Monday, January 19, 2009

Аймаар, аймаар...

Та телевизээр хөтлөгчид хэрхэн ярьж буйг анзаарав уу? Аймаар гоё, аймаар их, аймаар сонин гэхчлэн бараг өгүүлбэр бүртээ аймаарыг хавчуулна. Ярилцлага өгч буй хүмүүс ч мөн "аймаар"-ыг завсаргүй хэрэглэнэ.
Хоёр дахь эрэлттэй үг нь "аягүй". Бас л аягүй гоё, аягүй сайхан, аягүй их...
Аймаар зүйл яагаад гоё байгааг, аягүй зүйл яагаад сайхан байдгийг тайлбарлах хүн байна уу?
Уг нь аягүй гэдэг чинь таагүй, онцгүй, олигтой биш гэсэн үг сэн. Аймаар гэвэл угаасаа айдас төрүүлэм гэсэн санаа. Гэтэл монгол хэлээ моод болгох гээд мод болгогчид маш, нэн, онцгой гэсэн утгатай бүхнийг "аягүй аймаар" болгочихжээ. Аймаар, аймаар...

6 comments:

Unknown said...

Харим тийм ээ. Тэдгээр хүмүүсээс монгол хэлний гүнзгийрүүлсэн шалгалт авах хэрэгтэй.

Та ч удаан алга боллоо шүү.

Unknown said...

Энэ ч үнэн шүү.

Anonymous said...

edgeer ugnuudiig negent heregleed mod bolgotson bolohoor hayahad hetsuu l bh! aygui aimaar...

Anonymous said...

Бас "маань", "маань" гээд л...

Миний блог said...

Аймаар аймаар. ХЭХЭХЭХЭ, Одоо яана да хэдүүлээ. Нэмж хэлэхэд Монгол бичгээр бүгдийг бич гэвэл та нар эсэргүүцэх үү? Би бол үгүй гэхгүй ээ. Ингэх технологийн боломж байгаа тийм ээ. Ухаантай залуучууд хөрвүүлдэг программ зохиочихвол кириллээр бичээд л хөрвүүлчихнэ шүү дээ.

Миний блог said...

Монгол бичиг