Wednesday, January 03, 2007

ШИНЭ СЭТГҮҮЛЗҮЙН ҮҮР ХАЯАРЧ БАЙНА

Миний үеийнхэн үзэг, тэмдэглэлийн дэвтэр хоёр л байхад болчихдог байсан хуучин цагийн сэтгүүлчид. Гэвч цагийн аясаар энэ байдал маань хангалтгүй болж, технологийн шинэчлэл сэтгүүлчдийн өдөр тутмын амьдралд түрэн орж ирснээр цоо шинэ багаж хэрэгсэлтэй болох шаардлага гарч ирсэн. Сэтгүүлчид интернэт, дижитал хэрэгсэл ашиглацгааж эхэллээ. Хэвлэлийн үйлдвэр, радио телевизийн студиуд ч технологийн хувьд эрс шинэчлэгдэв. Богино хугацаанд цоо шинэ орчин бүрдлээ. Хэвлэл мэдээллийн салбарт хувийн сектор давамгайллаа. Төрийн монополь устлаа. Хэвлэл харьцангуй эрх чөлөөтэй боллоо. Ингээд л болчихсон, өөр юу ч хэрэггүй мэт бодогдож байв. Гэтэл нэг л биш ээ... Юу ч юм дутагдаад байх шиг...Юу вэ...
Эрснээ оллоо. Сэтгүүлзүй өөрөө шинэчлэгдэх ёстой юм байж. Иргэний нийгэмд иргэдийн идэвхтэй оролцоо бүхий сэтгүүлзүй л хэрэгтэй байдаг юмсанж.
Үүнийг хэрхэн бий болгох вэ? Мэргэжлийн сэтгүүлчдийн арми энийг хийнэ гэдэг худал. Иргэний сэтгүүлзүйг иргэд өөрсдөө л бий болгоно...
Ийм бодол сэтгэлд хургаад удсан боловч тэр иргэд нь хаа байгаа, иргэд нь байлаа гэхэд сэтгүүлзүйн орчин нь хаа байгаа билээ дээ гэж санагддагсан. Угаасаа манай нөхцөлд бүтэхгүй зүйл гэж эцэст нь өөртөө итгүүлж байж санаа амрав.
Гэтэл тийм орчин нэгэнт бий болчихсон, тийм иргэд ч олноороо гараад ирчихсэн, энэ талаар санаа оноогоо гаргаад нэгдсэн зохион байгуулалтад орох талаар бодоод эхэлчихсэнийг блогертөнцөд хөл тавьж байж л ойлгосон юм. Японд сурч, амьдарч буй Тулгат тэргүүтэй хэсэг сайн блогчид иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж солилцдог, мэдлэг мэдээллээ хуваалцдаг жинхэнэ citizen journalism бий болгохын тулд анхны алхмаа хийж БҮГДЭЭРЭЭ гэдэг вэбсонин үүсгэж буйг мэдээд ёстой л магнайгаа хагартал баярлав. Монголын сэтгүүлзүйн орчин ямар их бохирдож, буруу замаар явж буйг хараад сэтгэл шаналахгүй байж чаддаггүй, үүнээс гарах гарц нь иргэдийн оролцоотой сэтгүүлзүйг бий болгох явдал гэж хатуу боддог хүний хувьд энэ санаачилгыг талархан дэмжиж бүгдээрээ иргэн сэтгүүлч болцгооё гэж хүн бүрийг уриалмаар байна. Монголын шинэ сэтгүүлзүйн үүр нэгэнт хаяарчээ. Эрхэм та энэ үүрийн туяан дор эртлэн босч цайныхаа дээжийг БҮГДЭЭРЭЭ-д өргөөрэй.
-----------------------------------------------------------------------------------
Холбоотой бичлэгүүд
Буянцогтоо: Сайн байцгаана уу, Бүгдээрээ
Наранбаяр: Блог ертөнцөөс Бүгдээрээ ертөнц рүү
Зоригт: Амар байна уу, бүгдээрээ
Тулгат:Шинэ он, шинэ сайт – БYГДЭЭРЭЭ.МН
Отгонбаяр: www.bugdeeree.mn
Ганбаатар "Зэвсэг нэгт ахан дүүс"

10 comments:

Gansukh.N said...

Сайн байна уу? Таныг хол, ойр сонин гаргаж байх үед сониныхоо нэг нүүрийг дүүргээд нэг жижигхэн реклам тавихаар нь хүмүүс сонин дүүрэн юм бичиж энэ чинь харин нүүр дүүрэн реклам тавьж байдаг солиотой нөхөр үү гэж бодож байсан үе 10 гаруй жилийн өмнө өнгөрчээ. Олон жилийн дараа өнөө "хачин" нөхрийн "хачин" сэтгэлгээг "хачин" сонин дээрээс уншлаа. Энэ "хачин" сонин болох блог жинхэнээсээ хачин сонингуудыг цохих цаг ойрхон болжээ. Танд блогийн өндөр амжилт хүсье

chono said...

sain baina uu,

amjilt husie!

http://www.chonoson.blogspot.com/

khuder said...

Шинэ оны мэнд хүргэе!

Togoruu said...

shine onii mend! amjilt husye!

Ш. Баатар said...

Yзэг нь гантай, сэтгэл нь хаттай сэтгvvлч андын амрыг эрэн шинэ оны мэнд мэдэх ялдамд сайн сайхныг хvсэн ерєєе. Энэхvv бичлэг дээр єєрийн санаагаа цухуйлгахаар шийдэв. Иргэн-сэтгvvлч гэдэг vгийг сонсоод ... Иргэн гэдэг vгийг жаахан цээрлэдэг нь манжийн vед иргэн боллоо гэвэл дотор хvнтэй дэр холболоо гэсэн утга тээдэг байжээ. Эрхэмбаяр начингийн дуулдаг ардын нэгэн дуунд энэ vг гарч байдаг даа. Иргэн улсын гэвэл Дундад улсыг заах жишээтэй. Иргэний бvртгэлийн товчоо гэж байсан нь дотор хvмvvсийг анх бvртгэхээр vvссэн байж болох юм. Харин иргэний паспорт гэж манайхан буруу нэрлээд зєв ойлгосон байж болох. Ийм нэгэн эмзэг харшилтай хvндээ би. Чєлєєт-сэтгvvлч, ард тvмний сэтгvvлч гээд нэг vгээр хэлбэр англи хэлний columnist шиг vг олбол ямар вэ хє.

Galaarid said...

Комээнт илгээсэн бүх хүнд баярлалаа.Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе. Ганааг ингээд ороод ирнэ гэж санасангүй. Их баярлалаа. Баатар андын харшил их сонин содон байна. Нөхөддөө сонордуулан зөвшье. Тогоруу дүүдээ нөгөө урилгаа одоо явуулнаа.

Anonymous said...

Shirchingiin Baatart,

Ugiin songoltyin talaar sanamj uldeesend ih bayarlalaa.

Herev "irgen" gedeg ug hyatadtai holbootoi utgyig zaana gevel Nuuts tovchoond gardag "Oin irged" gedgiig yu gej oilgoh ve? Nuuts tovchoonyi uur hesguuded ch "tugaaryin buleg irgen bolvoos deeree zahirgaagui, shiir turuu tsom adil uchir tedniig daguuliya" (uuchlaarai, jinhene ugiig ni martaj, gaduur yavj baigaad bichij baigaa bolohoor yag odoo gar deer nom ni baidaggui) ene ter geed gardag daa. Tegeed bodohoor ene ugiin ug yazguur ni Hyatadtai hamaatai bus met.

Tsaashid jijig tom geltgui anzaaruushtai yum baival duulgaarai.

Ш. Баатар said...

Тулгатаа, Нууц товчоо бол хэл зvйн талаасаа их маапаантай эдээ хє, хятад галигаар vлдсэн, хятадын нєлєє ихтэй зохиол болно. Yvнийг монгол хvн бас мартаж болохгvй! Харин тэр иргэн гэдэг vг орсон дууг саналаа.

Нэг ийм бадаг байгаа:
---
Халиуны хоолойг туулаад хvрэхээр
Хайрын дуугаа дуулаад очлоо.
Багийн жаахан Балжидмаагаа хє
Иргэн болсонд гундаад буцлаа.
Ай хєєрхий Балжидмаа минь ээ хє
---

Togoruu said...

ai hoorhii baljidmaa mini ee ho~.
hooloi salgan horshin duulav.

Unknown said...

Сосорбарам (жүжигчин) дээхнэ нэг ярилцлага дээрээ нээрэн Иргэн гэдэг үгнээс цэрвэдэг Иргэний үнэмлэх гэдэг үг буруу, Иргэн хүн гэж эртхэн үедээ урд зүгийн сууршмал хятадуудыг хэлдэг байсан гэх ухааны юм ярьж байсан санагдана. Тэр үед нэх анзааралгүй л өнгөрчээ. Ш.Баатар гуайн бичсэнийг уншаад, Бас Тулгат андын хэлсэнийг уншаад 2 тийш савлаад бүүр толгой эргэж гүйцэв. Нууц Товчоо Хятад хэл (монгол дуудлагыг хятад ханзаар бичсэн байсан гэж Хишгээ ах надад ярьж байсан) дээрээс сийрүүлсэн нь одоо бидэнд байдаг гэж дуулсан. Гэхдээ л иргэн гэж ганц үгийг дундаас нь хятадчилсан гэхэд итгэхэд бэрхтэй юм...
Уншсан дуулсан хомс мань мэт иймэрхүү үгнүүдэд үг дуугуй л итгэчих гээд байхым... Яамаар ч юм дээ? Иргэн гэдэг чинь монгол үг нь монгол үг юм биш үү? Харин утга нь?