Нэг найз минь төрийн албанд зүтгэх боллоо. Ашгүй дээ. Нэг сайн потенциал төрд хүчээ өгөх нь. Би өөрөө төрд зүтгэх болсон мэт баярлав.
Хэсэг хугацаа өнгөрлөө. Утас цохиж байна. Найз минь тушаал дэвшиж, хэлтсийн дарга болжээ. Браво!
Уулзъя, тэмдэглэе гэнэ. Чамаас бусад нь өөрсдөө ирээд баяр хүргэж байхад чи л ганцаараа уриулж залуулаад том хүн юмаа гээд гомдоллож байна. Очилгүй яахав.
Найз минь хоймор голлон улаа бутарч сууна. Хүүхнүүд голдуу хэсэг хүмүүс найрлаж байна. Албатууд нь гэнэ. Үнэтэй зоогийн газар орж ирсэн үс өрөвгөр, зүс уравгар намайг тэд ширвэж нэг, шинжиж нэг харав. Даргын найз гэхэд арай л тиймхэн санагдав бололтой.
Найр хавтгайрлаа. Үг задгайрлаа. Манай дарга ... гээд согтуучууд бие биенээсээ гоё үг олж хэлэхээр уралдацгаана. Найзын минь харц улам дээшилж, толгой улам гэдийнэ. Магтаал хэлж хундага өргөх ээлж надад таарав. Багадаа ямар мундаг сурагч байсан, оюутан байхдаа хэрхэн толгой цохиж явсныг нь яриад амжилт хүслээ. Уг нь би чин үнэнийг л ярьсан боловч бялдуучдын ярианд дөл нэмчихжээ. Тэгэхэд би яалаа, тэхэд юу боллоо гэж найз минь надад сэжүүр гаргахад тэр бүрийг нь ярьж, ярих болгонд тойрон суугсад дуу алдаж, найз руу минь биширсэн нүдээр харна.
Найр тараад найз минь намайг гэр лүүгээ чирлээ.
- Үгүй ээ, орой болчихож.
- За юун сүртэй юм, хоноод яв.
- Үгүй, үгүй.
- Тэгвэл ороод гар.
Орлоо. Уулаа. Согтож байна. Ямар ашигтай суудалд сууснаа, мөнгийг яаж хийдгээ, байр суурь нь хэрхэн батжиж, ирээдүй нь хэрхэн гэрэлтэж буйг тэр зай завсаргүй ярина. Ярих бүрт нь би түүнээс улам бүр хөндийрөн холдож буйгаа мэдэрнэ.
Хамгийн сайн найз минь хүртэл ийнхүү мөнгө, авилга бодон зүтгэж байхад энэ төр чинь яаж шударга байх юм бэ? Түй ...
Саяхан найз минь утас цохилоо. 2008 оны улсын их хурлын сонгууль санаанд нь багтаад байгаа гэнэ. Би сонгуулийн кампанит ажлынх нь мэдээлэл, сурталчилгааг хариуцах гэнэ.
-Чи манайхаар ирвэл ирээрэй гээд найз минь утсаа тавилаа.
Би очоод ч яах юм билээ дээ. Тэр бид хоёрын зам нэгэнт салжээ. Тэр минь "түшмэл" болчихож. Түшмэлээс Түшээ рүү тэмүүлж явна.
13 comments:
Iim saikhan blog shineer mendelsen yum baina. Mongoliin sonin hevleliin talaar tsaashid sonin saikhan zuil bichij baigaarai. Bayarlalaa.
Heleed yu gehev, chanartai sain blog nemegdej baigaad bayartai baina.
"Tushmelees tushee ruu..." kino uzej baigaa yum shig l tod bailaa.
Goyo bichjee
Маш их таалагдав. Танд амжилт хүсье.
Үнэхээр орчин хүнийг өөрчилдөг гэж үнэн юм аа. Монголд төрийн алба гээд нэг машины эрэг шураг болчихвол бусадтайгаа зохицож амьдрахаас өөр арга үгүй болчихоод байх шиг. Үнэхээр чадалтай хүмүүс нь төрийн албыг зүглэхгүй байгаа байх гэж бодож байна.
Маш их таалагдав.
Баярлалаа,
Confidence.
Urmaar tetgesend bugded ni bayarlalaa. Tsaashid hicheeh bolno.
Uneheer goyo boljee. ulam ih bicheed baigaarai
neg naiz maani namaig odii boltol surguuli soyol gej guigeed yu ch gui shaldan oyutan heveeree l bna,
ternii orond bi mgl-doo tanil taltai, tashuurdah moritoi, albanii suutstai, avdrandaa arhitai saihan amidarch bna gej "deerelhsen". ter bid 2n zam salchih shig bolson.
Zaa huurhii bi heleegui yu Nuguu Daribazar gedeg chini ene dee. he he.
Гоё бичжээ. Улам ихийг бичээрэй, амжилт хүсье.
Хүндээ биш тогтолцоондоо гэдэг л энэ байхдаа.
Unen l zuil bichsen baina. Argagui mergejliin hun gesendee blog bichihdee utga nairuulga, logic ed nar geed sain yumaa. Gehdee buh Turiin alban haagchid arai ch ingej Turiin albaar mungu hiideggui baih. Minii medeheer manai naiz nar (turd zutgej bui) ihenhi ni huvidaa businesstei ter ni henees ch hamaarhaargui mungu olj baidag uursduu turd elegtei l humuus baidag. Za tanii ajild amjilt husye
Post a Comment