Thursday, December 21, 2006

Нэр томъёоны орчуулгын тухай

IT-гийн нэр томъёог орчуулах асуудлаар сүүлийн үед нэлээд яригдаж байх шиг. Би мэргэжлийн хүн биш, тэгээд ч мэдээллийн технологийн хөгжлөөс зуун жил хоцорсон нэгэн боловч орчуулах процесс нь өөрөө сонирхол татаад байгаа учраас жаахан илүү хошуулчихъя.
Мэргэжлийн нарийн нэр томъёог аль болох орчуулалгүй хэрэглэсэн нь дээр гэж яагаад өмнө нь яриад байснаа тайлбарлах гэж оролдъё.
Нэгэнт олон улсын хэмжээнд түгээмэл хэрэглэж хэвшсэн нэр томъёог тэр чигээр нь хэвшүүлбэл хүмүүсийн гадаад хэлний мэдлэгт нэмэртэй, нөгөөтэйгүүр бусад орны ижил төстэй мэргэжлийнхэнтэй харьцахад ч дөхөм байх болов уу. Монголоороо орчуулаад нэрлэчихвэл сайн л байна. Гэхдээ яг оновчтой орчуулаад, тэр нь хэрэглээ болоод хэвшинэ гэдэг хэцүү дээ. Зарим тохиолдолд нөгөө монголчилсон үгээ эргэж орчуулах ажил гарахыг ч үгүйсгэхгүй. Жишээ нь зураач нар будгаа найруулдаг зүйлийг оросоор палитра гэдгийг та мэднэ. Гэтэл үүнийг их олон жилийн өмнө хүчиндээд шахам "будаг нийлүүр" гэж нэрлэхээр тогтсон боловч өнөөдөр тэгж хэлж байгаа зураач алга л байна.
Харин гадаад үгийг гадаад хэвээр нь тэгэхдээ монгол дуудлагаар хэрэглэж хэвших бас нэг практик бий. Саяын палитра-г яг ингэж хувирган палийтр гэж хэлээд бүр хэвшчихсэн байх жишээтэй. Стартер-ыг астаачир гээд асаах гэсэн монгол үгрүү дөхүүлээд авчихсан, гараж-ийг гарааш, буфер-ийг гүүпэр, кесерово сечение-ийг хийсвэр хийх\хийлгэх\ гэхчлэн хэвшүүлснээс муудсан юм алга л байна.
Монголд л тохиолддог байгалын өвөрмөц хүндрэл болох зудыг олон улсын түвшинд үнэн зөвөөр ойлгуулах оновчтой үг ололгүй зуд гэдгээр нь нэрлэхээр тогтсон тухай хэдэн жилийн өмнө яригдаж байсан даа. Энэ бол олон хэлэнд орчуулахад тухайн үндэстэн, тэдний сэтгэлгээ,газар нутгийн онцлогоос болоод зудын язгуур чанар танигдахаа болихоос сэргийлсэн хэрэг гэж би ойлгосон. Өөрөөр хэлбэл цас хэзээ ч ордоггүй халуун орныхон бол нөгөө далайн хар салхи, үер усны аюулаараа л төсөөлөхөөс зуд гэж яг юу байдгийг огт мэдэхгүй. Энэ мэтийн огт хамаагүй мэт боловч асар олон хүчин зүйлүүд хэлний баяжилт, шинэчлэлд нөлөөлдөг.
Бас нэг зүйл гэвэл муу орчуулснаас огт орчуулаагүй нь дээр байдаг. Тухайлбал "агаарын цулс хувирахуй \трансформация воздушных масс\, хүчтэй болчимт амьд хэв шинж\сильный уравновешенный живой тип\ зэрэг нэр томъёонууд хэр монгол сонсогдож байна. Хэр идэвхтэй хэрэглэгдэж байна гэдэг бодох л асуудал.

6 comments:

Soyolerdene said...

Tantai sanal neg bainaa. Ugaasaa l unuudur printer, computer, web, internet geed l orood irsen bugd oilgomjtoi mongoloor bichigdej bolj baigaa ugnuud. Yag progamchlaliin ch yum uu nileed nariin zuiluudiig mongolchilood orchuulchihval daraa ni oilgohod nileed hundreltei baidag. Deehne OOP tehnologiin tuhai bichsen neg tiim nom garsan baisan teriig unshaad oilgohod l bol tuvugtei l yum bilee.

Buyantsogtoo, Ts. said...

Санал нэг байна. Гэхдээ ер нь зохиогоод ч болов монголчлоё гэдэг сэтгэлгээгээ гээж орхигдуулж боломгүй юм шиг байгаа юм. Хэт монголчилбол эргээд орчуулахад хүрэхтэй адил хэт их гадаад үг хэрэглэвэл мөн л тэрэнтэй төстэй үзэгдэл бий болно. Жишээ нь артерийн болон венийн судас гэдгийг болж өгвөл цаад утгыг нь тусгасан үгээр орчуулчихвал зүгээр. Тэгээгүй учраас артери нь билүү вен нь билүү гээд андуурах явдал гараад байдаг. Тэхлээр аливаа шинжлэх ухааны суурь ухагдахуунуудыг болж өгвөл цаад утгыг нь илтгэсэн үгээр монголчилбол шинжлэх ухаанаа ойлгох ач холбогдолтой. Харин компьютер, маус гэх мэтийн оноосон нэрнүүдийг ер нь яасан ч яахав.

Anonymous said...

Naizaa-

Chinii hiisen sait chin saak bolson baina Keep it up. Soninoos bid bas hun aimaar abstract mayagiin blog/gallery neesen. Bidnii bodoj baigaagaar Mongold odoo iim yum yarij bichih tsagna ni boljee. Odoo neegdeed 2 doloo honoj baina. Odort dundjaar 600 hun orj irj baigaa. Gehdtee tanai lag lag saitnii hajuud bol yu ch bish.

Tegeed herev bolomjtoi bol heduulee link solilcvol yamar ve? Hundaga (asuult.net iin ) tegye gesen odoo chamaas bas asuuj baina. Manai web site ruu zav garval orood garni biz dee. Bid chinii web site-nd hariulaad tavih bolno


Goojuur

www.goojuur.com

D.Sainbayar said...

Буянцогтоотой санал нэг байна. Аль болох оноосон нэрийг олж орчуулах, эс бєгєєс цоо шинэ нэр томьёо vvсгэх хэрэгтэй байх. Энэ тал дээр Ринчин доктор ч тэгж сургасан байдаг. Жишээ нь тэр дээр соёлэрдэнэ printer гэж vг дурджээ. Уг нь vvнийг "хэвлvvр" гэж буулгавал монгол хэлзvйг зєрчихгvй, бас монгол хэлээ иймхэн vгээр эвдэхгvй байж болох юм. Эсвэл бага зэрэг монголжуулж болох юм. blog - блог, blogging- блогдох, blogger-блогчин гэх мэт. Япончууд англи vгийг японжуулж авахдаа гаргууд гэж сонсож байсан. Таньдаг японууд англи vгийг япон болгоод хэлж байхыг олон сонссон юм байна.

Aldar said...

Мэдээлэл технологийн хэрэг эрэхлэх газар билүү юу билээ тэрний сайтад энэ орчуулгуудыг оруулчихсан байналээ. Хүмүүс үг санал болгодог бас үгэнд санал өгдөгөөр хийсэн байсан. Олвол орж ирж үлдээнээ.

Sumya said...

Цахим тооцоолуурыг компьютер ялсан.