Өнөөдөр сонин, 2005.07.07
Монгол Улсын гурав�дахь Ерөнхийлөгчөөр�Намбарын Энхбаяр сонгогдов. Бурхны шашинд элэгтэй, XIV Далай ламтай ойр дотно гэгдэх тvvнд олон орноос баяр хvргэлээ. Тэдгээрээс нэгэн мэндчилгээ онцгой анхаарал татсан нь мөнөөх Далай ламынх билээ.
Тэрбээр Намбарын Энхбаяр эрхмийг Монгол төрийн тэргvvн болсонд нь баяр хvргээд тvvнийг ялаасай гэж залбирч, сэтгэл талбиж сууснаа хэлэх гэж яарчээ.
Хэрвээ Н.Энхбаярын хvчтэй өрсөлдөгч М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бол Далай багш ийм vгтэй мэндчилгээ ирvvлэх байсан уу? Үгvй л болов уу даа! Яагаад? Яагаадын учир тvvний Н.Энхбаяртай ойр дотно байдагт оршиж байгаа юм биш. Буддын шашинд элэгтэй, Бурхан багшийн намтар, сургаалыг монгол тvмэнд таниулж хөрвvvлсэн нэгэн төрийн тэргvvн болж буйд ч байгаа юм биш. Яагаадын язгуурыг яалтгvй өөр зvйлээс эрэх ёстой. Мөхөс сэтгvvлч би ийн мунхаглаж нэгэн зvйл сэдвийг уншигч Таны мэргэн оюунаа өргөн барьж байна.
ДАЛАЙ ЛАМЫН ТУХАЙ ТҮҮХ ЮУ ӨГҮҮЛНЭ ВЭ?
Монголчууд бидний өвөг дээдэс-хvннvчvvдийг бурхны шашин шvтэж байсан гэлцэх нь бий. Үvний нотолгоо нь МЭӨ 121 онд Хятадын жанжин Хо-Цюй-бин Хөх нуур орчимд байсан Хvннvгийн ван Сюту руу довтлон тvvний шvтээн алтан хөргийг олзлон аваачихад Хан улсын эзэн хаан У-ди тvvнийг өөрийн орондоо шvтээн болгон залсан явдал юм гэж нэг хэсэг тvvхчид vздэг.
Гэхдээ энэхvv алтан хөрөг нь Бурхны хөрөг мөн эсэхийг яг таг нотолчихсон нь бас vгvй. Тэгээд ч Хvннvгийн шаньюй, тvvний шадрууд бурхны шашин шvтдэг байсан тухай баримтыг тvvхчид шvvрдэн хайгаад олохгvй байгаа бөлгөө. Гэхдээ хожуу vед бурхны шашин Хvннvд нэвтэрсэн байх магадлал өндөр гэж vздэг. Харин Тоба аймаг буддын хэдэн мянган сvм хийдтэй байсан, Сяньби нар бурхны шашны зан vйлийг дагаж мөрдөж байсан, Их Нируны vед уг шашин төрийн шашны хэмжээнд өргөмжлөгдсөн зурвас vе байдаг гээд тvvхийн хvрд наашлах тутам мэдээ баримт баян болдог.
Ялангуяа XVIII-XX зууны эхэн vе хvртэлх хугацаанд Монгол орон хэрэг дээрээ Дорно дахины бурхны шашны төв болоод байсан гэдэг дээр олон эрдэмтний санал нэгдэж� байгаа билээ.
Монголчууд бурхны шашныг идэвхгvй хvлээн авагч масс байсангvй. Тэд Төвд оронд өрнөөд байсан улааны ба шарын шашны хоорондын тэмцлийг цэрэглэн засаж, Далай лам гэдэг өргөмжит цолыг анх бий болгож, төвдийн шашны хөгжилд эргээд эергээр нөлөөлж, чухамдаа “урд ургасан чихнээс хойно ургасан эвэр урт” байдгийг нотлон харуулж чадсан vнэн тvvхийг өнөөдөр хэн ч vгvйсгэхгvй.
Монголчууд байгаагvй бол буддын шашны өнөөгийн дvр төрх огт өөр байх байсныг бас хэн ч хэлнэ.
Гэхдээ энэ бvгдийн цаана Монгол, Төвд, Манж, Хятадын ямар нарийн бодлого явж, юутай их тэмцэл агуулж байсныг хvн тэр бvр мэдэхгvй.
Тvмэдийн Алтан хан Төвдийн шарын шашны тэргvvн Содномжамц хутагтыг 1578 онд урьж “Богд хамгийг айлтгагч Очирдара Далай лам” цол олгосон байдаг. Гэхдээ өмнөх хоёр� дvрийг нь нэхэн тодруулснаар Содномжамц хутагтыг III Далай лам гэх болжээ. Энэхvv анхны боловч III Далай лам монголчуудад өөрийн шашнаа тvгээн дэлгэрvvлж яваад одоогийн Өвөр Монголын нутагт жанч халахдаа дэргэдийн шадар хvндээ хойд төрлийн хувилгаан дvрээ дорно зvгээс эрэгтvн гэж гэрээсэлсэн ёсоор Чингисийн алтан ургийн гэгээн хөвгvvнийг тодруулан IV Далай лам Ёндонжамц хэмээв.
Ийнхvv XVII зууны эхээр Монголоос тодорсон Далай лам маань 14 насандаа Төвдийг зорьж олон сайн багшаас эрдмийн охь хvртэж нэн боловсроод чулуун дээр гишгэхийн төдийд мөрөө гаргах зэрэг олон шидийг vзvvлж тvмэн хvний бишрэлийг төрvvлж асан 28 насандаа гэнэт таалал төгсчээ. Улааны шашныг улайран хамгаалагч Занба хан Пунцагнамжилын төлөөний хvн тvvнийг хорлосон гэх сэжиг таамаг, домог хууч ярьдаг нь оргvй зvйл биш байх.
Юутай ч Гэлэгвагийн шашныг бэхжин дэлгэрэхэд vлэмжийн гавьяа оршоосон IV Далай ламыг бурхан болмогц Занба Пунцагнамжил хан хууль гарган хойт дvрийг нь тодруулахыг хориглотол өөрийнх нь бие чилээрхэж, ер засал сэхэл авах шинжгvй болсон тул арга буюу Банчин Богдод хандан эмчилж өгөхийг гуйжээ. Банчин Эрдэнэ гэгээнтэн тvvнийг эдгээсний хариуд Далай ламын дараагийн дvрийг тодруулахыг зөвшөөрөөч хэмээн хvссэнийг ёсоор болгожээ.
Тэр цагаас хойш шарын шашны нэр нөлөө дээшилж, өдгөө Далай ламын XIV дvр дэлхий дахинаа хvлээн зөвшөөрөгдсөн, нөлөө бvхий хvмvvсийн нэг болоод байна.
БОГД ГЭГЭЭНТНҮҮДИЙН ТҮҮХ ЮУ ӨГҮҮЛНЭ ВЭ?
XIV зуунд монголчууд шарын шашны нөлөөнд нэлээд хvчтэй автаж, лам хуврагийн тоо олширч, сvм хийдvvд элбэгшиж, энэ бvгдийг оройлон залах манлайлагч шаардаж эхэлжээ.
Тэгээд Чингис хааны шууд угсааны Тvшээт хан Гомбодоржийн хvvг Монголын бурхны шашны тэргvvнээр тодруулсан тvvхтэй.
Хэн нэгэн хутагтыг тодруулахдаа Далай лам, Банчин Богд хоёроос зөвшөөрөл авдаг байсан тогтсон ёсны дагуу тэдэнд хандтал өмнө нь нэгэнт 15 дvрд хувилсан Дарнатын хувилгаан мөн хэмээн нотолж, улмаар 1654 онд Занабазар гэгээнтний 10 насны ойгоор нь Далай лам тvvнд “Жавзундамба хутагт” цол соёрхжээ.
Ийнхvv Монголын бурхны шашин өөрийн гэсэн амьд бурхантай болж, хоёрдугаар дvр нь 1724 оны модон луу жил Тvшээт хан аймгийн Дархан чин ван Дондовдоржийнд мэндэлжээ.
Тvvний амьдарч байсан XVIII зууны тэргvvн хагаст монголчуудын байдал нэн хvнд байв. Халх монголыг эрхшээлдээ нэгэнт оруулсан Манж Чин улс Зvvн гарыг эзлэхээр зvтгэж, vvндээ шашны тэргvvн Жавзундамбыг ашиглахаар тал тохой татахыг эрмэлзэх боллоо.
Гэвч II Жавзундамба хутагт Манжийн эсрэг vзлээ зоригтой илэрхийлэх болсон тул 34 насанд нь хордуулан алж, дараа дараагийн дvрийг нь Төвдөөс албан ёсоор тодруулж байх зарлигийг Манжийн хаан гаргав.
Ялангуяа VIII Богд Жавзундамба Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, 1911-1912 оны vндэсний хувьсгалын гол удирдагчдын нэг, 1921 оны ардын хувьсгалыг идэвхийлэн дэмжигч, Монгол Улсын сvvлчийн эзэн хаан байсныг бvгд мэднэ.
Ардын засгийн газраар эрх хэмжээгээ хязгаарлуулсан тэрбээр 1924 онд 54 насандаа жанч халав.
Монголын бурхны шашны хувьд эгзэгтэй, бас завшаантай мөч ирлээ. Шашны тэргvvнээ Цастын орноос биш Монгол газраасаа тодруулан залахад харшлах зvйлгvй болсон нь завшаантай хэрэг боловч шинэ төрийн зvгээс шашин ном, ялангуяа Богдын хойд дvрийг тодруулах асуудалд хэрхэн хандах нь эгзэгтэй байв.
1928 оны эхээр Богд хан уулын аймгийн Ноён уулын хошууны ард Тvвдэндоржийн эхнэр Цэнджаваас IX Богдын хувилгаан дvр мэндэллээ хэмээн их хөл хөдөлгөөн болж өргөмжлөн залахаар бэлтгэж байтал эл хэргийг vvтгэсэн, удирдсан хvмvvсийг баривчлан хорилоо.
1929 оны хоёрдугаар сарын 15-нд Монгол Улсын Засгийн газар “Хутагт хувилгаадын хойт дvрийг тодруулахыг зогсоох шийдвэр” гаргаснаар Монголын бурхны шашны тэргvvнийг албан ёсоор тодруулах боломжгvй болов.
Тэгтэл 1932 онд Лхасаас хойт зvгт эцэг Лувсанжамбаа, эх Янжинлхам нараас мэндэлсэн нэгэн хөвvvнийг Монголын VIII Богдын хувилгаан дvр хэмээн Радэн� Римбvvчи таньж тодруулжээ. Далай лам тvvнд Жамбалнамдолчойжижалцанбалсанбуу гэдэг нэр хайрлаж, 1992 онд “Энэ Богдыг Халхын Жавзундамбын IX дvр болохыг тодруулав” гэж дахин батламжилж, “Тагтин” хэмээх тусгай ордонд залрах эрх� соёрхсон ёсоор эдvгээ Энэтхэгийн Дармасалад суудаг гэлцэнэ. Тэрбээр 1999 онд Монгол Улсад богино хугацаагаар морилоод буцсан.
Тvvнийг монголчууд тун бага мэднэ. Тэр ч өөрөө ил гарч, би Монголын Бурхны шашны тэргvvн гэж цээж дэлдэлгvй нам гvмхэн аж төрсөөр насыг элээж буй. Тvvнийг IX Богд мөн биш гэсэн яриа дээр доргvй явдаг нь ч vvнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг биз.
ЭНЭ ЦАГИЙН ШИВНЭЭ ЮУ ӨГҮҮЛНЭ ВЭ?
Цаг цагаараа�байдаггvй хойно XX�зууны хvнд бэрх хувь�тавилангаасаа монголчууд аажим аажмаар ангижирч байна. Иргэд шvтэх бишрэх эрх чөлөөгөө эдэлдэг болов. Сvм хийдvvд олон газар шинээр байгуулагдаж, лам хуврагууд ч олширлоо.
Үvнийг дагаад хутагт хувилгаадын асуудал хvссэн хvсээгvй босч ирж байна. Монгол Улсын төр хутагт хувилгаад тодруулахыг зогсоох тухай 1929 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээ эргэж харах цаг нэгэнт болжээ.
Тэгэхгvй бол Монголын бурхны шашин тэргvvнээ албан ёсоор залж чадахгvй. Далай лам IX Богдыг мөн хэмээн батламжилсан нь шашны уламжлалын хувьд ном ёсны vйлдэл боловч нөгөө талаар монгол төрийн хууль цаазыг зөрчсөн явдал болж, инээдэмтэй парадокс vvсч байгаа хэрэг. Үvнийгээ дагаад бусад хутагт хувилгаадын хойд дvр тодруулах асуудал ч маргаантай болж эхэлнэ. Тухайлбал, хэдэн оны өмнө Заяын гэгээний хойт дvр Архангайгаас тодорч, одоо Далай ламын дэргэд ном vзэж байгаа. Тvvнийг бид хууль ёсных гэх vv, биш гэх vv?
Тэгээд ч Монголын хутагтуудыг Монголын бурхны шашны тэргvvн Жавзундамба Богд л зарлигаар өргөмжилдөг байсан уламжлал маань эвдэгдэж, Төвдийн шашны тэргvvн Далай ламын амыг харахаас аргагvйд хvрээд байгааг юу гэх вэ?
Уг нь Далай лам, Банчин Эрдэнэ, Богд Жавзундамба нар хувилгаан учраас тэднийг зэрэг зиндаа, эрэмбэ дэв ярьж, их бага хэмээн алагчилалгvй, тэд тус тусын орондоо шашин номын ажлаа тэргvvлэн суудаг байжээ. Хэн нэг нь жанч халахад, хойд дvрийг нь vлдсэн хоёр нь соёрхон батламжилдаг байсан нь ч vvний давхар нотолгоо. Гэтэл XX� зууны завхрал, гажуудал энэ уламжлалд сөргөөр нөлөөлж, монголчууд ямар бурхныг шvтэх, ямрыг эс шvтэхээ хvртэл тvvний айлдвараар шийддэг боллоо.
Хутагт хувилгаад өргөмжлөхдөө ч бас тvvнээс хамааралтай байх бололтой. Гэтэл энэ цаг vед маань дэлхий ертөнцөд юу болж байна вэ? Эргэцvvлээд vзье.
Даяаршлын давалгаатай зэрэгцээд дэлхий нийт бурхны шашныг онцгой сонирхож эхэллээ.
Энэ нь бурхны шашин өндөр хөгжсөн орнуудад олон талын давуу байдал, эерэг өөрчлөлтийг авчрах төлөвтэй. Энэ төлөв байдлыг улс орны нэр хvнд эрх ашиг, хөгжил цэцэглэлтэд хэрэгтэй хvчин зvйл болгож хувиргах бvх бололцоо, боломж бидэнд нээлттэй байна.
Үvнийг гvйцэлдvvлэхийн тулд хутагт хувилгаадаа Монголоосоо тодруулдаг уламжлалаа сэргээж, төр засаг ч vvнд тавьсан хориг цаазаа цуцлах ёстой. Мөн Монголын бурхны шашны тэргvvнээ албан ёсоор, ном жаягийн нь дагуу залах хэрэгтэй байна.
Өнөөдөр IX Богд Жавзундамба мөн биш гэж маргах цаг биш. Харин Манжийн хааны зарлигаар Монголын бурхны шашны тэргvvнийг Төвдөөс албан ёсоор тодруулдаг байсныг шинэ зуунд эцэслэж, X Богд Жавзундамбыгаа Монголоосоо тодруулж, харь гvрний бодлогоор тасалдаад 250 шахам жил болж буй уламжлалаа сэргээх асуудлыг санаж сэдэж, угтвар нөхцлийг нь бvрдvvлж, vvндээ IX Богдын анхаарал сэтгэлийг хандуулмаар байна.
Өөрийн толгойтой, өөрийн сургалттай, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой vндэсний шашин болоод байсан Монголын бурхны шашныг уламжлал, шинэчлэлийг хослуулан ирээдvйгээ харсан зөв бодлогоор хөгжvvлэх цаг нэгэнт болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхсайхан хутагт хувилгаадыг Монголоосоо тодруулна гэж туйлын зөв асуудлыг дэвшvvлэн тавьсан боловч тvvнийгээ олон тvмэнд тайлбаран таниулах, ач холбогдол, ирээдvй хойчийн vр өгөөжийг нь учирлан ойлгуулах талаа учир дутагдалтай ажилласан мэт санагддаг.
Буддын шашны голлох байр суурийг монголчуудад өмнө нь алдаж байсан төвдvvдэд ч, дэлхийн бурхны шашны тэргvvн гэгдээд байгаа Далай ламд ч М.Энхсайханы санаачлага таатай зvйл байгаагvй нь мэдээж.
Хожмын өдөр Далай лам, Банчин Эрдэнэ, Богд Жавзундамба гурвыг Лхаст нэгэн дор суулгачихаад манай улс Бурхны шашны жинхэнэ төв нь боллоо гэж зарлах эгзэг таарч мэднэ гэсэн сэм горьдлого хятадуудын сэтгэлд ч сvvмэлзэж л байгаа.
Ирж буй эрин маань хvний оюуны хөгжил, хvчийг эрхэмлэн дээдлэх цаг vе гэдэг нь улам бvр тодорхой болж, ийм хөгжлийн нууц нь буддын шашинд буй гэж хvлээн зөвшөөрч эхлээд байгаа vед ийнхvv ирээдvйн байр суурь, өрсөлдөөний төлөө санаа талбих нь ч тэдний буруу биш.
Номт гурван орны нэг гэгдэж, рид хувилгаад, эрдэм чадалтнуудаараа гайхагдаж явсан Монгол орон хэдийгээр социализмын vзэл суртлын шахаасаар vvх тvvхээ бусниулж, өв соёлоо устгасан ч гэлээ могой гурав тасравч гvрвэлийн дайтай vлддэгийн адилаар бас чиг шvтэх бурхан, сvслэх ламтайгаа байсаар сайн цагтай золголоо. Одоо гагцхvv vндэсний шашны талаар алсыг харсан даацтай бодлого төрөөс авч явуулж чадваас энэ цаг vеийн агуу сэтгэгчдийн нэг Шри Шри Рави Шанкарын “Монгол орон 2040-2050-иад оноос дэлхийн хөгжлийн төв болно” гэж орон орны олон шавь нарынхаа өмнө батлан ярьдгийг нотолж чадна гэдэгт vл эргэлзнэм.
\Бяцхан тайлбар хийх учир байна. Энэ нийтлэл хэвлэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Монголын төрийн бодлогод шашин төрийг хослон барих хос ёсны бодлого орж ирэх вий гэсэн болгоомжлол сүүлийн үед нэлээд төрөх боллоо. Тэгээд ч аль нэгэн шашныг тусгайлан дэмжих нь төрийн ухаалаг бодлого биш, үр дагавар нь урхаг ихтэйг бид бодолцож байхгүй бол хожим нь гэмшээд яах ч билээ.\
No comments:
Post a Comment