Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээ гуайтай нэгэн шинэ жилийн арга хэмжээний үеэр тааралдав. Уг ёслолын ажиллагааг нээж үг хэлэхийг түүнээс хүсэхэд:
-Би сэтгүүлзүйд 50 жил зүтгэжээ. Саяхан өнгөрсөн хагас зуун жилд хийж бүтээснээ дүгнэж үзлээ. Гайгүй гэж үнэлэгдэх 150 зүйл л бичжээ. Өөрөөр хэлбэл жилд 3-хан гайгүй юм бичиж байж. Энэ чинь юу гэсэн үг вэ? Хүний амьдралыг галт тэрэгний цуваатай зүйрлэвэл би ихэнх вагоноо хоосон явуулчихсан гэсэн үг. Энэ бол их харамсалтай зүйл байдаг юм байна. Тэгэхээр та нар минь өөрийн галт тэргээ дүүрэн ачаатай явуулахын тулд цуцалтгүй хөдөлмөрлөөрэй. Шинэ оноо амжилт бүтээл дүүрэн үдээрэй. Өөр нэг хэлэх зүйл бол амжилт бүтээлтэй, сэтгэл дүүрэн байхын тулд эрүүл байгаарай гэсэн юм.
Оюуны ертөнцийн шинэ өнгийг тодорхойлж яваа эрхэм блогчиддоо, блог ертөнцөөр бууж морддог эрхэм зочиддоо ахмад сэтгүүлчийн энэхүү сургаалыг сонордуулахын ялдамд шинэ оны баярын мэнд дэвшүүлж одтой хийморьтой, онгодтой сүлдтэй, өөдрөг гэгээн, өнгөлөг сайхан байж ирж буй ондоо ихийг бүтээж эх Монгол орныхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн хувь нэмрээ оруулаарай гэж хүсэн ерөөе.
5 comments:
za bayarllaa, yerooliig huleen avlaa.
Цэвлээ гуай цаанаа л нэг сүрхий хөгшин шүү. Тоншуулын эрхлэгч байсан гэхээрээ уран хошин нийтлэл гэгчийг их эрхэмлэнэ. Хэн хүний бичээд байдаггүй зүйл гэж хэлэх дуртай. Өөрийнх нь нийтлэлүүдэд уран хэллэг, зохиомж сэдлүүд, оносон зүйрлэлүүд их шүү. Энэ хөгшинд их юм бий!
thanks saihan ug baina. Vagonoo 24 jil hooson yavuulsan bh yumdaa bi gej hun
Blog gej yum garch ireed yum achihad amar bolgoson doo. Achaa teesh naash tsaash zoogdoj, baraa tavaar elbegshih ni, ashtai yu.
Stinaavoisa [url=http://wiki.openqa.org/display/~buy-mobic-without-no-prescription-online]Buy Mobic without no prescription online[/url] [url=http://manatee-boating.org/members/Order-cheap-Buspar-online.aspx]Order cheap Buspar online[/url]
Post a Comment