билэгдэлийн дvрсээр Богд хан уулын эзэн савдгийг дvрсэлсэн байдаг нь явсаар байгаад төрийн сvлд болж залрах нь дээ. Гэм хорын хөх могой гэснээс vvдээд Монгол төрийн өнгөний билэгдлийн тухай бас өгvvлэхгvй байж чадаггvй нь.

Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг өнгөний нэг нь хөх. Хөх Монгол, хөх туг, хөх тэнгэр, хөх толбо ийнхvv ариун нандин тэнгэр усны өнгө гэж билэгдэн нандигнадаг хөх өнгө маань яахаараа гэм хорын хөх өнгө болчихдог байна аа? Эсвэл тэнгэр шvтлэгт хөх Монголын амийг нь таслахын билэгдэл vv? Төрт ёсонд өнгөний билэгдэл нэн чухал байсан эрхэм уламжлал хаачив? Манжийн төр монголчуудын эрчийг нь сааруулах гэж эрээн алаг дээл өмсгөж, эрдмийг нь юvлэх гэж этгээд өд, малгайд нь чулуу шигтгэж, омгийг нь барих гэж омрууг нь товчилж, гарыг нь хvлэх гэж нудрага зvvлгэж, төөргийг нь төөрvvлэх гэж цаг тооны бичгийг нь өөрчилсөн гэдэг.

Тэгэхдээ өнгөний билэгдэлийг нь эн тэргvvнд анхаарч өмсдөг хувцасыг нь эрээн цоохор болгосон тvvхтэй. Гэтэл манай мэргэд лус савдагийг мөнх тэнгэртэй холбодог элч гэж тэнгэр шvтлэгтнvvд vздэг могойг хангарьдын саварт тас базуулж буйгаар тэгэхдээ бvр хөх өнгөтэйгээр дvрсэлж сvлдлэх гэнэ дээ. Уг нь тэнгэр, усны билэгдэл хөх, нар галын билэгдэл улаан,ургаж төлжихийн билэгдэл ногоон өнгийг дээдэлж,энэ гуравыг хувь тэнцvvлэхэд гардаг цагаан өнгийг бvр дээдийн дээд гэж vздэг ард тvмэн юм сан.

Соёмбо гэж юу вэ
Хоёр хувилбарын аль алинд нь соёмбо оруулжээ. Аль алинд нь тэргvvvн зэрэгт тавьсаныг vзвэл ихэд чухалчилж байх шиг. Гэтэл соёмбо гэдэг маань юусан билээ? Тvvнийг сөхөөд vзье. Их эзэн Чингисийн vед, эртний дээдэс Хvннv, Сvмбийн vед соёмбо төрийн гол шvтээн байсан уу? Үгvй, энэ бол хамаагvй хожим харийн шашинаар дамжин орж ирсэн зvйл. Чингис хааныг тэнгэрт хальснаас 351 жилийн дараа Тvмэдийн Алтан хан Төвдээс нэгэн хутагтыг залан авчирч далай лам цол шагнан, шашинд нь дагаар орсон байдаг.

Энэ нь Энэтхэг орноос гаралтай, Төвдийн шар малгайтны шашины төлөөлөгч байсан бөгөөд vvнээс өмнө харийн шашиныг төртэй хослох оролддогыг Аригбөхөөс хаан ширээг хууль бусаар булаан авсан Хубилай хийж, Пагва ламыг Дайду (Бээжинд)-д урин “Хос ёс” гээчийг хэрэгжvvлсэн нь Юан гvрний мөхлийг далласан тvvхтэй.

Соёмбын тухайд тодруулан өгvvлэх юм бол XVII зуунд төр шашны тэргvvнээр өргөмжлөгдсөн хос ёсны тэргvvн, анхдугаар богд Занабазар тvvнийг зохиосон гэдэг. Энэ vсэг нь “өөрөө тодорсон” гэсэн утгатай соёмбу зояди хэмээх энэтхэг vгээр нэршсэн гэдгийг судлаачид нотолдог. Өндөр гэгээний соёмбо vсэг нь Энэтхэгийн ланз vсгээс сэдэлтэй бөгөөд цагаан толгойн эхний титэм vсэг, зохиолчийн өөрийнх нь мутрын тэмдэг төдий билээ. Тэрбээр энэхvv соёмбо vсгийг бvтээснээсээ хойш ердөө ганцхан жилийн дараа Манжид дагаар орж монголчуудын 200 жилийн доройтолын тvvх эхэлсэн.

1911 онд Манжийн дарлалаас сая нэг чөлөөлөгдсөн монголчууд төр улсаа сэргээж төвхнvvлэхдээ соёмбыг төрийн сvлд болгож улсын туг, далбаа, тамгандаа хэрэглэжээ. VIII Богдыг шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжилж өөрөөр хэлбэл, мөнөөх хос ёсны уламжилалыг сэргээхдээ соёмбыг ийнхvv залсан гэдэг. “Соёмбу Э Бам”vсэг энэ удаа ч монголчуудад ивээлээ өгсөнгvй.

Монголчууд төдөлгvй гаминд эзлэгдэж, дараа нь коммунизмд нухлуулав. Оюун санааны мухардал төөрөгдөлд хэдэн vеээрээ автаж, тvvнийхээ vр дагаварыг одоо ч гэсэн амссаар байна. Монголчууд шарын шашны нөлөөнд бvрэн автаж, эртнээс уламжлалт гурамсан сэтгэлгээ нь “Арга билэг хэмээх хоймсон сэтгэлгээгээр солигдсоны, шашин нь төрөө давамгайлж алтан ургийн их хаадын төрт ёсны уламжлал алдагдсаны хөдөлшгvй нотолгоо нь соёмбо vсгийг төрийн сvлд билэгдэл болгосон явдал байсан билээ.

Бадам цэцэг гэж юу вэ
Бадмалянхуа гэдэг нь угтаа харь хэлний vг. Бадмаа нь угтаа тvвэд, Лянхуа нь хятад vг.Тэгээд ч 12 дэлбээтэй Бадамлянхуаг буддын шашинд л тvгээмэл хэрэглэдэг болохоос Монголын төрд даанч хvртээлгvй. Шашин төрийг хослон баригч, өөрөөр хэлбэл, хос ёсны төрийг эрхэмлэгч I,VIII богдын vед бадамлянхуа төрийн сvлдэнд ороод ирвэл ойлгож болохсон. Гэтэл энэ чинь хэддvгээр зуун билээ, бид чинь ямар орон билээ?

Нэгдvгээр хувилбарын тэргvvнд номын хvрдэн залсан нь юуг өгvvлнэ вэ? Бас л Буддын шашны vнэр нэвт ханхална биш vv? “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хаан”-тай болох гэж мөрөөдөж байгаа бол харин нэг иймэрхvv сvлдтэй байж болох юм шvv. Ийнхvv учир шалтгаан, билэг ёс, эндvv андууг яриад байвал нэн их тул орхиж сvлдний дээрх хоёр хувилбар Монгол төрийн билэг тэмдэг болж яавч чадахгvйг хэлээд нуршуу vгээ цэглэе.

Монгол төр сvлд шиг сvлдтэй болох болтугай!


1 comment:

Coder2 said...

Тун сонирхолтой байлаа. Бодууштай зүйл олон байна. Баярлалаа.