Monday, November 27, 2006

Бухын хамар шогнойх цагаар...

Монгол хэл сурч байгаа гадаадынхан манайхны "нөгөө" гэдэг үгний олон утгатайг гайхдаг. Хамгийн олон зүйлийг төлөөлдөг үг маань энэ байж ч мэднэ. Ер нь манайхан эрт дээр үеэс далд утгаар, нууц үгээр ихээхэн хэлэлцдэг байсан болов уу гэж бодогддог. Нөгөө ханцуй дотроо наймаа тохирдог шигээ нутаг нутгийнхан гадны хошууны, харийн хүний дэргэд нууц үгээр ярилцдаг байсны улбаа эдүгээ нэн бүдгэрчээ. Саяхан 77 настай ээж маань намайг хэдхэн үгээр мад тавьж ингэхэд би чинь монгол хэлээ мэддэг юм уу гэж өөрийгөө чамлахад хүргэв. "Бухын хамар шогнойх цагаар урт жолоот ажлаа эхэлбэл их юм амждаг даа" гэж ээж маань хэлсэн юм. Би юу ч ойлгосонгүй. Учрыг нь лавлавал ээж доогтой инээгээд "Чи том сонинд байсан хүн мэдэж байгаа байлгүй" гэж байна. Дараа нь тайлбарлаж өгсөн л дөө. Бухын хамар шогнойх гэдэг нь үүр хаяарах цаг, урт жолоот гэдэг нь эр хүн гэсэн үг юмсанж. Үүнтэй нэгэн адил нууц эрхтэн, нар, сар гээд олон зүйлийг өчнөөн янзаар нэрлэсэн байдаг. Энэ бүгдийг сонирхож цуглуулбал бас л сонин юм гарна даа.

(Монгол хэлний найруулгын талаар энд нэгэн сонирхолтой бичлэг байна билээ.)

5 comments:

Togoruu said...

tegeed uur hayaarah tsagaar er huniihee ajliig ehelbel sain gej tanii eej helsen gesn ug yumuu.

Galaarid said...

Хэ хэ, ёстой догь. Өөрийгөө шоолж ойрд инээгээгүйгээрээ инээв. Энэ бол цэвэр миний алдаа. Ээж маань үүр хаяарахтай уралдан босч гадуур дотуур аж ахуйн ажлаа хийвээс тэр өдөртөө их зүйл амжуулж чаддаг гэдэг утгаар хэлсэн юм аа. Дээр үед гэрэл цахилгаан байх биш хөөрхийс байгалын гэрлийг аль болох их ашиглах гэж хичээдэг байж л дээ.

javhaa said...

Тогоруу класс хэлжээ.
Их сүрхий амандаа давтаж хэлж үзээд төв царай гаргаад сууж байсан чинь гэнэт пэсс хийтэл инээд хүрдэг байна шүү хахахаа

A.Амарсайхан said...

Тогорууд:
Үүр шөнийн заагаар юу яахаар ухаантай хүү төрдгийм гэнэ лээ.

Сергей Куваев said...

Шогнойх гэдэг үг чухам юу төлөөлдөг үг вэ? Олон толь бичгуудад хаявч утгийг нь олсонгүй шүү.