Удтал алга болсондоо хүлцэл өчье. Намайг эзгүйд блогийг минь эргэж тойрч байсан сайн андууд, үнэнч найзууддаа баярлалаа. Шог зохиолч, сэтгүүлч А.Амарсайхан андтайгаа цуг "Гэрэлт Цалиг" гэдэг сонин эрхлэн гаргаж эхэллээ. Бараан цагийн гэгээн сонин, уншдаг сэтгэдэг оюунлаг хүмүүний сонин гэсэн хоёр ч сүрхий тодотголтой сонин маань та бүхэнд таалагдана гэдэгт итгэж байна. Гадуур худалдаагаар байгаа. Хэрэг болгон авч үзээд сэтгэгдэл, санаа оноогоо илгээвэл их баярлана. Бас блогчидтойгоо ойр дөт ажиллах бодолтой байгаа шүү.
Санхүүгийн хямрал эхэлчихээд юун сонинтой мантай үед эргүү хүн л шинэ сонин гаргана даа, тэгээд гэгээн сонин шүү, ядаж аллага дээрэм, хэрүүл, хов живгүй гэж дотны нөхөд маань загнаж байна. Яахав, яахав. Энэ бараан цагт чинь гэгээн юм ярьдаг хэн нэгэн байх ёстой биз дээ, тийм үү?
10 comments:
яг тийм
Sain baina uu Galaarid ah aa,
Bi beer udahgui nutag burmoson butsah sanaatai suugaa hun. Nutagtaa ochood taashaalan unshih neg saihan sonin bii bolj buid tand talarhlaa ilerhiilye.
Mash ih amjilt huseye.
Галаа, Амараа нарт амжилт хүсье!
Амжилт хүсч,урам бэлэглэсэн бүх хүмүүст баярлалаа.
Яг тийм шүү. Тэгээд итгэлтэй байгаарай эргэлзэх хэрэггүй.
Чамд амжилт хүсье. Бас баяр хүргье
amjilt husie.
Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна гэж хэлмээр байна. Сөрөг энерги агуулсан сонин маш их байна харин Гэрэлт Цалиг чинь эерэг энерги агуулж байгаа болхоор амжилт олно гэдэг бүрэн итгэж байна
Та 2-т амжилт хүсэе
Ихийг хүлээж байгаа шүү. Амжилт хүсье.
Амжилт хүсье, өнөө цагт үнэхээр дутагдаж байсан ганц зүйлийг олж хийсэн болохоор хямралын шуурганаас битгий айгаарай.
Post a Comment