Wednesday, January 21, 2009

Цалиг гэдэг үгийн тухай

"Гэрэлт Цалиг" сонин гарсны дараа цалиг гэдэг үгийн утгыг олон хүн сонирхжээ. Энэ бол шүтээн, сахиус гэсэн утгатай монгол үг. Я.Цэвэл гуайн онгод гэж тайлбарладаг ч зөв. Шарын шашин дэлгэрэхээс өмнө монголчууд тэнгэр шүтлэгтэй байх үед хээрийн онгод, гэр онгод, хувь хүний бие онгод гэж байсан үеийн нэршил. Бие онгодыг амилуулж багачууд хаүүхдэд зүүж өгдөг, түүнийгээ цалиг гэдэг байгаад хожим нь сахиус гэдэг үгээр солигдсон юм билээ. Гэр онгодууд Хөвсгөл чигийн зарим айлуудад үе дамжин хадгалагдаж ирсэн байдаг. Манайхан зурмал бурхан гэртээ залж шүтдэг бол тэр үед эсгий унгас, мод чулуу зэргээр хийсэн гэр онгодыг гэрийнхээ хийморь зүг буюу зүүн хойд талдаа залдаг байжээ.

3 comments:

Мика /美香/ said...

Гэрэлт шүтээн. Сайхан үг байна шүү.

Та хэддээ амжилт хүсье

Arsun said...

Íýã ¿ã àâðàãäæýý, õýõý. Àìæèëò õ¿ñüå.

Anonymous said...

Сайн байна уу? Сайхан нэртэй сонин гаргаж эхэлсэнд Амараа та хоёрт амжилт хүсье. Энэ олон сонин дундаас энэ нэрийнхээ утгыг билэгдэн гэрэлтэж байхыг ерөөе. Аан тийм миний нэг өгүүллэгийг нийтэлж урам өгсөнд баярлалаа.