Saturday, December 02, 2006

Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө-2

Үгчилж орчуулах уу, утгачилж орчуулах уу? Аль нь дээр вэ гэж нэгэн нөхөр маань надад хандан асуужээ. Аль алинд нь давуу ба сул тал бий. "Алтан загасны үлгэр"-ийг Ц.Дамдинсүрэн гуай үгчлээгүй ч ямар гайхамшигтай боллоо? Гэхдээ эх зохиолынхоо онцлогийг хадгалж өөр хэлэнд буулгана гэдэг тун адармаатай, бас хорхой их хүргэдэг ажил л даа.Гайгүй хийвэл гайгүй орчуулга болно. Гайтай хийвэл хөөтэй оршуулга болно. Манайд орчуулахуйн урлагийн төлөө санаа тавьж, үлгэр үзүүлж байсан хамгийн том төлөөлөгч нь Бямбын Ринчен гуай. Түүний "Эх хэлээ энхрийлж, үгний боловсролыг эрхэмлэе", "Марк Твений минь махыг нь идэж дээ", "Шүлэг орчуулах эрдэм", "Энэтхэг яруу найргийн амт үнэрийг үлдээхсэн гэж..." гэхчлэн олон өгүүллийг манай мундаг орчуулагчдын нэг Г.Аким гуай 1991 онд эмхтгэн "Марк Твений минь махыг нь идэж дээ..." нэртэйгээр хэвлүүлсэн нь одоо хуучин номын дэлгүүрт хямдхан зарагдаж байна лээ. Гадаад хэлний боловсрол нэмэгдсэн, хэрэглээ ихэссэн, орчуулга хийхийг хүсэгчид олширсон энэ цаг үед хамгийн үнэтэй номын л нэг байх учиртай юмсан. Орчуулга, ялангуяа уран сайхны орчуулга хийх гэж байгаа залуус минь энэ номыг хэрэг болгоод нэг умшчихаарай. Саруул-Эрдэнийн сая гаргасан "Сонирхолтой хэл шинжлэл" номыг бас харчихаарай. Сайн сайн орчуулгуудыг эх зохиолтой нь тулгаж үзэх ч бас зүгээр л байдаг. Үүнээс гадна эх хэлнийхээ мэдлэгийг сайжруулахын төлөө хичээгээрэй. Монгол хэлээ мэдэхгүй байж орчуулга хийх гэх нь мохоо хутгаар яс сийлэх гэж оролдохтой л адил юм болно. Ялангуяа аль ч хэлний өвөрмөц хэллэг, хэлц үгнүүд, хар ярианы хэллэгийг сайн судлахгүй бол хол явахгүй. Оросоор как сельдей в бочке гэснийг монголоор үгчилж орчуулах уу, эсвэл бөгс эргэх зайгүй гэх үү, долгая песня гэснийг үгчлэх үү, нас гүйцэхгүй,туулж дуусахгүй зэргээр буулгах уу гэдэг бодох л асуудал. Түүнээс гадна тухайн зохиолын онцлогийг нь хадгалах гэдэг том ажил бий.Энэ л шалтгаан Шукшины өгүүллэгүүдийг монгол хэлнээ буулгахад хүндрэл учруулсаар өдий хүрч байх шиг... Эцэст нь Б.Ринчен абугайн нэгэн шүлгийг эрхэм орчуулагч танд сонирхуулъя.
ЭТГЭЭД ХЭЛ
Үг нь монгол, өгүүлбэр нь орос
Үзэхэд этгээд сонин хэл
Өв соёлоон үл тоомсорлон
Өнөөгийн байдал ийм болов
Зуун түмэн үгтэй хэлд
Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх
...Хэвлэл сонин уншсан үдэшдээ
Хэлний шинжлэлтний нойр хулжаад
Хэвтэвч сэтгэлд эвгүй үг
Хэнхдэг дээр чулуу дарах мэт
Харь үгийн бүлхэнд хахаж
Харанхуй шөнө хар дарах мэт.

16 comments:

Jagie said...

Хэрэгтэй зөвлөмж байлаа. Сайн орчуулгыг эх зохиолтой нь тулгаж үзэх хэрэгтэй гэж байна, хэний орчуулгыг үзвэл зүгээр вэ (орос, англи хэл дээр)?

Уншууртай блог хөтлөх болсонд тань баярлалаа, :)

Galaarid said...

Жаагий-д
Комээнт илгээсэнд баярлалаа. Г.Аким гуайн орчуулгуудыг онцлон хэлмээр байна.Жишээлбэл, "Зуун жилийн ганцаардал" г.м.
Би Жек Лондоны хэдэн өгүүллэгийг оросоос орчуулж "Амьдрахуйн учир" нэртэйгээр хэдэн жилийн өмнө хэвлүүлснээ гайгүй болсон гэж үзээд орос эхтэй нь тулгаад үзээрэй гэж хааяа онгирчихдог нүгэлтэй. Англи хэлгүй болохоор тэр энэ гэж хэлж чадахгүйдээ хүлцэл өчье.

Confidence of Youth said...

sain baina uu ta,
end neg iim site baina. Sonirhoj magadgui geed end uldeelee.
http://www.khelzasag.mn/

Peace,
Confidence.

Galaarid said...

Баярлалаа. Хэлзасаг тун зүгээр сайт байна шүү. Байн байн шагаймз.

Dulmandakh said...

Үнэтэй зөвлөгөө өгсөн Галаарид ахад талархаж байна. Мөн сонирхолтой вэб сайт танилцуулсан Дөлгөөнд ч. Орчуулга хийн аль болох өргөн мэдээллийг хүртээх санаа байвч сачий хүрэхгүй юм. Гэхдээ шантралгүй суугаад байхад юм гарах болно гэж итгэж байгаа шүү.

Galaarid said...

Дөлөө-д

Баярлалаа. Хөдөлмөрч, шантардаггүй хүнээс заавал юм гардаг шүү дээ. Блогоор чинь танилцсанаас хойш чамайг хол явах залуусын нэг гэж бодох болсон шүү. Зүтгээд бай, хө. Энэ бол чиний цаг үе шүү дээ.

baynaa said...

Сайн байнуу, Галаарид ахаа,
Би Дөлөөгөөс таны блогын хаягыг авлаа. MUG-нхан "FreeBSD Handbook" гээд гарын авлага орчуулж байгаан, би тэрэнд нь оролцож байна л даа. Тэгээд орчуулга хийх явцад нилээд асуудлууд тулгарч байна. Монгол хэлний дүрмийн алдаанаас(гээгдэх эгшиг, хатуу зөөлөн гийгүүлэгч гэх мэт) илүүтэйгээр найруулга зүй дээр анхаарах хэрэгтэй санагдаад байгаа л даа. Түүнээс гадна IT буюу Мэдээллийн Технологийн үг хэллэгийг орчуулах ажил давхар явагдаж байгаа тул орчуулга хүнд ойлгомжгүй санагдаж магадгүй. Та энэ тал дээр юу гэж бидэнд зөвлөмөөр байна. Мэргэжлийн номыг яаж орчуулбал зүгээр вэ? Яг одоогоор бид хадмал орчуулга л хийгээд байгаа. Мэргэжлийн тодорхой ойлголтууд, томъёоллыг үүнээс өөрөөр яаж орчуулж болох вэ?
Хүндэтгэсэн, Л.Баянзул.

Oyunbodol said...

heregtei zuvluguu bas dulguunii taniltsuulsan heregtei site bna. orchuulga hiih ch hetsuu yum bn le shu.. tehde sonirholtoi.

MEDE NEWS said...

Tand bayarllaa

Ш. Баатар said...

Галаарид гуай та орос хэлнээс орчуулдаг юм байна. Оросын сонгодог болон орос хэл дээрх дэлхийн сонгодог роман (бараг бүх) дараах сайтад байгаа, хайж яваа номоо татаж аваарай.

http://allbest.ru/library.html

Жек Лондонгийн зохиолууд англи хэл дээр их хүнд шүү.

oge said...

sain baina uu? tanii orchuulgiin talaar bichsen zuilsiig unshlaa. avuushtai zuils mash ih baisan. bi biznetwork-d neg Translation gesen bulegtei yumaa. tegeed tabii bichleg taalagdaad ner durdaad tanii bichlegiig tavichihlaa. ta tatgalzahgui biz dee

info said...

Сайн байна уу, та? Сайхан блог байна. Би өөртөө хэрэгтэй юмаа орчуулдаг юм. Та нэг үзээдэхээрэй. Би саянаас www.orosshkolton.mn гэж сайт нээгээд эндээ өөрийнхөө бичсэн, орчуулсан юмнуудаа тавьж байгаа. Та нэг үзээд надад зөвөлгөө өгөөч? Ирина Хакамадагийн "Их улс төр дахь хүйс" номноос орчуулснаа тавьж байна. Энэ номыг орчуулж байтал өөр хүн орчуулаад надаас түрүүлээд хэвлүүлчихсэн. Гэхдээ надад тэр орчуулга маш болхи болсон шиг санагдсан шүү. Номын дэлгүүрт хэд хэдэн газраас нь уншиж үзсэн чинь зарим санааг маш буруу орчуулж гаргасан байна лээ. Минийх дээр болсон санагдаад байгаа,хехе. Баярлалаа, танд!!!

Anonymous said...

Do not limit your shopping to just a person online retail outlet.


Also visit my weblog - please click the next website

Anonymous said...

Whilst the prolonged 45 and 60 moment walks will probably be somewhat a lot more
helpful if finished at one particular time, two thirty
moment walks within a day might be a lot more beneficial for fitness and bodyweight loss than only one.


Also visit my blog - Read the Full Post

Anonymous said...

Eighty-nine % of consumers evaluate a movie output when getting it
and 94 % will share it with friends and family.

my web blog ... more helpful hints

Anonymous said...

Changing the motor is something you may definitely do
by you, however , you really have to stick to your instruction guide meticulously, and ensure
you buy just the best substitution motor.

Have a look at my web-site - getfitnstrong.com