Friday, July 16, 2010

Ад зэтгэр амилах цаг буюу завсрын юманд дайруулсан бөө нэртүүд

Б.Галаарид (Гоц үзэгдэл судлаач)

Ад зэтгэрийн тухай яриа аль ч ард түмэнд нэн эртнээс байсаар ирсэн. Муу хүч, хий юм, чөтгөр, зэтгэр, шулмас, адын юм, тэнэмэл сүнс, тийрэн гээд түмэн янзаар л нэрлэдэг. Христүүд эртний герегийн diabolos гэдэг үгээс улбаатай үгээр түгээмэл нэрлэнэ. Мөн сатана хэмээнэ. Энэ нь иврит хэлний дайсан, нүгэлтэн гэсэн утга бүхий үг юм гэсэн. Исламууд ад зэтгэрийн төрлүүдийг шайтан, иблис, жин гэхчлэн нэрлэнэ.
Энэхүү муу хүчтэй тэмцсэн тэмцлийн талаар үлгэр домог улс үндэстэн бүрт бий. Евангелие судрын наймдугаар бүлэгт “Тэндхийн уулнаа сүрэг гахай бэлчиж ахуйд энэхүү сүрэгт орохыг зөвшөөрөөч хэмээн тэд түүнээс хүссэнд ёсоор болговой. Хүний биеэс гарсан чөтгөрүүд гахайнуудад шингэж, тэр сүрэг нуур руу давхилдан орж живлээ” гэж өгүүлдэг.
Муу хүч үеийн үед байдаг ч аливаа сайн цагийн босгон дээр ихэд сэргэдэг тухай номлол ч бас улс үндэстэн бүрт түгээмэл байх шиг. Тэгвэл өнөөдөр муу хүч толгойгоо түрхэн зуурт өндийлгөх тэрхүү цаг дэлхий нийтэд ирээд байна гэлтэй. Монголын эшийг үзүүлж, ирээдүйг харагч мэргэдийн сургааль айлдвар дотор цөвүүн цагийн тухай, буруу муу бүхэн босох тухай өгүүлсэн нь элбэг. Христос муу хүчин буюу ад зэтгэрүүд ихэд хүчээ авах цаг ирэх тухай номлосон байдаг. Христүүд хүн төрөлхтний нүгэл ихэдсэн тул манай гараг чөтгөр шулмаст шимтэй хөрс болж хувирлаа гэж халаглаж байна. Муу сүнснүүд хуурамч шид үзүүлэн хүмүүсийг өөртөө татаад там руу авч явах гэж байна хэмээн тэд болгоомжилж байна.
Хүн төрөлхтөн бурханы үнэнийг чөтгөрийн худалтай хольж хутган самуурч байна хэмээн бусад шашны төлөөлөгчид ч халаглаж байгаа юм. Үүнийг баталсан үйл явдлууд манай Монголд ч гэсэн хангалттай байна. Бөө тодруулах нэрээр бизнес хийж буй хүмүүс өнөөдөр Монголд ад зэтгэр сэрээгчид болчихоод байгаагаа мэдэж байгаа болов уу?
Үүнийг өгүүлэхийн өмнө бөө гэж чухам хэн бэ гэдэг талаар цөөн үг хэлье. Бөө гэдэг нь өөрийн хүч чадал, хөлөл зэргээс хамааран өвөг дээдсийнхээ сүнстэй харьцах, уул усны эзэдтэй харьцах, тэнгэрүүдтэй харьцах гэсэн гурван өөр түвшний үйлийг үйлдэгсэд юм. Удмын бөө, лус хөллөсөн бөө, тэнгэр хөллөсөн бөө гэж ялгадгийн учир нь ч үүнтэй холбоотой. Түвшин тус бүр нь дотроо олон олон зэрэг дэвээр ялгагддаг. Одоогоор энэхүү зэрэг дэв, суудлын талаар тойм төдий ойлголт байгаа болохоос нарийн тодруулсан мэдээлэл хараахан алга байна. Энэ нь олон түвшний зэрэгцээ ертөнцийн тухай ойлголт учраас судалгаагаар олдож буй хомсхон мэдээлэл дээр тулгуурлан ямар нэг дүгнэлт хийх нь ихээхэн яарсан хэрэг болно.
Ялангуяа тэнгэр хөллөсөн бөөгийн тухайд онцлон хэлэхгүй бол буруу ташаа мэдээлэл хаа сайгүй түгснээс ихээхэн андуу эндүү бий болоод байна. Энд нэг зүйлийг онцлон анхаарах ёстой. Янз бүрийн түвшинд оршиж буй сүнснүүдийг тэнгэр хэмээн нэрийдсэнээс будлиан үүсч, тэнгэрийн тоо хэт олон болсон эндүүрлийг хэн ч хайхрахгүй байна. Эрт балар үед тэнгэр ганц хэмээн үзэж шүтэж байсан нь бүхнийг мэдэгч чадагч дээд хүч ганц, мэдээллийн нэг л том сангаас бүх мэдээлэл ирдэг гэсэн орчин үеийн парапсихологийн гол үзэл онолтой нийцэж байна. Улмаар ганц тэнгэрийн тухай ойлголт хожим нь 99 тэнгэрийн тухай үзлээр баяжсан нь нэн эртний онго орохоороо мөнх тэнгэр хэмээх ганц л тэнгэрийн тухай ярьдаг, дундад эртний үеийн онгод 99 тэнгэрийн тухай өгүүлдгээс тодорхой байна. Гэтэл сүүлийн үед хэн нэгэн үхсэн бөөг хүртэл тэнгэр гэх болсны улмаас тэнгэрийн тоо 300-400, тэр бүү хэл мянгаар тогтохгүй мэтээр ярьж бичих болсон нь том эндүүрэл, эрхэм судлаачид үүнийг хэлж засахын оронд хөөрөгдөн баяжуулах янзтай байгаа нь том ичгүүр билээ.
Тэнгэрийн бөөгийн тухай хоёр дахь анхаарах зүйл бол жирийн хүний үйлд ордоггүй, жижиг сажиг юмаар оролддоггүй, бусад бөө шиг олноор төрдөггүй явдал юм. Тэнгэрийн бөөгийн онгод өгүүлж хэлж буйг харьцуулбал урьд төрөлдөө үйлийн үрээ эдэлж барсан, нүгэл хилэнц хийгээгүй, үнэнч шударга, цэх шулуун, явдал мөр тэгш, санаа сэтгэл цагаан, өгөөмөр ууч, тэнгэрийн өмнө үлэмжийн гавьяатай нэгэн л тэнд онго болж оршдог гэнэ.
Бусад нь түүнээс доогуур хэр таарсан зэрэг дэвээрээ орших бөгөөд зарим нь хөндлөнгийн дарлага, өөрийн буруу үйл зэргээс болоод дээш дэгдэж байх ёстой газраа хүрч чадалгүй завсрын орноо хэдэн зуун жилээр ч уягдан торж байдаг аж. Энд би бөө хүмүүний сүнсний тухай ярилаа. Жирийн хүмүүсийн сүнс ч гэсэн амьд ахуйдаа хийсэн үйл, туулсан зам нь хэр хар цагаанаас хамаарч өөр өөр орчинд очих бөгөөд үйлийн үр ихтэй нэгнийх нь болохоор төрлөө эс олон тэнүүчилдэг гэх.
Ийнхүү тэнүүчлэх хий биетүүд нь сүнстэй харьцах аливаа зан үйлийн үед ихэд амархан өдөөгдөн босдог. Тухайлбал, лүйжин хэмээгч ламын зан үйлийн үеэр эргэн тойрны сайн муу хамаг сүнсийг ганлингийн дуу, номын хүчээр дуудан авчирч үнэрээр хооллоод дараа нь хөөж явуулдаг гэдэг. Үүнтэй нэгэн адил бөөгийн хэц хэнгэрэг дэлдэх, хуур татах үед энүүгээр тэрүүгээр холхигч эргэн тойрны тэнэмэл сүнснүүд ч бас хөдөлгөөнд ордог, болж өгвөл бөөгийн биед дайран орж, хүний ёсоор хооллож ундаалах гэж хичээдэг билээ. Тийм учраас туршлагатай сайн бөө нар бөөлөхийн өмнө хаалт хамгаалалтаа сайтар тавьж, зөвхөн өөрийн оруулах гэсэн онгоо дуудан ирүүлж чаддаг. Шавь нараа ч ийм байхад сургадаг. Гэтэл энэ бүхнийг үл тоосон, эс анзаарсны улмаас мэдрэмж өндөртэй хүмүүс завсрын юм буюу тэнэмэл сүнснүүдэд биеэ эзлүүлэх явдал сүүлийн үед ихсэх хандлагатай боллоо. Бөө хүн ингэж хий юманд биеэ эзлүүлэхийг тийрэнтэх хэмээнэ. Тийрэнтсэн бөө тэнгэрийн оронд гарч чаддаггүй гэж онгод айлдаж, бөө хүн ад зэтгэрт хорлогдохгүй байхыг ихэд чухалчлан сануулдаг билээ. Христ, Будда зэрэг бусад шашныхан ч гэсэн муу сүнстэй нөхцөх, аливаа зан үйлд тэдний хүчийг ашиглахыг дээд зэргийн нүгэл гэж жигшдэг.
Тэгэхээр бөө яагаад тийрэнтдэг вэ гэх асуулт гарч ирнэ. Тийрэнтэхгүйн тулд яах ёстой вэ гэсэн асуулт ч бас гарна.
Бөөг замчилж буй багш энд чухал үүрэгтэй. Тэрээр бөө болох оноолттой үрийн эхэлж оруулах ёстой жинхэнэ онгыг зөв таньж, үр хүүхэдтэй нь яриулж, хувцас хэрэглэл, хэц хэнгэрэг, тахил зэрэг нь ямар байх ёстойг тэр онгоор өөрөөр нь хэлүүлж бэлдүүлж, холбохын өмнө дахин бөөлж бэлтгэл ханасан эсэхийг асууж нягталж, долоо хэмжиж нэг огтолж гэмээнэ алдаа гардаггүй. Ялангуяа хувцас хуяг нь бүрэн бүтэн эсэхээс хөндлөнгийн юм дайрах эсэх ихээхэн хамаарна.
Халх, буриад, дархад, хотгойд зэрэг олон ястны бөөгийн анх онготойгоо холбогдох зан үйл нь харилцан адилгүй учир зарим нь хэл хуураар явган бөөлүүлж, зарим нь хувцас хуягийг нь бүрэн бэлдүүлж байж холбодог. Гэхдээ ад тийрэн амилж идэвхжсэн өнөө цагт шинээр бөө болж байгаа хүнийг хувцас хэрэглэл дутуу, хуур татуулах төдийгөөр холбох нь ихээхэн эрсдэлтэй гэдгийг олон жилийн ажиглалт, судалгаан дээр үндэслэн баттай хэлэх байна.
Уг удмаа хүндэлдэггүй, өргөл шүтлэг муутай байсан хүний онгод нь анх ирэхдээ уньж туньж, гуйлгаж аргадуулах нь элбэг. Ийн эргэлдэх зуур завсрын муу сүнснүүд улаачийн бие рүү дайрдаг. Мөн бөө болох ёстойгоо мэдэхгүй яваа хүн олон бөөгийн газраар явж байгаад ад тийрэнд эзлүүлэх нь бий. Олон бөө бөөлөх үед завсрын юманд дайруулан орилж хашгирсан, унаж татсан хүмүүсийг онго нь орчихлоо гэж эндүүрч байгаа нь харагддаг. Анхнаасаа буруу холбуулж тийрэнтсэн бөө ихтэй болсон өнөө цагт олон бөөгийн газраар явах нь тийм ч хүсмээр юм биш гэдгийг онго тэнгэрүүд хэлж захиж л байдаг даа.
Тийрэн тун хэцүү. Элдвээр хувилж, төөрөлдүүлж толгой эргүүлнэ. Сургааль ном айлдаж, арга засал хийж, эгээ л онго мэт аяглана. Тэгж байснаа буруу үйл хийлгэн хар зүгрүү чангаана. Анх хуур татаж буй хүн бүү хэл, онготойгоо холбогдчихсон, хэд гурав бөөлчихсөн хүн ч гэсэн үхээрийн үйлд орох, буруу мууг хийх зэргийн улмаас тийрэнтэх нь энүүхэнд. Тийрэн заримдаа тэр хүний онгодыг дуурайж төөрөлдүүлнэ.
Хоёр жилийн өмнө нэгэн шинэхэн бөө намайг бөө судалдаг сонирхдог хүний хувьд бөөлөхийг минь харж зөвлөгөө өгөөч хэмээн урьсан юм. Их зөв холбуулсан, аятайхан бөөлдөг нэгэн аж. Онго нь орж ирээд өрөөсөн хөл муу, нартын оронд байхдаа хүч чадалдаа эрдэн хүнд муу юм хийсний шийтгэлд нь хөлгүй болсон хэмээгээд бусдад муу юм бүү хий, хар муу үйлд бүү оролц, хүч чадал жигдэртэл орох орохгүй үйлээ ялгаж бай хэмээн сургав. Онгодныхоо үгнээс зөрөхгүй явбал алзахгүй гэдгийг нь би түүнд хэлээд явсан билээ. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө бөө маань “Миний онго нэг л биш болчихлоо” гэж хэл өглөө. Бөөлүүлж үзтэл онго нь урьдын адил орж ирж, тамхиа нэрж, хөдөлгөөн дуу хоолой бүх юманд нь ер сэжигтэй зүйл анзаарагдсангүй. Гагцхүү архийг нэлээд шаргуу нэхэж их хомхой уух аж. Уг нь түүний онго архи ер таашаадаггүй билээ. Би түүнтэй хөөрөлдөн сууж байснаа гэнэтхэн бардгийг нь шүүрээд “Улаачийн биеэс гар чи” хэмээн чангаар загнаад хэд ороолгож орхитол нөгөө бөө маань хэвдээ орж “Ёох, бие дотроос нэг юм сугалаад хаячих шиг боллоо” гэж байв. Би түүнд тэнэмэл сүнс өөрийн чинь онгодны дүрээр орж иржээ гэдгийг нь хэлээд бушуухан багш дээрээ очиж янзлуулж авахгүй бол эргээд дайрч мэднэ шүү гэж санууллаа. Тэр бөөгийн түшээ нь “Яг л өвөө мөн байсан юм даа. Архинд шунаад байхаар нь гайхсан юм” гэж суув. Хамгийн сүүлд уулзсанаас хойш ямар ямар үйлд бөөлснийг нь тэр бөөгөөр нэгд нэггүй яриулбал онгодны захиасыг умартан, өөртөө эрдэн хатуу үйлд хамаагүй орсноос болж сэвтсэн болж таарав.
Би тэр бөөгийн бардгийг нь авч шавхуурдахдаа нэг төрлийн туршилт хийсэн гэж болно. Яагаад гэвэл Иеромонах Пантелеймоны “Чөтгөрүүдийн санаа” хэмээх номонд зэтгэрт эзлүүлсэн хүмүүсийн зовлон, түүнээс ангижруулах талаар хангалттай өгүүлснийг уншсан, мөн нэгэн эмэгтэйн биед орсон чөтгөрийг үнэн алдартны шашны хар лам хэрхэн ариун ус, загалмайн тусламжтайгаар хөөн гаргаж буйг дүрс бичлэгээс харж байсан тул тийнхүү зоригтойгоор шавхуурдсан бүлгээ.
Оросууд ад зэтгэрийг дьявол, сатана, демон, злой дух, призрак, бесы гэхчлэн нэрлэж, тэдгээртэй тэмцэх арга домыг ихээхэн хөгжүүлсэн улс. Тийм болохоор тэдний хэрэглэдэг арга техникийг ерөнхийд нь ашиглаад үзвэл ямар бол хэмээн туршсан минь энэ билээ.
Бөө болоод тун удаагүй нэгэн эмэгтэй уулзахыг хүслээ. Сүүлийн үед бөөлөхөөр нэг л биш гэнэ. “Та эрхбиш олон бөөгийн буулт харсан, судалж сонирхдог хүн нэг юм хэлж өгөх байх” гэж байна. Тэрээр бөөллөө. Онго нь орлоо. Нэг л биш ээ. Мэнд усанд хариутай ч буудал суудлаа хэлэхгүй бултаж төөрүүлэх янзтай. Улаачийнх нь ураг удмын талаар асуувал мэдэх юмгүй шинжтэй. Гэнэдүүлж байгаад бардгийг нь шүүрэн авч чанга дуугаар загнан шавхуурдлаа.
-Ха ха, таньчихсан уу гэж доогтой инээгээд нөгөөх тийрэн бөөгийн биеэс гарав. Тэнд мэдрэмж өндөртэй хоёрын ч зэрэг хүн байсан бөгөөд бөөгийн биеэс тэр тийрэн гарах үед хачин үмхий үнэр гарсан хэмээн хоёул батлан хэлж байв. Өөр бас тав зургаан хүн байсан ч нэг нь ч тэр үнэрийг мэдрээгүй байв. Дараа нь тэр бөө өөрийн багш дээрээ очиж нягтлуултал эзгүй говийн элсэн дунд тэнэж явсан хий юм яахаараа охины биед ордог байна гэж гайхав гэнэ. Тэгээд лавшруулан үзтэл шавь нь найз нөхдийн гуйлтаар хар муу үйл хийснээсээ болж сэвтэж дэвтэж муу юманд эзэгнүүлсэн байжээ.
Энэ мэт жишээ хэдийг ч өгүүлж болно. Хамгийн гол нь нэгэнт тийрэнтсэн бөөгийн сүнс хэзээ ч тэнгэрийн оронд гардаггүй учир бөөг дутуу буруу холбож байгаа замчлагчид ч, бөө болох оноолттой хүмүүс ч ихэд хариуцлагатай хандахгүй бол үйлийн үрийн өр төлөөс хатуухан, халуухан байх вий.
Өнөөдөр бөө хэмээгдэж буй үй олон хүний хэд нь ад тийрэнд эзлүүлсэн яваа бол гэж бодохоос айдас төрнө. Онгодыг унаа хүлэгтэй нь учруулахдаа алдаа гаргасны улмаас хичнээн бөөгийн тэнгэр дэх зэрэг дэв доошлоо бол гэхээс харамсал төрнө. Тийрэнтсэн бөө дээр зовлонгоо нимгэлүүлэх итгэл сэтгэлээр зорин очиж буй хичнээн олон хүн буруу үамаар будаа тээж яваа бол гэх халаглал сэтгэл эзэмдэнэ.
Тэнгэр шүтлэг уг нь зөв хөгжүүлж, зөв шүтвэл агуу сайхан. Гагцхүү тэр агуу сайхныг олж мэдрэх хүртэл бартаа саад их. Тэрхүү бартаа саадыг олж эс харсан хөх толбот үрс ачит дээдсээ бус, ад тийрэнг баясгах нь мэдлэггүй, мэдээлэлгүйнх билээ.

"Гэрэлт Цалиг" сонин. №24. 2010.07.15

19 comments:

Төгөлдөр said...

http://hamagmongol.blog.banjig.net/ Ýíý áëîãîîñ Ẻãèéí òàëààð áàãà ñàãà þì óíøñàí þì áàéíà. Ìîíãîë õ¿íèé ñàéõàí ñýòãýë ãýýä áàéäàãñàí. ̺í㺠¿íýõýýð õ¿÷òýé þìäàà.

Pearle Deppsu said...

Сонин юм байна. Би бөө нарыг бөөлж байхыг нь хараагүй болохоор итгэхэд бэрхтэй юмаа.

Гэхдээ таны бөөгийн талаарх бичлэгүүдийг уншаад итгэмээр ч юм шиг болоод байгаа.

Нэг бөөлж байгаа хүнийг харах юмсан.

Anonymous said...

Za tiim baih aa. Bi neg iimerhuu, zambaraagui yum bolood baina gej medeed baisan yum. Iim uchirtai baih ni. Chaddagaaraa duugee zagnaj, iim yum ruu oroh gehed ni boliulsan yum. Bas l tuugeer biznes hiih gesen humuus, boo bolgono gej baahan oroldson bna lee. Ingehed udgan gedeg ni yamar uchirtai yum be? Bi eriig ni boo, emiig ni udgan gedeg gej oilgood bsan yum. Galaarid Tand ih bayarlalaa. BM.

Anonymous said...

Ад зэтгэр тийрэнтсэн гэх бөө олон байна өө олон байна. Галаарид тантай уулзаж хөөрөлдөх боломж байдаг бол бидний хэсэг нөхөд ярилцаж үзмээр санагддаг шүү. Таны тэр нэвтрүүлэгт нь ороод гарсан BTV -н Тэнгэрийн цаг нэвтрүүлэгийн Дагваа хэмээх хүний цаана байгаа нилээдгүй бөөнцөрүүд яг л таны бичсэн шиг тийрэнтээд байгаа юм даа. Үүнийг нь засаж залруулах тухай ярилцмаар байгаа юм.

Anonymous said...

Энэ зам дээр байгаа энэхүү бичлэгнээс л харагдана даа.
http://btv.mn/index.php?option=com_content&view=article&id=623:q-q--19--&catid=41:q-q-&Itemid=44

Бараг л бизнесийн бөө нар. Бөө ч гэж дээ онгодоо хар юмнаас ялгаж салгаж харж чадахгүй байгаа улсууддаа.

Anonymous said...

Нэг талаар үнэн юм бичжээ.Бөөгийн нэр барьсан энэ олон хуурамч хүмүүсийг яана да. Үйл нь болоод үхэхийн цагт хэцүүеэ.

Anonymous said...

Сайн байна уу. Тантай яаж холбоо барих вэ? Дүүг маань удган болно гээд бас нилээн юм болж байна аа, завсрын юманд дайруулсан байна гээд бас толгой эргүүлээд, сүүлдээ учраа олохоо байлаа, яахаа ч мэдэхгүй дэмий л шаналж сууна. Танаас зөвлөгөө авах гэсэн юм. Боломжтой бол boloro@gmail.com гэсэн хаягруу холбоо барих утсаа бичиж тус болооч, эсхүл, өөр ямар аргаар тантай холбоо барьж болох тухай хэлж өгөөч? Таныг туслана гэдэгт найдаж байна. Хүндэтгэсэн, Болор.

Galaarid said...

Pearle Deppsu-д
Холбоо барьж байгаад дараа нэг сонирхоорой.

Нэргүй бичээч эрхмүүдэд
Надтай galaarid@gmail.com хаягаар харьцаж болно. Мөн 99041243 гэсэн утсаар яриарай.

Алтанхүү said...

Манай орцонд л гэхэд хоёр бөө тодроод байна. Яг доод талын айлын нэг охин бөө болсон. Хагас бүтэн сайн болохоор л юмаа нүдээд эхэлдэг. Тэгсэн тэрний доод талын доод талын айлд бас нэг бөө "мэндэлсэн" гэж орцны жижүүр хэлж байна лээ.

Oogii said...

Гоё мэдээлэлтэй бичлэг байна. Сайхан Аюурзанын "Бөөгийн домог" гэж ном уншисан. тэр номноос бөөгийн тухай бага сага мэдээлэлттэй болсон. Ямартай ч онгод хүлээж авах этэр гээд ихэд л учир жанцантай зүйл юм билээ дээ.

Anonymous said...

naraa

Anonymous said...

бөөлж байгаа бөөг харахыг хүсвэл darkhadbuu.blog.gogo.mn дээр байгаа ш дээ тэр блогийн бөө өөрийнхөө бөөлж байгааг бичлэг тавьсан байна лээ их сайн ч бөө юм шиг байна лээ

Anonymous said...

Uneheer saihan bichjee. Galaarid ahaa tanii blogoor bainga orj, tanii bichsen bolgoniig chni unshdag shuu, bichsen zuiluud chni ih onowchtoi, zow uzel bodoltoi sanagddag, tand bayarlalaa, taniig ih hundelj yawdag shuu Okoo

zaya said...

Баярлалаа. Сайхан мэдээлэл байна.Бөө тийрэнтэх тухай энэхүү мэдээллийг олон нийтэд өргөн хүртээмжтэйгээр мэдээлбэл хүмүүс зөв замаар явж байгаа бөө, буруу замаар явж байгаа бөөгөө ялгаж салгахад тустай байх болов уу.Бөөгийн нэрийг эдгээр тийрэнтсэн албингуудаас цэвэрлэмээр байна.Бөө тэнгэр гэдэг зөвөөр явбал ариун сайхан билээ.Шинэ онгодоо залж байгаа хүмүүс гол нь багшаа зөв сонгоосой билээ.

Anonymous said...

õý õý àëáèíã íü õººõ ãýæ áàéãààä îíãûã íü áàðäàãä÷èõñàí áàéâàë ÿàíà.òàíûã ÿðóó íàéðàã÷ ñýòã¿¿ë÷èéí ÷èíü õóâüä ìýäíýý Ẻãèéí õóâüä ñóäëàà÷ààñ ººð òà õýí âý õàðèóëæ áîëîõóó

Anonymous said...

he he albing ni bardagdah gej baigaad ongiig ni guvshchihvel yanaa.taniig setguulch yaruu nairagchaar cgin medeh yum.buugiin huvid sudalaachaas uur ta hen be hariulj bolohuu

Нити said...

Сайн байна уу? Та манай Глоб Интэрнэшнлийн УЗ-ийн дарга байна шдээ. Теологийн чиглэлээр их судалж суралцжээ? Таны цаг болдог бол нэг лекц авах юмсан гэж.
(Надад ч бас чамгүй мэдээлэл бий шүү, голохгүй бол сонирхож болно)
Да Винчи код дээр гардаг Лэндон Профессор шиг болоорой гэж ерөөе
Продюсэр асан: Нити

ZAYA said...

Сайхан мэдээлэл авлаа. Баярлалаа.

Anonymous said...

ene galirad iim soliorson pizdaa baisan yumuu