Б.Галаарид: “Өнөөдөр”-ийг нийгэм хvлээж байсан юм шvv
ярилцсан Д.ЗАЯАБАТ (2006.08.28)
“Монгол ньюс” групп, Монголын анхны өдөр тутмын, чөлөөт “Өнөөдөр” сонины 10 жилийн ой ирэх есдvгээр сард болно.
Монголын хэвлэл мэдээллийн салбарт олон зvйлээрээ анхдагч болж яваа тус группийн хамт олон, “Өнөөдөр” сонины сэтгvvлч, сурвалжлагч бид ойдоо зориулж багагvй ажил санаачлан ажиллаж байна.
Эдгээрийн нэг нь сониныхоо анхдагчуудыг уншигчидтайгаа уулзуулах явдал юм.
Энэ удаа “Өнөөдөр” сонины анхны ерөнхий редактор зохиолч, сэтгvvлч Б.Галааридтай уулзаж ярилцлаа. Их Нирун улсын тvvхээс сэдэвлэн бичсэн “Суудал” хэмээх жvжиг нь хэдэн сарын өмнө Драмын эрдмийн театрын тайзнаа амилсныг Та бvхэн санаж буй нь лавтай.
-”Ардын эрх”-д биднийг ажиллаж байхад сонины толгой дээр “Өнөөдөр” гэдэг нэр байсан. Тэгэхлээр “Өнөөдөр” сонин Ц.Балдорж эрхлэгчийн санаанд нэлээд эртнээс байгаад байж дээ гэж бодогддог. Та хоёр “Өнөөдөр” сонин гаргах талаар хэрхэн ярилцаж байв гэдэг уншигчдад төдийгvй одоо ажиллаж буй залуу нөхдөд минь сонин байх болов уу?
-Тухайн vед Баабарын байгуулсан “Өнөөдөр” гэдэг сонин байсан. Гэхдээ “Ардын эрх” сонины толгойд “Өнөөдөр” гэдэг нэр жижгээсээ томроод яваад л байсан шvv дээ. Бал эрхлэгч маш их мэдрэмжтэй хvн. Энэ нэр их оносон, чухал гэдгийг мэдсэн хэрэг байх.
-Б.Баабарын “Өнөөдөр” сонин нэг их удалгvй алга болчихсон шvv дээ. Энэ сонин урт наслахгvй гэдгийг эрхлэгч мэдэж байсан байх нь ээ?
-Уг нь их зөв гарч ирсэн сонин байсан юм. Зах зээлийн жам ёсоор нь, хуулиар нь байгуулах гэж vзсэн. Тухайн vед шилдэг гэж байсан, өвөрмөц сэтгэдэг уран бvтээлчдийг цуглуулж чадсан, хувьцаа гаргасан. Сонины “гал тогоо” гэдэг өвөрмөц. Энд сайн сэтгvvлч ч байх ёстой, хэр тааруу хvн ч байж л байх. Өөр өөртөө ногдсон ажлаа цаг нартай, vйл явдалтай уралдаж хийж байж сонин бvтдэг. Шилдгvvд нэг дор цуглачихаар яах вэ, өөр өөрсдийн бvтээлээ хийх гээд суугаад байна. Гэтэл нөгөө vйл явдлын мэдээ, сурвалжлаганд хэн явах юм бэ. Баабарын гол алдаа энд байсан юм. Өөрөөр хэлбэл, олон шилдгийг нэг дор цуглуулсан явдал гэж би vздэг.
УИХ-ын 1996 онд болсон сонгуулийн vр дvн нийгэмд олон зvйлийг тодруулсан. Сөрөг хvчин анх удаа сонгуульд ялалт байгуулж засгийн эрх барих боллоо. Үvнийг дагаад хэвлэл мэдээллийн салбарт том өөрчлөлт орж эхэлсэн. Засгийн эрхэнд гарч ирсэн улс төрийн шинэ хvчин хуулийн дагуу, төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины эрхлэгчийг томилох нь гарцаагvй байв. Тиймээс энэ сонинд ажиллаж байсан сэтгvvлчдийн хувьд аль нэг намын харьяат хэвлэлд ажиллах уу, эсвэл чөлөөт, хэнээс ч хараат бус, мэргэжлийн сэтгvvл зvйгээ дагах уу гэдэг сонголт хийх хэрэгтэй болсон.
Миний хувьд анхнаасаа ардчиллын төлөө явсан, Говь-Алтайд “Ардчилсан холбоо” байгуулж, Социалдемократ намд хvчин зvтгэж, “Үг” сониныг анх гаргаж байсан гэдэг утгаараа ялсан улс төрийн хvчинд илvv талархалтай хандаж байлаа.
Тvvнчлэн “Ардын эрх” сонинд ажиллаж, Балдорж гэж хэн бэ, ямархуу сэтгvvлч, уран бvтээлч, менежер вэ гэдгийг сайн мэддэг болсон байснаас сэтгэл хоёрдсон. Эрхлэгчид шинэ сонин гаргах санаа байсан нь лавтай. Дээрээс нь би “За эрхлэгч ээ, Та шинэ сонин гарга. Би тэр сониныг чинь сонин шиг сонин болгоход тантай хамтран ажиллая. Хөл дээрээ баттай зогссоны дараа би явна. Надад өөрийн зам мөр бий” гэж хэллээ. Энэ яриа манай байшингийн vvдэнд болсон юм. Эрхлэгч намайг гэрт маань дөхvvлж өгөөд, гадаа хэсэг ярилцаж зогсох vед бидний хооронд ийм яриа болсон хэрэг.
Тухайн vед “Ардын эрх” хамгийн шилдэг сэтгvvлчдээс бvрдсэн хvчирхэг баг байв. Энэ хvчирхэг баг өөрсдийн итгэл vнэмшил, vзэл бодлоороо хуваагдахдаа тулсан. “Өнөөдөр” сониныг улс төрийн аль нэг нам, хvчний харьяат бус байлгаж, чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь хөгжvvлье гэсэн сонирхол эрхлэгч бид хоёрт байсан учир би энд ирсэн. Тэр ч шалгуураар багаа бvрдvvлэх гэж оролдсон. Сонин анхны дугаараасаа эхлэн чөлөөт, ардчилсан гэдэг зарчим баримталсаар ирсэн. Анхны юм бvхэнд тохиолддог бэрхшээл, зовлон, бас сайн сайхан бvхнийг бид туулсан.
Магадгvй, зарим хvн Балдорж найзаасаа (Ш.Отгонбилэг агсан) баахан мөнгө авчраад том хvчээр дайраад сониноо гаргачихлаа гэж бодсон байх. Гэтэл бид нэг жижигхэн умгар өрөөнд нэг ширээ, хоёр сандал, хоёр хуучин компьютертэй л ажлаа эхэлж байлаа. “Өнөөдөр” сонины анхны мэдээг оператор Р.Эрдэнэдэлгэр, Р.Байгальмаа нар шивж, макетыг нь Д.Батцэнгэл хийсэн. Бид хэд өвөр дээрээ хавтсаа тавьж, зарим нь “Ардын эрх”-ийн өрөөндөө сууж анхны мэдээ, сурвалжлага, материалаа бичиж байсан гэдгийг эргэн санахад их дурсгалтай байдаг юм.
Анхны дугаарыг 17 хvн гаргасан. “Балдорж “Ардын эрх”-ээсээ гараад шинэ сонин гаргах гэж байна. Ер нь ямар сонин байх нь вэ. Аль нам, улс төрийн хчнийг дэмжих нь вэ” гэх зэргээр биднийг нийгэм хvлээж байлаа. Нэг хэсэг нь дэмжиж байхад нөгөө хэсэг нь vл тоосон байдалтай. Нийгмийн сэтгэл зvй нэгэнт бvрэлдсэн, биднийг хvлээж байсан тул “Өнөөдөр” богино хугацаанд нэр хvндтэй сонин болж чадсан.
-Баг бvрдvvлэх асуудлыг Бал эрхлэгч танд бvрэн даалгасан байсан уу?
-Энд нэг зvйлийг хэлэхэд Бал эрхлэгч маш мэдрэмжтэй хvн. Сэтгvvлчийн, менежерийн хувьд байх ёстой мэдрэмж тvvнд дэндvv гэмээр байдаг. Мэргэжилдээ сайн бол хэнийг ч хамгаалж, хайрлаж явдаг нь харагддаг. Би нэг жишээ хэлье. “Ардын эрх”-д өнөөгийн “Өдрийн сонин”-ы эрхлэгч Ж.Мягмарсvрэн бидэнтэй хамт ажилладаг байв.
Манай Мягаа хэдэн өдрөөр ч хамаагvй “саваад” алга болчихно. Ийм vед эрхлэгч “Мягаатай архи уусан хvнийг өчиггvй хална. Мягааг яах ч vгvй” гэдгээ ил тод хэлдэг байж билээ. Энэ хvн сайн сэтгvvлч, тvvнийг авч vлдэх ёстой гэдгийг сайн мэддэг, итгэсэн бол юуг ч даалгадаг байсан болоод тэр л дээ. Энэ ч утгаараа ямар баг бvрдvvлэх, хэн хэнийг авах, сонины бодлого, макет, vсэг, шугам ямар байхаас эхлээд бvхнийг надад даатгасан. Гэхдээ би ганцаараа ч шийдчихсэн юм биш л дээ. Бид байнга зөвлөж ярилцдаг байлаа.
Анхнаасаа сайн баг бvрдvvлсэн нь цаашдаа богино хугацаанд амжилт олж, vндэсний хэмжээний сонин болох зам тавигдсан гэж боддог.
-”Ардын эрх”-ээс зарим нэг хvнийг нь аваад салаад явахад тэнд vлдсэн хvмvvс, тухайлбал, Ж.Мягмарсvрэн эрхлэгч ямархуу хандаж байв?
-Мягаа бид хоёр энэ асуудлаар юу ч яриагvй. Болох ёстой юм болдгоороо болж буй юм шиг л салсан. “Өнөөдөр” сонинд ажиллуулахаар намайг дуудах болов уу, надад санал болгох байх гэж хvлээж байсан нэлээд хэдэн хvн байсан юм билээ. Тэд сvvлд нь надад энэ тухайгаа жаахан гомдонгуй ярьсан. Гэхдээ бид “нэг тогооноос хооллож” байсан тул одоо хvртэл сайн харилцаатай явдаг.
Ер нь “Нааш ир” гээд даллах юм бол их олон хvн “Өнөөдөр”-т ирэхээр байсан юм шvv.
-Сонины бодлогын хувьд Бал эрхлэгч Та хоёр ямар байхаар ярилцдаг байв?
-”Ардын эрх” сонин төрийн төв хэвлэл. Энд төрөөс явуулж буй бодлогыг хvссэн хvсээгvй дэмжихээс өөр замгvй. Энэ ч утгаараа “Ардын эрх” сонины нийтлэлд төрийн бодлогын тусгал байдаг. Өөр ч арга байгаагvй нь мэдээж. Гэхдээ энэ дундуур хэвлэл чөлөөт, ардчилсан байх тэр зарчмыг Балдорж эрхлэгч орхигдуулаагvй. Сэтгvvлчдийг, ажилтнуудаа чөлөөтэй сэтгэж, ажиллах боломж олгодог байсан. Өдөр тутмын ажилд тэр бvр оролцдоггvй. Болохгvй, засч залруулмаар vед vгээ жинтэй хэлчихдэг нь эрхлэгчийн арга барил л даа. Энэ байдал “Өнөөдөр” сонинд ч vргэлжилсэн.
Би эрхлэгчийн нэг зvйлд баярлалаа гэж хэлж байгаагvй, хожуу ч гэлээ, 10 жилийн дараа энэ vгээ хэлж байна. Юунд нь тэр вэ гэж асуух байх. Эзний хувьд сонины нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс, хvчирхийллийн ямар нэг хэлбэрээр оролцдоггvй байсных нь төлөө баярлалаа гэж хэлэх ёстой юм.
-Тухайн vед улс төрийн аль нэг нам хvчнийхэн “Өнөөдөр”-ийг өөртөө татах, эсвэл ямар нэг байдлаар эсэргvvцэх хандлага байв уу?
-Төрийн эрх барьж vзээгvй улс төрийн хvчин анх удаа сонгуульд ялалт байгуулсан vетэй давхцаж “Өнөөдөр” сонин мэндэлсэн. Сонгуульд ялалт байгуулж, Засгийн эрх анх барьсан ардчиллынхны цээжинд бяр амтагдаж байсан. Телевиз, радио, өдөр тутмын сонин хvртэл тэдний гарт орсон. Тиймээс хэдэн хvн нийлээд сонин гаргах нь тэдэнд даанч жаахан юм мэт байсан байлгvй.
“Өнөөдөр” сонины багт улс төрийн нам, хvчний аль алиныг нь эрхэмлэдэг хvмvvс багтсаны зэрэгцээ бvгд л хараат бус, чөлөөт хэвлэлийг дэмждэг байсан нь ажиглагдсан. Эхний vед улс төрийн аль нэг намаас дарамт шахалт vзvvлж, ямар нэг санал энэ тэр тавьсан юм байхгvй дээ. Бие даасан, чөлөөт бодлого барьсан нь ч vvнд нөлөөлсөн байх. Харин яам тамгын газрын нэр барьсан, хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж мэдээлэл аваагvй бол хvчин төгөлдөр бус ч гэх юм уу, тийм зvйл байсан.
-”Өнөөдөр”-ийг уншигчид сайн хvлээж авсан. Ингэхэд чухам юу нөлөөлөв?
-Тийм шvv, уншигчид биднийг анхнаас нь маш сайн хvлээж авсан. Нийгэм чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь хvлээж байсан. Учир нь 1990 оноос хойш хэвлэлийн эрх чөлөөний тухай ярьж, бичсээр нийгмийн сэтгэл зvй чөлөөт хэвлэлийн төлөө нэгэнт бvрэлдсэн байсан цаг. Хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн улс төрийн хvчин Засгийн эрхэнд гарсан байсан vе. Нөгөө талаар “Өнөөдөр” бол Монголын анхны өдөр тутмын чөлөөт сонин.
“Өнөөдөр” гарснаар Монголд одоо л нэг жинхэнэ чөлөөт сонин гарах нь ээ гэсэн нийгмийн хvлээлт байсан.
-Нөгөөтэйгvvр нийгэмд тулгамдаад байсан, шийдвэрлэвэл зохих олон асуудлыг бид зоригтой барьж авч бичдэг байсан?
-1996 он их онцлог жил байсан шvv дээ. Улс төрийн шинэ хvчин Засгийн эрхэнд гарсан, байгалийн гамшиг олон гарсан, өвчин тахал дэгдсэн, Монгол Улс интернэтэд холбогдсон, хvн барьцаалсан хэрэг анх удаа гарсан гээд. Төрийн өмчийн хороо байгуулагдаж Монгол Улс өмчөө тоолсон. Төрийн өмчийн томоохон компаниудын захирлыг нэг өдөр халлаа. Энэ бvхэнд “Ардын эрх”, Монголын радио, телевиз төрийн дуу хоолой болохоос өөр яах билээ.
Үvний хажуугаар өдөр тутмын, чөлөөт цорын ганц хэвлэл “Өнөөдөр” ямар байр суурьтай байх нь вэ гэдгийг уншигчид харж байсан. Бид ард тvмний дуу хоолой болж чадсан. Аль болох том асуудлыг барьж авч бичдэг байв шvv дээ.
-Манайхан нэг өдөр бөөнөөрөө, дарга цэрэггvй Сvхбаатар дvvргийн шvvхэд дуудагдаж байсан юм байна?
-Бараг бvрэн бvрэлдэхvvнээрээ шvvхэд дуудагдаж байсан тохиолдол нээрэн Монголын хэвлэлийн тvvхэнд байгаагvй байх аа.
-Та сонины гал тогооноос жаахан зайтай байгаа. Монголын хэвлэлийн өнөөгийн байдлыг хөндлөнгөөс харвал ямар байна вэ?
-За шууд хэлэхэд жаахан эмгэнэл төрдөг. Их олон юм өөрчлөгджээ. Сэтгvvлчид биеэ vнэлдэг, талцдаг болсон нь бvхэнд ил. Улс төр, бизнесийн бvлэглэлvvдэд илэрхий vйлчилдэг сонин, хэвлэл бий. Тийм сониныг санхvvжvvлдэг бvлэг байна. Сэтгvvл зvй өөрөө захиалгын гэсэн нэр хаяг зvvв. Энэ нь харамсалтай төдийгvй аймшигтай. Ийм цаг vед дундыг барьж, аль нэг нам хvчин гэж дулдуйдахгvй, цэвэр мэргэжлийн чиг баримжаатай байх нь чухал.
Өнөө гарч буй сонин хэвлэлээс ийм чиг баримжаатай нь яах аргагvй “Өнөөдөр”. Ерөнхий редактор байсны хувьд хэлж байгаа юм биш. Чөлөөт хэвлэл мэдээлэл ямар байдгийг гадарладаг хэн ч ингэж хэлнэ. Чөлөөт хэвлэлийн ганц зарчим бол vнэнд vйлчлэх. Энэ vvргээ “Өнөөдөр” сонин маань орхигдуулаагvйд баярлаж явдаг. Нийгэм өнөөдөр ороо бусгаа байна. Бvхнийг эрх мэдэл, мөнгөөр хэмждэг, зохицуулдаг улс төрийн хvчин, олигархи бvлэг нэгэнт бvрэлдсэн. Энэ бузар булай явдлаас нийгмийг цэвэрлэх гол хvчин нь цэвэр ариун ёс суртахуунтай сэтгvvлч, бодит мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээс өөр юу ч биш.
-Та яагаад сониноосоо хөндийрсөн юм бэ?
-”Өнөөдөр” сонин хөл дээрээ бат зогссон тэр vед би өөрийнхөө зам мөрөөр явна гэдгээ эрхлэгчид хэлж байсан. Тvvгээрээ ч болсон. Хоёр жил гаруй ажиллаад уран бvтээлээ хөөсөн. Өдөр тутмын сонин гэдэг маш их ачаалалтай ажил. Нэг хэсэг өглөө орой, өвөл зун болж байгааг мэдэхгvй шахам ажиллаж ирсэн. Ажлаа өгье гэхэд эрхлэгч дуртай байгаагvй. Тиймээс бяцхан заль гаргасан тал бий. Улс төрд хvчээ сорих шахуу юм болж байсан юмдаг.
2 comments:
[color=#473624][u]
Как дела? И кстати.. есть мега предложение по[url=http://www.pi7.ru] видео[/url] порталу Думаю вам понравится
[url=http://www.pi7.ru/horoscope/]Гороскоп на каждый день[/url]
aнекдот для разнообразия :)
Девушка после миньета лезет целоваться к мужику. Тот уже устал отворачиваться.
Она ему говорит:
- Странный вы народ, мужики. После себя западло, а после других нет.
Я 6 часов блуждала по сети, пока не вышела на ваш форум! Думаю, я здесь останусь надолго!
поршу прощения за опечатки.... очень маленькая клавиатура у PDA!
[/u][/color]
[color=#473624][u]
Как жизнь? И кстати.. есть cупер предложение по[url=http://www.pi7.ru] видео[/url] порталу Думаю вам понравится
[url=http://www.pi7.ru]ласкание сосочков малолеток[/url]
aнекдот для разнообразия :)
Купил мужик себе в круятник нового петуа.. оТт вообще какойй-то озабоченный ыбл, по десятку кур в день ебал. а и не только кур, а вообзе всю птицук, окторую увидит. И вот однажды заходит мужик в курятник, а там петух валеятся дохлый в луже грязи, а вокруг вороны собрались. Мужик и говорит петуху:
- Что ж ты так, Петя, себя не поберёг?
Тот приоткрывает один глаз и шипти:
- Сукс,, спугнёшь ворон, тебя выебв.
Я 6 часшв блуждала по сеьи, пока не ывшеланаа ваш форум! Думаю, я здесь очтанусь надолго!
прошу приощения за опечатк.и... оченьо маленькая клавиатура у PDA!
[/u][/color]
Post a Comment