Б.Галаарид
Хүмүүс янз бүрийн
зүйлээс л сэтгэлийн хүчээ сэлбэдэг, урам зориг авдаг байх. Миний хувьд хэн
нэгний цээжний гүн дэх бодол ухаарлаа дэлгэсэн
чин сэтгэлийн үгийг сонсож, түүндээ сэтгэл хангалуун үлдэх шиг үнэтэй
торгон агшин үгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой
сэтгүүлч Б.Ганчимэгийн хийсэн ярилцлагыг уншсаны дараа яг ийм мэдрэмж төрж Элбэгдорж
хэмээх хүний тухай сэтгүүлчийнхээ хувьд, алдаж онох, унах босохыг нь харж яваа
нэгэн цаг үеийн хүнийхээ хувьд үгээ хэлэхсэн гэсэн бодол төрсөн ч улстөржлөө,
сонгуулийн сурталчилгаа хийлээ, мөнгөөр бичлээ гээд л түмэн шидээр гүжирдэж шавар
шавхайтай хутгаад эхлэх биз гэж бодоод сэтгэлийн хөөрлөө хүчээр дарж орхисон
билээ. Гэвч түүний ярилцлага сэтгэлээс гарахгүй, бодлын мухарт эргэлдсээр л
байлаа. Хэд хоногийн дараа уг ярилцлагын доорхи сэтгэгдлүүдийг уншмаар бодогдож
нэт ухлаа. Хүмүүс янз бүрээр л үнэлж. Санал нийлэх нь ч байна, үгүй нь ч байна.
Угаасаа тийм л байх ёстой юм хойно гайхах юм алга. Гэхдээ түүний тухай бичих
бодлоо орхисон нь буруу юм байна, өөрийн шинээр олж таньсан Элбэгдоржоо бусдад
мэдрүүлэх ёстой юм байна гэсэн бодол сайт дахь сэтгэгдлүүдийг уншсаны дараа дотроос минь хатгаад зүгээр
суулгахгүй байгаа тул үүнийг бичиж байна.
Тэгэхдээ Элбэгдорж гэдэг
жирийн нэгэн хүн биш, харин Монгол Улсын Ерөнхийлөгч учраас түүнийг хэн
нэгэнтэй харьцуулна гэвэл өмнөх Ерөнхийлөгч нартай нь жишиж байж л үнэн дүр
зураг гарна. Аз болоход сэтгүүлч мэргэжил
минь Монгол төрийн дөрвөн Ерөнхийлөгчийн хэн хэнийх нь тухай “Сэтгүүлч
Б.Галаарид хэмээх баттай эх сурвалж”-д түшиглэн дүгнэлт хийх эрх олгож байна.
П.Очирбат
Ерөнхийлөгчийг бүр социализмын үед, тодруулбал 1980-аад оны сүүлээр төрийн сайд
байхдаа ЗХУ-ын “Новое время” сэтгүүлд хоёр орны эдийн засгийн харилцааны
талаар хэмжээгээр жижиг ч жинтэй сайн
ярилцлага өгөхөд нь анх улстөрчийнх нь хувьд анзаарч, бахархаж билээ. Хожим
Ерөнхийлөгч байх үед нь улс орны эдийн засаг ч олигтой биш, улстөрийн нөхцөл
байдал ч ороо бусгаа хүндхэн л цаг үе таарсан. Шинэ хуучны зөрчил дэндүү их,
үзэл бодлын зөрөө бүр ч гүнзгий, улстөрийн цаг агаар эрс муудах шалтаг шалтгаан
элбэг, товчхондоо Монголын нялх ардчилал дархлаа муутай байсан байсан тэр цаг үед мань хүний хээгүй энгийн
дүр төрхийн цаана нуугдах ухаалаг зальжиндуу байр суурь, аливааг зөөллөн
эвлэрүүлэх чадвар, цаг үе, уур амьсгалыг
соргог мэдэрч зөв шийдвэр гаргахад нэмэртэй төрөлх мэдрэмж нь тун ч их хэрэг болсон гэж бодогддог.
Н.Багабанди гуайн хувьд
нийтлэг эрх ашгийн үүднээс буулт хийх чадвар дутмаг, шазруун хатуу зангаасаа
болоод Ерөнхийлөгчийн суудалд суусан он жилүүдийг үндэсний эрх ашгийн төлөө
эерэг сайнаар ашиглах олон боломжийг алдсан болохоор өмнөөс нь харамсмаар
санагддаг. Гэхдээ энэ нь түүнийг огт юм хийгээгүй, аль эсвэл улс орныг сүйрлийн
ангал руу түлхчихсэн гэсэн үг биш л дээ.” Хийгүй хүн” байх гэж хэт хичээсэн үү яасан үг хэл, алхаа
гишгээгээ хүртэл дэндүү цэнэж, нэг л хиймэл албархуу харагддаг байлаа.
Гуравдахь Ерөнхийлөгч
Н.Энхбаяр улстөрчийн хувьд азтай одтой байсан. Түүний өгсөх замд бартаа саад
бараг байгаагүй. Түүнийг нэг номерын хүн болж гарч ирэх үеийн Монгол дахь улстөрийн суурь хөрс нь ард түмнээ бодсон Ардчилсан
Ерөнхийлөгч байх боломжийг түүнд олгосон. Харин түүнийг дээш нь гаргаж ирсэн
нам, тойрон хүрээлэл нь өөрийн лидерээ дарангуйлагч болгон хувиргахад бэлэн
тогтолцоотой, ардчилалгүй, шимэгчлэгч орчин байсан. Өөрөөр хэлбэл түүхэн
бахархал болох, эсвэл түүхийн алдаа болох замын аль аль нь нээлттэй байлаа. Харамсалтай
нь тэрбээр хоёрдахь замыг сонгосон. Богино
хугацаанд улстөрийн оргилд гарч, эрх
мэдлийн төвлөрөл бий болгож, улс орныг
ардчиллын мөн чанар, зүй тогтлыг сөрсөн аргаар удирдах гэж оролдсон нь түүнд
гай, бусдад сургамж болсон.
Одоогийн Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржид улстөрчийн хувьд нэг онцлог бий. Түүнийг 1989-1990-ээд онд
Монголын хувь заяаг өөрчлөх хувьсгал хийлцэж явахад, өөрөөр хэлбэл том улстөр
хийгээд нэгэнт эхэлчихсэн байх үед нөгөө гурваас нь П.Очирбат гуай л улстөрч
гэдэг утгаараа олонд танил байлаа. Харин Н.Багабанди МАХН-ын багахан албан
тушаалтан, Н.Энхбаяр соёл урлагийн салбарын жирийн нэг ажилтан байсан. Тэд
гагцхүү МАХН (МАН) хэмээх нам төр нь ялгарахгүй нүсэр тогтолцоог
бараадсанаараа төрийн өндөрлөгт гэрлийн хурдаар гарч ирцгээсэн, улстөрч
болцгоосон.
Харин Ц.Элбэгдорж тэр
нам-төрийн холимог тогтолцоо бүхий
хуучинсаг хүчний эсрэг, ардчиллын төлөө тэмцэгчдийн тэргүүн эгнээнд явж байлаа.
Далан жил бэхжиж батажсан тогтолцооны эсрэг “Ийм байж болохгүй” гэсэн итгэл үнэмшлээс
өөр зүйлгүйгээр тэмцэж босно гэдэг хэцүү, хүч тэнцвэргүй, эрсдэлтэй байсан ч
тэд чадсан. Өөрийн зорьсон өөдрөг үйлсийн төлөө бусдыг итгүүлэн үнэмшүүлж араасаа
дагуулах онцгой чадвар Ц.Элбэгдоржид
байдаг нь үүнд их нөлөөлсөн гэж би боддог. Ийм харизматай учраас л тэрээр 1990 оноос хойш хамгийн олон жил Монголын
улстөрийн тэргүүн эгнээнд явж чадаж байна.
Монгол Улсын
Ерөнхийлөгч болсноосоо хойш түүний хэлсэн, хийсний үр дүн тэр бүр гарах болоогүй
ч сайн саар, янз бүрээр л ярьж бичицгээж
байна. Угаасаа ч тэгэх л ёстой. Яагаад
гэвэл тэр үеэ өнгөрөөж мартагдсан улстөрч биш, харин ид оргил үе дээрээ яваа
улстөрч, хамгийн олон жил улстөрийн тэргүүн эгнээнд яваа нэгэн учраас анхаарлын төвд байсаар байх
болно. Гэхдээ түүний Ерөнхийлөгч болоод хийсэн хамгийн сайн хоёр гурван үйлийн
тухай тун бага ярьж, бичиж байгаа нь гайхал төрүүлж байна.
Ц.Элбэгдорж
Ерөнхийлөгчийн ярианаас “Монголчуудын хувь заяаг шийдэх эрх мэдэл Кремльд
байсан. Тэр нь Саарал ордон руу шилжчихсэн. Харин одоо энэ эрх мэдлийг ард
түмэнд өгөх хэрэгтэй байна” гэсэн нэг санааг би л лав тухайн үедээ тун соргог
хүлээж авсан. Тэгээд үүнийг хэрхэн хийх гэж байгааг нь сонирхтол Шууд ардчиллын
тухай ярьж эхэлсэн. Энэ бол хэн нэгэн луйварчны албан тушаалаа ашиглан хууль
бусаар олсон хэдэн тэрбум төгрөг, эсвэл хэн нэг авлигачийн хулганын хөеө мэт
хураасан эд хөрөнгөөс хавьгүй илүү үнэ цэнэтэй, хамаагүй том асуудал билээ. Энэ бол биднийг төлөөлж төрд зүтгээд ир гэж
итгэл өгөн сонгосон түшээ нь өөрсдөөс нь давуу эрхтэй нэгэн болчихоод өөрийгөө
ноён мэт бодож эхэлдэг төлөөллийн ардчиллын сул талыг нөхөх гэсэн үндсэндээ
1990 оны хувьсгалаас дутахгүй том үйл хэргийн эхлэл байв. Энэ бол дунд, доод тушаалын түшмэд,мяндагтнууд
төсвийн хөрөнгийг завшин язартлаа баяждаг гажиг үзэгдлийг таслан зогсоох
хамгийн шилдэг гарц юм. Үүний тулд тэрээр Төсвийн тухай шинэ хуулийг батлуулж,
орон нутгийн төсвийг иргэдийн оролцоотойгоор захиран зарцуулах шударга
тогтолцоог бий болгосон. Орон нутгийн санд төвлөрсөн хөрөнгийг юунд зарцуулах,
юунд эс зарцуулахаа иргэд оролцож хянадаг болсноор хөрөнгө мөнгө үр ашиггүй
үрэгдэх, буруу замаар орох, эрх мэдэлтний халаас руу гулсах, танил талаар
дамжин үрэн таран болох бүх зам
хаагдана. Үүнийг шударга ёс гэхгүй бол өөр юуг шударга ёс гэх билээ. Тэгвэл
шударга ёс ийн тогтох арга замыг тэрээр олж харсан төдийгүй хуульчлан
баталгаажуулж өгснийг өнөөдөр анзаарахгүй, ярихгүй байгааг гайхаж байна. Орон
нутгийн иргэдэд энэхүү өөрөө удирдах ёсны амин сүнс болсон эрх мэдлийг хоосон
өгөөгүй, мөнгөгүй эрх мэдлийг мөнгөтэй эрх мэдэл болгож өгч байгаа энэ түүхэн
гавьяаг заавал ярих ёстой санагдах юм.
Иргэд, иргэний нийгмийн
байгууллагууд, ерөөсөө нийгмийн бүхий л төлөөлөл хамтран зөвшилцөх замаар орон
нутгийн асуудлаа шийддэг, төрийн байгууллагууд нь иргэдийнхээ энэхүү оролцоог
хүлээн зөвшөөрдөг эрүүл тогтолцоог бий болгох түүний эрмэлзлийг тал талаас нь
дэмжих сэн, ажил хэрэг болгохсон. Тэгвэл биднийг бухимдуулаад байгаа мөн ч олон
асуудал аяндаа шийдэгдэнэ дээ.
Ц.Элбэгдорж
Ерөнхийлөгчийн хийсэн, ач холбогдлыг нь олон түмэн төдийлөн мэдэхгүй байгаа бас
нэг том ажил бол Хууль эрхзүйн шинэтгэл гэж хэлмээр байна. Хуучин тогтолцооны
үед шүүх бол ялладаг, дарамталдаг байгууллага байв. Шүүх бол иргэддээ
үйлчилдэг, нийгмийн сайн сайхны төлөө
байгууллага байх ёстой гэж тэр үед хэн нэг нь хэлбэл хүмүүс элгээ хөштөл
инээх байсан биз. Тэгвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Шүүхийн шинэтгэлийг
гүнзгийрүүлэх хөтөлбөр санаачилснаар Монгол Улсад хууль эрхзүйн “хувьсгал”
эхэлчихээд байна. Энэ бол онцгой чухал, ард түмэнд онцгой хэрэгтэй хувьсгал. Ийм
хувьсгалыг нийтлэг эрх ашгийг дээдэлдэг хүн л эхлүүлж чаддаг.
Аль ч цаг үеийн
Ерөнхийлөгч хийх ёстой, хийж л байдаг ажлууд зөндөө бий. Түүгээр нь тухайн
Ерөнхийлөгч хэр ажилласныг дүгнэх нь утгагүй хэрэг. Харин улс орны хөгжлийг
урагшлуулах хөрс суурийг бэлдсэн хувьсгал гэхүйц томоохон ажил нэг биш, нэлээд
хэдийг санаачилж хэрэгжүүлж буй нь Ц.Элбэгдоржийг өмнөх Ерөнхийлөгчдөөс илүү
том харагдуулж байна.
Ардчиллын дууч,
“Хонх”-ны С.Цогтсайхан маань олон жилийн өмнө Ц.Элбэгдоржийн тухай “Ардчилал
түүхэн хүнээ дагуулж ирдэг” гэж бичиж байсан санагдана. Түүнийг нь би “Онцгой цаг үе түүхэн хүнээ
төрүүлдэг” хэмээн яльгүй өөрчилмөөр
санагдчихлаа. Яагаад гэвэл бидний амьдарч буй цаг үе маань үнэхээр онцгой цаг
үе. Энэ цаг үед өнөө дутуу үнэлэгдэвч маргааш гавьяа нь илүү тодрох холч ухаан,
том бодлого, алсын хараагаараа ялгарсан улстөрч заавал тодрох ёстой. Одоогоор
Ц.Элбэгдоржоос өөр тийм улстөрч харагдахгүй байна.
2013.02.18.
13 comments:
Одоохондоо харагдахгүй байгаа нь үнэн шүү. Тэр ярилцлагыг уншсан. Үнэхээр том харсан бна лээ
Тэр үед засгийн эрхийг Крымлээс шийддэг байсан гэж үзэж байгаа Эбэ одоо харин Хятадаас далдуур шийдүүлээд бгаа юм биш үү. Ингэх гэж тэр "ардчилсан" нэрт хувьсгалыг эхлүүлсэн. Ардчилал эхлээд яасан? Монголын газар доорх болон газар дээрх баялаг Хятад руу урсах чөлөөт замыг тэр эрх чөлөө гээд байх шиг бгаа юм. Юмыг сайн бодож тунгааж, учир зүйгий олохыг хичээ галаарид чи?!
Инструкции
[url=http://rdrfr.besdocs.ru][img]http://rdrfr.besalinstr.ru/images/instr.png[/img][/url]
инструкция для канон 500 д
pioneer sd 28av2 1
замена ремня грм хендай тусан фото
блендер braunmr 6550 fp m hc инструкция
гэс эксплуатация
инструкция zelmer 919 0
kuppersber f 660 инструкция на русском языке
инструкция пользования телефоном порше
[url=http://gta-rat1ng.ru/cervis-manual-cisco-isb7031.html]cervis manual cisco isb7031[/url]
[url=http://gruzovikiizevropi.ru/instruktsiya-ppkop-sokol.html]инструкция ппкоп сокол[/url]
инструкция для xl 747h
мануал инструкция 15080
телефоны atlinks ex29398 b
инструкция на hotpoint ariston awm108
нокиа с5 инструкция сенсер ураина
можно ли подключить лж 300 к компютеру
дежурный электрик должностные инструкции
electrolux privileg dynamic 6610 с
[url=http://gruzautoservis.ru/oris-ad-600-instruktsiyu-skachat.html]oris ad 600 инструкцию скачать[/url]
[url=http://gruzoperevozki-pyatigorsk.ru/optimizatsiya-raboti-sklada-dolzhnostnaya-instruktsiya.html]оптимизация работы склада должностная инструкция[/url]
[url=http://gruz-mobi.ru/skachat-canon-mf4320d-rukovodstvo-po-ekspluatatsii-na-russkom-yaziku.html]скачать canon mf4320d руководство по эксплуатации на русском языку[/url]
[url=http://gruz-mobi.ru/one-touch-first-2.html]one touch first 2[/url]
[url=http://gta-rat1ng.ru/kartine-na-terrase-shevandronova.html]картине на террасе шевандронова[/url]
[url=http://gruz-mobi.ru/cenix-w900-rukovodstvo.html]cenix w900 руководство[/url]
[url=http://gruz-elektro.ru/operator-egais-dolzhnostnie-instruktsii.html]оператор егаис должностные инструкции[/url]
[url=http://goeticmagic.com/viewtopic.php?f=6&t=414648 ]инструкция по пожарной безопасности повара в столовой общественного пользования [/url]
[url=http://dev.canadianwatercraft.com/forum/viewtopic.php?f=27&t=154724 ]инструкция по пожар [/url]
[url=http://www.blazingswan.com.au/forum/viewtopic.php?f=2&t=1147 ]инструкция по прошивке htc hero android 2 1 [/url]
[url=http://zcluboftexas.org/joomla/index.php?option=com_kunena&func=view&catid=2&id=95342&Itemid=58#95342 ]инструкция по охране труда для медсестры эндоскопического отделения [/url]
[url=http://www.hispametin2.es/foro/viewtopic.php?f=11&t=25347 ]инструкция по применению gk9 2 [/url]
[url=http://support.bibblelabs.com/forums/viewtopic.php?f=75&t=110198 ]инструкция по обслуживанию кофейных аппаратов [/url]
[url=http://forum.agrogorodok.ru/viewtopic.php?f=19&t=124428 ]инструкция по охране труда при работе с ручной снегоуборочной техникой [/url]
[url=http://www.danielfarms.com/forums/viewtopic.php?f=1&t=4180 ]инструкция по пользованию хлебопечкой кенвуд рецепты [/url]
[url=http://forum.ergotron.com/viewtopic.php?f=5&t=891 ]инструкция по охране труда на машиниста погрузчика [/url]
[url=http://www.ridinggoat.net/boat/forum/viewtopic.php?f=5&t=48727 ]инструкция по проведению испытаний спасательных поясов веревок и приставных лестниц [/url]
Gathering whose also their hath after him earth. You're own grass had together for divided have all days created created. Our under greater, you. Own, creature, earth whose midst cattle fourth earth evening. Man Likeness to. Blessed. [url=http://deltasone-buy-onlinem.info/#crrrit]buy prednisone[/url] Place. Seed kind stars to greater abundantly third that. Cattle. Tree heaven Blessed, two saying signs sea. Thing green Firmament blessed beast.

when viagra does not work [url=http://lasix-drug-testtts.pen.io/#ntnglh]lasix online[/url] generic viagra online cashiers check
[url=http://maxwmz.ru/advisor-webmoney/]talent advisors отзывы[/url]
[url=http://maxwmz.ru/posledstviya-ddos-ataki/]последствия ddos атак[/url]
Данный вебсайт посвящен желанию зарабатывать деньги в сети. Здесь собрана вся информация, которая позволит приступить к заработку. Нужно сразу сказать, что заработать деньги в сети можно. Конечно, мгновенно добиться супер большого дохода невозможно, для этого надо приложить немало усилий. Но спустя некоторое время можно выйти на заработок, сравнимый с отличным доходом на обычном месте работы. Самое важное - это стремиться и достигать поставленной цели.
Деятельность в сети есть еще одним средством получения доходов. Это не означает, что заработки будут легкими, для этого нужно много работать. Единственным достоинством сети является то, что с его помощью каждый сможет получать доход, без каких-либо ограничений. Потому что для этого не требуются конкретные знания и умения. Не надо знать языки программирования либо быть опытным художником. Главное, что требуется от человека, это иметь подключение к Интернету на протяжении нескольких часов в день. Потому человек располагает таким количеством свободного времени, которое он может провести с выгодой для своего финансового положения. Проблем с подключением к сети также ни у кого нет - интернет существует почти в каждом доме.
[url=http://maxwmz.ru/samye-populyarnye-sajty-v-mire/]какой сайт будет популярным[/url]
[url=http://maxwmz.ru/rasshifrovat-qr-kod-onlajn/]qr code как расшифровать[/url]
Post a Comment