Tuesday, February 10, 2009

Шашны сөргөлдөөн хүсмээр юм биш

Уржигдар байх аа, орой очоод телевизийн суваг сольж байтал хэдэн лам багш эгнээд суучихсан ТВ-9-өөр ярьж өгч байнаа. Монголд шашин замбараагаа алдсан гэнэ, харийн шашны ёс дэг Монголыг баллаж байна гэнэ, хуулийн зохицуулалт хэрэгтэй гэнэ.
Лам нар их санаа зовжээ. Төрийн хуулиар бусад шашныг номхруулаадхаач гээд байгаа бололтой.
Ламтангууд сүүлийн үед төрөөс их аврал гуйдаг болсон нь сонин санагдаад байна. Монголчууд тэнгэр шүтлэгт, христ шүтлэгт, будда шүтлэгт зэрэг олон бүлэгт хуваагдчихаад байгаа үед нэг шашин нь төртэй нийлж бусдыгаа дарамталбал жинхэнэ шашны дайн дэгдэж мэднэ. Бодолтой, ухаантай, уужим байхсан. Их Чингэс хаан минь аль ч шашныг алаг үзэлгүй түвшин хандсаны хүчинд их улсаа байгуулсан бэлээхэн сургамж байж л байна даа. Бие биенийхээ итгэл үнэмшил, сүсэг бишрэл, үзэл бодлыг хүндэтгэн эвтэй найртай амьдрах соёлд суралцахсан.

9 comments:

Anonymous said...

Sanal negdej baina. Humuus yagaad busad shashind tatagdaj bna we geheer mongol lam nart itgeh itgel ni aldarsan bolool tegj bgaa bh. Iim ued ted toroos tuslamj guihiin orond yaj susegten olnoo butsaaj tatah talaar dorwitoi arga hemjee awah ,oorsdiigoo yaj saijruulah talaar bodmoor yum. Mongol lam nar ail heseel mongoor nom unshaal ywj bdag biz dee. Ymar ch oyunlag zuil bhgui.Tegeed ter nom ni towd hel deer. zow ch unshaad bgaa yum uu buruu ch unshaad bgaa yum uu buu med.

Pearle Deppsu said...

Даварчихсан гаруудын олдог мөнгө нь багасаад, учрыг нь ч ойлгодоггүй яг таг цээжилсэн хэдэн төвд үгнүүдийг нь сонсдог хүн багассан болохоор орлогоо бодоод тэгж байхгүй юу даа хэхэ.

Javkhlan said...

tiim shuu tor shashin 2 hol baisan ni deer.

Anonymous said...

Намбар ван Энхбаяр саяхан тв ээр ил тод буддын шашныг дэмжихээ илэрхийлсэн шдээ. Уг нь төр аль нэг шашныг онцгойлон авч үзэх ёсгүй юм шиг санагдаж байна.

Anonymous said...

Mungu huchtei shuu tiimee?
If lamanism wants to survive in mongolia, they need reform their 1) Mass preaching system 2) Dogma 3) marketability. In short,they need to emulate the mass preaching system of Christianity, and learn the strict dogmas from Muslims! And most of all, they need to learn how to market their religion through mass media! That' the only way for them to be financially sound to be able to stand still on the modern comptetetive religious ground! Mungu huchtei shuu tiimee?

Anonymous said...

Гашуун үнэн бол чухам монголд бурхны шашин орж ирсэн үеэс л монголын уруудал доройтлын үе эхэлсэн дээ. Одоо соёлын довтолгоонд өртөж ялагдсан гэх юм уу даа. Тэгээд ч ер нь бодоод байхад төв азийн гүнд, хятад төвд орос нтр гээд л том том соёлын төвүүдийн дэргэд оршиж байсан болохоор аль нэгний солёын нөлөөнөөс ангид байна гэхэд хэцүү байх дөө :(

book said...

ulesson.blogspot.com sonirhood uzeerei.

Gala-arid Munkhbayar said...

LAM naraas bolood Shashinaa muulj bolohgui shuu! Tegvel aldas olno.

Anonymous said...

Х.Болор-Эрдэнэ
Шашнуудын хувьд бүгд л нэг зүйлийн тухай ярьдаг хэрнээ өнгө хэлбэр нь өөр байдаг. Манайд үнэндээ хаусгүй хамба лам гэж үгүй. Өөрсдийнх нь номлолд бол эд зүйлст шунан дурлах учиргүй мэт. Хийж байгаа нь хэлж байгаатайгаа зөрөөд байх юм даа. Тэр жил би Чойжамц хамбатаныг фото зургаар элэглэснийхээ төлөө сарын цалингаараа торгуулж, дээр нь даргынхаа лүндэнгээр ажил дээр нь очиж уучлал гуйж билээ, хэхэхэ