Sunday, December 10, 2006

Тоймоос тойрох уу?

UBS телевиз "Кофе уух уу, цай уух уу?" гэж өглөө болгон олны танил хэн нэгнийг урьж асуудаг болоод байгаа. Энэ өглөө "25-р суваг" телевизийн захирал, нэрт сэтгүүлч З.Алтай уригджээ. Тэр бас Монголын телевизүүдийн холбооны ерөнхийлөгч юм байна. Гадныхан хөрөнгө оруулж телевиз байгуулж байгаа нь буруу, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, 2 сая хүнтэй Монголд одоо арав гаруй, удахгүй хорь шахам телевизтэй болох нь буруу, үүнийг төр зохицуулах ёстой, рекламны зах зээлийг олон хуваачихаар угаасаа өлөн зэлмэн байсан телевизүүд бүр их өлсөнө гэж түүний ярианаас ойлгож өвөл цагийн Улаанбаатарын зам шиг толийж гялтайсан тархиныхаа өчүүхэн нугалаасанд хавчуулаад авлаа. Өөр бас бус олон юм ярьснаас нэг л зүйлд анхаарлаа хандуулмаар санагдлаа. Шинээр бий болсон телевизүүдийн нэг нь бусад телевизүүдийн мэдээг тоймлож, нэг үйл явдлыг аль телевиз аль өнцгөөс харуулав гэдгийг үзүүлдэг нэвтрүүлэг бий болгосныг өмнө нь нэгтээ харж олзуурхаж байсан билээ. Гэтэл яг энэ тухай яриа болж, Алтай захирал үүнийг асар бүдүүлэг байж болшгүй зүйл гэсэн байр суурьтай байх юм. Оюуны өмчийг хууль бусаар ашигласан ийм нөхөд шүүхэд очвол таарах гэнэ. Уг нь хэн нь хэн бэ гэдгийг харуулсан зүгээр нэвтрүүлэг харагдсан сан. Манай хэвлэл мэдээллийнхэн өөрсдийг нь шүүмжлэхэд баахан эмзэг болоо юу даа. Уг нь шүүмжлэлээс санаа авч алдаагаа засч явбал хэтийн явдалд тустайсан. Тэгээд ч Монгол улсад сэтгүүл зүй гэдэг юм үүсч хөгжөөд бараг зуун жил болж байхад сэтгүүлзүй судлал гэдэг салбар сураг ч үгүй, сэтгүүл зүй судлаач мэргэжил эзэмшиж шидийг нь гаргасан эрхэм нэгээхэн ч үгүй байгаа эмгэнэлт байдал дээр тойм, шүүмж гэдэг зайлшгүй байх ёстой зүйлээс цэрвэх явдал хэвшил болчихвол хэцүү еэ. Нөгөө нийгмийг эрүүлжүүлэгч медиа маань өөрөө дархлал хомсдолд орж, аар саархан ханиад томуунаас эхлээд айхавтар муухай халдварт өвчинд хүртэл баригдаад хазах шүдгүй, базах мөчгүй болохын цагт хатуу боловч үнэн үгэнд өрвөсхийж хангал эмнэг мэт туйлахын гэмийг сая нэг ухааравч даанч оройтсон байх вий...

6 comments:

Buyantsogtoo, Ts. said...

Нээрээ Алтай гуйан хааяа гадагшаа яваад хийгээд ирдэг нэвтрүүлэг надад огт таалагддаггүй юм. Нэг л сонин. Мань эр угаасаа жаахан нахаал талдаа яридаг хүн үү, эсвэл тэр нэвтрүүлгийн онцлог нь тэр үү, эсвэл тэдний спонсорууд нь тийм юм хийгээд өг гэж захиалдаг юм болуу гэснэрхүү юм бодоод өнгөрдөг юм. Алтай гуай ч бодвол монголдоо урдаа баридаг сэтгүүлчдийн нэг байх л даа.

Chariote said...

gadaad yavdag nevtryyleg yah vee. mani met shig gadaad dotood yavj gahai shubuuny mah ih iddeggui ulsad dajgui l newtryyleg. harin ter toim chini ih zugeer um bn ocij uzie bz. gehdee altai zahiral uuruu oligtoi newtryylgyydtei bh heregtei shd. buh TV shahuu adil uyum gargaj adil medee belddeg bj heniigee gehev dee. Ter toimyg C1 gargaj bj magad. er n ih newtryylgyn bodlogotoi sanagddag yum adaglaad nevtryylguud n yag tsagtaa garaad bdag yum.

Unknown said...

Chariote-iin heldegeer gahai tahianii max ideed bdaggui mani meted ongirood tegj yariad bdag yum bna l daa.

Galaarid axaa bi neg sanal asuulgarhuu yum yavuulj bgaa. ta zaw zaigaaraa manai blogoor zochilj sanalaa ugvul duu ni ih bayarlanaa.

medenews said...

Mongold gadaadiin horongo oruulalttai TV, Radio, Sonin setguuliig haah ni zuitei gej boddog yum aa. Ardchilaliig deedeldeg geed baigaa Amerikad gadaadiin irged hevlel medeelliin heregsel uusgen baiguulahiig horigloson baidag. Orosod ch bas adil. Manai urd horsh China-d bol ene talaar ug ch tsuhguilgaj bolohgui. Hevleliin magnat Rupert Merdok Amerikad TV baiguuljee. Getel kongressiin gishuud gadaadiin irgen yagaad Amerikad hevlel medeelliin heregsel baiguulj baigaa yum be geed l boon zarga uusjee. Barar Tv-g ni haah deeree tulav. Rupert Merdok amerikiin irgen bolsnoor ene asuudal neg tiishee bolson yum. Amerikiin irgen bolno gedeg tiim ch amarhan buteh asuudal bish gedeg ni oilgomjtoi. Mongold gadaad ezentei 4 TV baigaa. Ted mongold TV baiguulaad ashig oldog gevel tom enduurel. oor zorilgo ovorloj mongold TV baiguulj baigaa yum.

You are Welcome! said...

Medenews-n togsgoliin ug ortoi l baij medeh yum shu!

harin C1 TV-n ter hotolbor ih dajgui, garsan tsagaas n l demjsen.

Gehdee ter MN25, UBS ch gedgiimuu ter TV-nuuded todorhoi hemjeenii tolbor tolchihvol zugeer baihaa.

Anonymous said...

З.Алтай "Фокус"-ыг зохиогчийн эрх зөрчлөө гэж хэлжээ. Тэгвэл 25 суваг ТВ-ээр нь зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй, нэг ёсондоо хулгайн кино гарч байгааг юу гэж тайлбарлах бол? Гадаадын хөрөнгө оруулалттай гэж бусдыг хардахаасаа өмнө дотроосоо, монгол эзэд нь өөрсдөө өргөн нэвтрүүлгийн салбараа ялзруулаад байгаагаа олж хардаг болоосой!!! Хуулийг уландаа гишгэсэн, хэт үзэл сурталжсан, хулгайн юмаар голоо зогоосон, рекламнаас өөр үзэх юмгүй ийм л телевизүүдтэй болчихоод байна шүү дээ.