Sunday, January 07, 2007

Анхаарвал зохих андуу эндүүгийн тухай

Саяхан нэгэн телевизийн хөтлөгч бүсгүй "Даваа гаригийн өдөр" гэж ярихыг сонсоод андуурч хэлэв үү гэж бодтол үгүй бололтой юм аа. Тийм ийм гаригийн өдөр гэж байн байн ярьсаар байгаад нэвтрүүлгээ дуусгав.Үүнээс үүдээд сонин хэвлэлд хамгийн түгээмэл анзаарагддаг хоёрхон алдааны тухай энэ удаад хэлье гэж бодлоо.
Эхнийх нь гэвэл лугаа, лүгээ гэх үгийг буруу хэрэглэх явдал түгээмэл байна.Лугаа, лүгээ гэдэг нь -тай, тэй гэсэнтэй утга дүйх дагавар гэдгийг эрхэм бичээчид анзаарахгүйн улмаас нарны гэрэл лугаа хурц, сарны туяа лугаа тунгалаг гэхчлэн бичиж байна. Уг нь лугаа лүгээ-г хэрэглэсэн тохиолд ард нь заавал адил, ижил гэсэн үгнүүдийг дагуулах ёстойг гайгүй хашир бичээчид хүртэл анзаарахгүй байгаа нь харамсалтай.
Дараагийнх нь байр хэмээх үг. Уг нь байр саван дотор орохыг байранд, төд өддүгээр байрт орохыг байрт хэмээн бичдэг байсан ялгаа зааг сүүлийн үед бас арилаад хольж хутган будлиад байх болжээ.
Энэ мэтээр цааш өгүүлбэл уртын урт жагсаалт гарах нь тодорхой тул таны цагийг хэмнэхийн үүднээс цэглээд дүрмийн болоод найруулгазүйн алдаагүй бичих нь эх хэлээ, өөрийгөө хүндлэхийн эхлэл гэдгийг хэльюү хэмээвэй.

7 comments:

Anonymous said...

Сайн байна уу,

Таны блогийн идэвхтэй уншигч байна аа гэсэн. =) Утга найруулга нь дийлчихсэн, үг сонголт нь гайхмаар таны блогт коммент бичихдээ ч зөв бичмээр санагдаад байх юм аа хэхэ.. Сэтгүүлч Галаарид гэж урьд нь там тум сонсож байснаас бичсэн нийтлэл, өгүүлэлийг нь уншиж байгаагүй болохоор эндээс олон сонирхолтой, сайхан зүйлүүдийг олж уншиж байгаадаа олзуурхаж байгаагаа хэлье.

Гэснээс, таны дээр дурдсан андуу эндүү 2 жишээг хараад бага зэрэг гайхлаа. Наад захын сонин дээрээс уншигддаг хэллэгүүд байх юм. Мань мэт нь мэдэхгүй болохоор шууд л ингэдэг юм байна гэж тогтоогоод өөр газар ингэж хэрэглээд л явахаар байна. Хэрвээ завтай болоод боломж нь таарвал өөрийн мэдэх энэ мэт жишээ олныг бичвэл ирээдүйд сэтгүүлч нэрийг зүүж мэдэх над мэтэд их тустай хэрэг болох болов уу.

Anonymous said...

Sain baina uu, Galaarid aa. Blogiig chini ikh idevkhtei unshij baigaa. Ajil uils, Uran buteel undur uu. E-mail haygaa ilgeegeerei.
Nominchimed.B
banom2001@yahoo.com

Anonymous said...

Harin heleed yu gehev, "urt jagsaalyinhaa" urgeljleliig tsaashid ch gesen bicheerei.

Ene "lugaa" gedeg ugiin heregleen deer bi bas gaihdag baisan yum. Uuruur helbel zuvhun "lugaa+adil, +ijil" gej zaaval adil, ijiltei hos bolj baij hereglegddeg ug yum bolov uu gej.
Jishee ni "Bataatai hamt zurgaa avahuulav" geh tohioldold "Bataa lugaa hamt zurgaa..." gej hereglehgui baihaa?

Foreign language said...

Сайн уу, Блогчид болон блог уншидаг хүмүүст зориулсан их гоё Монгол програм гарсан байна лээ. Ийшээ ороод үзээрэй. Завгүй хүмүүст их тохиромжтой эд.

http://gadaadhelblog.blogspot.com/2007/05/blogreader-101.html

Gala-arid Munkhbayar said...

Sain baina uu?
Tiimee henii, manaigui iim zuil bolood baigaa. Gevch uuniig olj hardag humuus baigaa ni yamaidaa!

Engehed tanii ner Galaarid gej ih hovor ner baina. Minii aavtai adil nertei yum. Yamar utgatai yum bol gej haya boddog.

Anonymous said...

Теперь вы можете cкачать и смотреть бесплатно фильмы, игры, музыку

[url=http://www.film-book.ru] Этот клик принесет тебе УДАЧУ ![/url]

или http://www.film-book.ru

Excavation Contractors Waterford said...

Appreciate the time you took to post this