Хэлтэй бол хөлтэй. Энэ үгийг одоо мэдэхгүй хүнгүй болжээ. Анх монгол хэлнээ нэвтэрсэн түүхийг нь мэдэх хүний хувьд сонин болгоод ярьчихъя. 199О-ээд оны эхээр яруу найрагч Ү.Хүрэлбаатар, зохиолч Д.Жамъян, Ж.Дашзэгвэ нар тэргүүлэн мань мэт араас нь чирэгдэн байж Улаанбаатар хотын нам, захиргааны сониныг салган нийслэлийн төр, захиргааны "Улаанбаатар" сонин гэдгийг анх бий болгосон юм. Тэгэхэд манайд яруу найрагч, орчуулагч Ж.Оюунцэцэг эгч ажилд орж, анх удаа япон хэлний хичээлийг сониноороо явуулж эхэлсэн юм. Хичээлээ эхлэхийн өмнө ямар нэртэй явуулах вэ хэмээн хэлэлцэхэд Оюунаа эгч маань японы "Хэлтэй бол хөлтэй" гэж үг байдаг юм, түүгээр булангаа нэрлэвэл ямар вэ гэснээр энэ үг бүхний танил болж билээ.
Өчигдөр орой манай отгон телевизүүдийн нэг "ntv"-гээр нэгэн нэвтрүүлэг хараад энэ дурсамж сэргэв. Тэд маань "Монголын гаднах монгол алдартан" гэдэг хөөрхөн нэвтрүүлэг санаачлан анхны дугаараа толилуулж байх юм. Анхны нэвтрүүлгийн баатар нь Борхүүгийн Амархүү гэдэг 19 настай хүү. Оросын төв телевизийн "Народный артист" гэдэг шилдэг дуучин шалгаруулах үндэсний хэмжээний томоохон проектод оролцон түрүүлжээ.
Тус проектыг хэрэгжүүлэгч нь "Бид Амархүүгээр дамжуулан Монголыг илүү сайн мэдэрлээ. Амархүүд сайхан хоолой, хөдөлгөөний гайхалтай эвсэл, ер нь бүх юм бий. Ганцхан дутагдалтай. Тэр нь юу вэ гэвэл тэр дэндүү залуухан. Дөнгөж 19-хөн настай. Оросын эстрадын тайзанд олон жил од болон гялалзах боломж түүнд бий. Гэхдээ сонголтоо хийх эрх түүнд нээлттэй. Бид авьяастныг тодруулах үүрэгтэй. Түүнийгээ амжилттай биелүүллээ. Дараагийн сонголт өөрийнх нь" гэх утгатай зүйл яринэлээ.
Нэгэн монгол хүүд өөрийгөө, эх орноо наана хэлэхэд оросоор яригч 250 сая хүн, цаашилбал бүр олон сая хүнд илэрхийлэх алтан боломж нээгджээ. Амархүү орос хэлийг төрөлх хэл шигээ эзэмшээгүйсэн бол дуучны агуу авьяастай төрлөө ч зөвхөн Монголдоо л байх ч байсан юм бил үү?
Түүн шиг эрдэм, авьяас, хэлний төгс мэдлэг, хувь хүний шалгуур даах үзүүлэлтээрээ гадаад ертөнцийг гайхуулах монгол хөвгүүд охид улам олон төрөөсэй. Бид үгүйдээ гэхэд хоёр талын асар том зах зээл, цаашлаад дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахуйц супер хувь хүмүүсийг бэлдэх талаар онцгой анхаарвал "Алт" хөтөлбөр хэрэгжүүлж авдрынхаа буланг маажин амиа аргацаахаас хавьгүй өгөөжтэй байхсан. Хөрсөн доорх эрднээс гадна хүмүүний толгой дахь эрдэм, авьяасыг үнэлэх алтан цаг үе хэлтэй бол хөлтэй гэдэг юутай үнэн үг болохыг нотлоод байнам бус уу...
7 comments:
Их сонирхолтой бичлэг байна. Хэлтэй бол хөлтэй гэдгийг япон гаралтай үг гэж мэдсэнгүй. Японоор юу гэдэг юм бол мэдэх юм сан. Мэдэх хүн байвал хэлж өгнө үү.
Orosod Kirkorov axaas exleed gadnii od ix. Amarxvv tednii neg bolno gej naidaj baigaa xvn olon shvv
Хэлтэй бол хөлтэй гэдгийг утгачилж орчуулсан. Тухайн үедээ Оюунаа эгч хадмал орчуулгыг нь хэлж байсныг нь мартчихжээ. Хэл мэддэг хүн хол явна ч гэдэг ч юм уу, нэг тиймэрхүү утгатай хэлц үг л байгаа байх даа
hee...ene helleg neleed deer uees mgl helend hevshij irsen gej bodoj baisan chin sayahan shaham orj irsen yum baina shuu dee..."yazyk do kieva dovedyot" gedeg oros zuir ug sanaand orchihloo, ene oros ni harin yostoi ertniih baih shuu, bodvol no'go'o Drevnyaa Rus' baih ueees ch baij med, kiev gej baihiig bodhod...
Mash sonirholtoi sedev bna. Bi ch gesen Mgl-d bh uyedee Amarhuug neg TV-r harj bsan yum.Tuhain uyed ih goyo sanagdaj bsan shu..
Heltei bol Hultei gesnees Хэлтэй бол хөлтэй geed ih ayataihan blogtoi hun garsan bnlee. Ta buhen sonirhono biz te..
Mika сурталчилсанд гялаалаа... Блогын нэрнийхээ гарлыг мэдсэндээ таатай байна. Би энэ їгийг ардын зїйр їг гэж боддог байсийшд.
1990 онд УБ сонинд япон хэлний цуврал хичээл хийж оны шагнал авч байж билээ. Монголд анх удаагаа сонин хэвлэлээр япон хэлийг зааж эхэлсэн нь тэр ажгуу.
Post a Comment