Saturday, December 09, 2006

Утечка совести

Морины сайныг унан байж, хүний сайныг ханилан байж мэддэг гэж үг бий. Эргээд харахад Галаарид гэдэг хүний сэтгэлийн хаалгаар мөн ч олон хүн орж, бас мөн ч олон хүн гарчээ. Тун цөөхөн хүн хүндтэй суудалд налайсаар он жилийн уртыг элээж байх юм. Яагаад тэгэв? Би адгийн новш юм болов уу? Тэгвэл тэр олон хүмүүс анхнаасаа орж ирэхгүй байж болох биш үү? Эсвэл... За яршиг гол зүйлдээ оръё.
Олон оны өмнө "Комсомольская правда" сонины Улаанбаатар дахь сурвалжлагчаар Леонид Арих гэдэг залуу ажилладаг байв аа. Сайн бичдэг лут сэтгүүлч байсансан. Тэр нэг удаа "Утечка совести" гэж өгүүлэл бичсэнийг нь санаж байна. Уншсан цагаас хойш энэ гарчиг толгойд минь хадагдаад өдий олон жил болоход мартагдах нь бүү хэл байн байн бодогдож цагийн өнгө бүүдийж, хүний мөс нимгэрэх тусам сэтгэл зүрхний эмзэг нарийн утсыг энэ л хоёр үг базаад, маажаад,мэрээд малтаад байх шиг...
Олон сайхан нөхөд минь цагийн шалгуур эс даан миний сэтгэл зүрхнээс ачаа хөсгөө хөтөлсөөр холдон одож...Зарим нь нэг л мэдэхэд чимээгүйхэн явчихсан, заримыг нь би хөөгөөд явуулчихсан, заримтай нь зам нийлэхгүй заяа тавилангийн хатууг гайхалцаад тэврэлдэн салсан. Зарим нь эргэж бууя хэмээн үүд тогшиход би хаалгаа нээгээгүй. Заримыг нь эргээд ирээч хэмээн урин дуудахад нэгэнт оройтсон байсан. Зарим нь бууж мордож хуучин дурсамжаа сэргээн хуучлах төдий... Зарим нь өчнөөн хугацааны дараа эргэж учраад бидний хооронд он цагийн тасархай байсныг ор тас мартан хойморт минь заларч буй. Юм болгоныг гэгээнээр хардаг, хүн болгон ариун санагддаг залуу насанд энэ мэт орчил хөдөлгөөнийг ямар ч эмзэг хүлээж авдаг байж вэ... Бавуугийн Лхагвасүрэнгийн "Одоо хэдий ингэж нэгэн гүүний унага мэт ижилдэн байвч Овоон дээр тавьсан алиныхаа яснаас үргэж явах бол доо хөөрхий " гэсэн ад мөрийн зөн мэдрэмжтэй шүлгийн мөрийг тэр үед гүйцэд ухаарах билгийн мэлмий нээгдээгүй байж...
Үргэлж нээлттэй байж, ямагт бусдад туслах гэж өөрийгөө зольдог, үүнийхээ улмаас ойр дотныхонтойгоо хүртэл зөрчилддөг байсан минь намайг нийтийн хэрэглээний эд зүйл мэт болгож, овжин зальжин, ашигч хонжооч олон ч хүн надаар шатны гишгүүр, хаалт бамбай, гал хамгаалагч хийсэн дээ. Гэвч тийм хүмүүс үдлээд мордохоос үлдэж хоцордоггүй нь юутай сайн хэрэг билээ. Яруу найрагч Ойдовын Содномпил нэгэн шүлэгтээ "Намайг тойрон эргэлдсэн дагуул гаригууд хайчаа вэ?" гэж асуусан шиг тэд одоцгоосон. Тэхдээ тэд надад хамгийн үнэтэй зүйлийг үлдээгээд одсоноо мэдэхгүй л дээ. Тэр нь юу гээч? Ухаарал. Амьдралыг хайрлах, хүн чанарыг дээдлэх ухаарал. Энэ маань надад алдсанаа нөхөх, илүү сайн хүмүүстэй учрах үүд хаалгыг нээж өгсөн юм. Одоо би хаана утечка совести болж байгааг мэдэрдэг болсон. Харин энэхүү утечка совести гэдэг үгийг монгол хэлнээ буулгаж чадахгүй өдий хүрч байна. Монголын за
андгай буй заа хэмээх алдарт үг амьдралд дахин биеллээ олох хувь ерөөл бидний өмнө нэгэнт ойрхон тул ийнхүү эх хэлэнд маань буудаггүй ч юм бил үү? Тийм л байгаасай гэж юутай их хүснэ вэ...

10 comments:

Confidence of Youth said...

Энд Бямбын Ренчин ахын өгүүлэл нь байна. Ялангуяа тэр "андгай за буй заа"-г тайлбарлаж.

http://erdenees.blogspot.com/2005/10/blog-post_12.html

А.Ганбаатар said...

"Одоо хэдий ингэж нэгэн гүүний унага мэт ижилдэн байвч Овоон дээр тавьсан алиныхаа яснаас үргэж явах бол доо хөөрхий"
Гэж яасан айхтар үг вэ.

Бодож байгаагүй л сэдэв байна. Үхээд хөрсөнд хэвтэхээрээ бүгдээрээ ижил болох юм чинь бүгдээрээ амьддаа жаахан өөр өөр байцгаая гэж нэг хүний хэлсэн үг санаанд орж байх чинь...

togoruu said...

tanii ene bichlegiig unshsanaas ehleed, gadna dotnii huchin zuiluud ch noloolson bh, oiriin heden odor guchtei donsolloo shuu bi.

Galaarid said...

Харин тийм ээ.Үе үе сэтгэл гэгэлзэж, өнө холын дурсамж зүрхний шарх сэдрээх цаг мөч хааяа тохиох л юм. Хүн гэдэг амьтан энэ хорвоод дөнгөж зүүнээс гарсан шинэ дээл шиг амьтан ирээд мод чулууны хүнд ажилд ээлж халаагүй өмссөөр энгэр хормой, ханцуй хот нь салмарч навсайсан хуучнаас хуучин хувцасны оронцог шиг болоод буцах юм даа, хөөрхий.

Buyantsogtoo said...

Нүцгэн төрөөд нүцгэн л буцдаг хорвоо доо. Хүний нас гэдэг дэндүү богинохон. Тэрүүхэн жоохон хугацаанд бид чинь мөн ч их "жижгэрэх" юм даа. Уужуухан явахсан гэж хичнээн их боддог ч нэг л болохгүй. Хүмүүн ертөнцийн өнгө дэндүү эрээнтэй, бараантай юм даа. Сэтгэлийн нүнжигтэй, сэтгэлгээний цараатай явахсан даа ...

medenews said...

Uneheer tanii ene bichleg setgeliin gund baidag nandin utsiig hodolgoj orhiloo. Neeree bodood baihad nadad olon naiz, taniluud baijee. Salaa zamiin erheer salj oson neg ni baihad, bi zarimaas ni nuuree ch buruulj baisan ni bii. Zarim neg ni nadaas holsohiig husej chimeeguihen holdsoor baij dee.

Anonymous said...

Уважаемый пользователь интернет читающий этот коротенький очерк.
Сословие Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила предположим это "[url=http://www.pi7.ru/o-sekse/5161-zhasmin-i-sindi-2010-hd-720p.html ]Прикольные разные фотки [/url]" - Канечно вы можете найти и для себя много интерестного
Ну а однако лучшее лекарство от скуки это анекдотец.
[IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/35ed0993ed3d047e0f79d2e193cdca10.jpg[/IMG]
[b]американцы размещали гостей зимней олимпиады в тюрьме для
несовершеннолетних, англичане размещали гостей в бывшем лепрозории,
странно выделяется Сочи начав строить отели и пансионаты.... [/b]

Anonymous said...

[b]Вовочка говорит матери:
- Мама, дай мороженое.
- Не дам, скоро обедать будем. Иди во дворе поиграй.
- Там нет никого. Дай мороженое.
- Не дам. Дома, значит, играй.
- Ладно, тогда со мной поиграй. В маму и папу.
- Ну черт с тобой. Ты папа, я мама.
- Вот я пришел с работы. Ну, хрена ли ты расселась? Подними наконец-то
жопу и дай ребенку мороженое. [/b]
Корпорация Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила скажем это "[url=http://www.2nt.ru/go/videoerotika.php]WPI soft by killoff (2010/RUS) [/url]" - Канечно вы можете встретить и для себя бездну интерестного
Ну а впрочем лучшее специи через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/8a602c9644083b9f55bb147e497508dc.jpg[/IMG][/url]

Anonymous said...

[b]Урок арифметики. Училка задает Вовочке вопрос:
- Вот представь, я даю тебе 200 долларов. Ты отдаешь $50
Машеньке, $50 Леночке и $50 Наташеньке. Что у тебя будет?
Вовочка:
- Оргия..... [/b]
Сословие Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила предположим это "[url=http://www.2nt.ru/go/videoerotika.php]Видео порно сюжет от Анны и Славика [/url]" - Канечно вы можете найти и для себя бездну интерестного
Ну а впрочем лучшее противоядие через скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/fd2da6208eec7162df11bbe133daa88e.jpg[/IMG][/url]

ari said...

Цаг хугацаа бүхний шалгуур мэт...... Элээсэн оймсны тоо олширох тусам эгээ аав ээж шиг минь нөхөд улам цөөрөөд байдаг юм уу даа. Би тааруу нөхдөөсөө холдтлоо их уднаа нэг ёсондоо ойлгох байх гээд боломж олгоод гэх үү дээ. Гэхдээ холдвол нэг мөсөн хэзээ ч эргэж харахгүйгээр холдчихдог. Нээрээ зарим нь хожим нь гэмшээд наалдах гэнэ зарим илт эргүүлдэнэ гэхдээ сэтгэл нэг л эргэдэггүй юм даа. Энэ хатуу зан чанар уу эсвэл миний амьдралын философи ийм юм болов уу бас бодох үе их гарнаа хүн л юм хойно. Эрээн хүмүүс олширсон цаг үед л бид амьдраад байна даа ер нь ..........