Улиран одож буй онд сэтгэлийн өргөөний минь хоймор тухалсан хүн бүхэнд шинэ оны мэндийг хүргэе.
Алмай залхуугийн улмаас блогоо тэр бүр баяжуулж чаддаггүй нь миний түмэн буруу билээ. Энэ дутагдлыг минь үл ойшоон сэтгэлийн өргөөнд минь тухлан зочилж, жаврыг нь үргээж өгдөг эрхэм зочин танд гүнээ талархаж буйгаа илэрхийлэхийн ялдарт угтан ирж буй шинэ он Танд, таны гэр бүлд, анд нөхдөд чинь, ер нь бүх монголчуудад маань аз хийморь, амжилт ололт, сайн сайхныг авчирсан он байх болтугай гэж ерөөе.
Хуучин онтой цуг муу муухай бүхэн хийсэн одож, шинэ онтой цуг өөдрөг гэгээлэг бүхэн урсан ирэг.
Маргааш өглөөний, шинэ оны анхны өглөөний гэрэлт шар наранд монгол түмнийхээ сүлд хийморийг даатган залбирцгаая, андууд аа.
6 comments:
Амьдралыг мөнх хэмээн нэрлэж таньд болон танай гэр бүлийнхэнд сайн сайхан бүхэнийг хүсэн ерөөж ирж буй сайхан оны мэнд хүргэе.
Шинэ ондоо, Бүгдээрээ, бултаараа, олноороо аз жаргалаар бялхам байж, амжилт бүтээлээр цалгим байгаарай!
Сайн уу? Шинэ оны мэнд хүргэе. Утас ба э-майл хаягаа явуулна уу.
Я.Арслан 99121209
Сайн байна уу, Галаарид? Шинэ оны мэнд хүргэе. Чиний утас өөр болоо юу? Шинэ дугаараа, э-майл хаягийн хамт миний утас руу явуулна уу.
Я.Арслан 99121209
Шинэ оны мэнд! Дутагдалдаа дүгнэлт хийгээд энэ жилдээ уран бүтээл нийтлэлийн арвин их олзтой байхыг хүсэн ерөөе...
ta utas e-mail hayagaa ogoh bolomj bgaa yu
Post a Comment