Friday, June 19, 2009

Андаас хагацахуй

Олон жилийн өмнө.
-Чи найзынхаа төлөө явах уу гэж тэр надаас асуув.
-Асуух юун гэж би дуу алдаад түүний төлөө үхэн хатан зүтгэв.
Олон жилийн дараа.
-Чи миний төлөө явах уу гэж би түүнээс асуув.
-Чи миний хамгийн сайн найз учраас ойлго. Би сүргээсээ тасармааргүй байна гэж тэр хэлэв.
Өчигдөрхөн цөөврийн сүргийн хор хөнөөлийн талаар надтай удтал хөөрөлдсөн анд минь
өөрөө тэдний нэг байсансанж. Би түүнийг сүрэгтэй нь үлдээгээд ганцаар одлоо. Цагаан үнэний мөрөөр ийнхүү ганцаар замнан одоход цатгалан цагаан найз маань цөөврийн сүргээ бараадан харц буруулсаар үлдэв. Хүн хэмээн хүндэлж явсан түүнийг чоно хэмээн таних ямар хүнд юм бэ.

9 comments:

Anonymous said...

uitgartai l yum. gehdee am'drald engiin bolj dee.

Anonymous said...

chono engeriin nohoi gej hoortsoglosoor nohoitdog ni olshroo yu daa, emgeneltei ch yum daa.

oldoshaksli said...

Hun nohoin heleer yarival gutamshig
Nohoi hunii heleer yarival gaihamshig.

lesson said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com

Сэгсгэр said...

Нэг анд минь эртээ дээр цагт "Ноход боорлохоос үл айнанам, нөхөдгүй хоцрохоос үхтэлээ айнам" гэж бичиж байж билээ.

Сэгсгэр said...

...гэснээс нээрээ Галаа ахаа, эртээд манай ажил дээр хэвлэл захиалга явагдаад хэлтэс ахалж байгаа хүн бүр нэг дуртай сониноо захиал гэхээр нь би "Гэрэлт цалиг" гэдэг сонин захиалчихсан шүү хэхэхэ

Алагсэндэр said...

http://elbegdorj-fun.blogspot.com

bolor7erdene said...

Өчигдөрхөн би хүмүүсийн дунд гарцаардахдаа нэг л зүйлээс маш их айлаа. Олон хүнээс айж явахад өөрөө ямар их даардаг юм бэ гэсэн эмзэглэл төрсөн. "Чи тэднээс ихийг сурч байгаа" гэж хэлэх хүн ч таарав. Харамсалтай нь би улам л хүйтэн болж л сурч байна даа

arsun said...

Nohod zarimdaa nohod boldiin, hehe.