Sunday, March 02, 2014

"Тэнгэрийн аялгуу" жүжиг

Миний бичсэн "Тэнгэрийн аялгуу" нэг хүний жүжгийг маань энэ цаг үеийн авьяаслаг жүжигчдийн нэг Ц.Баясгалан тоглох гэж байна. "Тэнгэрийн аялгуу" бол эхийн хайр, ерөөсөө байгаль ертөнцөө, хүн хүнээ хайрлахын утга учрыг өгүүлсэн моно мюзикл юм. Найруулагчаар нь яг одоо дэлгэцнээ гарч буй "Анирлагч" киног найруулсан залуу найруулагч Д.Сангибат ажиллаж байгаа. Энэ залуу үзэгчдийн хувьд битүү морь байж мэдэх ч урлагийн хүрээнийхний тухайд авьяас сэтгэлгээ нь аль эрт анзаарагдсан хүн.
Хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан өмнө нь миний "Эсрэг дурлал"-д үнэхээр сайхан хөгжим бичсэн. Энэ удаад ч бас гайхалтай сайхан аялгуу төрүүлсэн байна лээ.
Ерөнхий зураач Ц.Энхтуяа бол урлагийн үнэнч цэрэг, гоо сайхны мэдрэмж сайтай, гараас нь муу бүтээл гардаггүйг үзэгчид маань мэднэ. Соёл урлаг, спорт аялал жуулчлалын яам, Соёл урлагийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр тоглох гэж буй энэ жүжигт маань Монгол Улсын морин хуурын чуулга бүрэн бүрэлдхүүнээрээ оролцоно. Ер нь бол үзэгчдийг догдлуулсан гэгээн тунгалаг, гэрэлтэй сайхан жүжиг болно гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл Баясгалан маань сайн жүжигчин, сайн дуучин, ард нь ажиллаж байгаа баг ч бас мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олон билээ.
УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалангийн шинэ уран бүтээл эх хүний зүрхнээс эгшиглэх бүүвэйн дууны домог "ТЭНГЭРИЙН АЯЛГУУ" моно музыкл драмын жүжгээ охид бүсгүйчүүд ээжүүддээ зориулан 3-р сарын 07, 08, 09-нд 19:00 цагаас Улсын Хүүхэлдэйн Театрын тайзнаа тоглоно. Захиалга авч байна.

2 comments:

Anonymous said...

Great post. I was checking constantly this blog and
I'm impressed! Very useful info specially the last part
:) I care for such info much. I was looking for this particular info for a very long time.
Thank you and good luck.

Feel free to surf to my blog post; luxury jet rental

Anonymous said...

Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл та зарахыг хүсэж байна уу
бөөр Та бөөрөндөө санхүүгийн алдагдал хүлээхээс мөнгө олох боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Бид танд Бөөрөнд $ 500,000 долларыг бэлнээр өгөх болно. Миний нэр бол Doctor MACPHERSON
Максерсон Клиник дахь нефрологич юм. Манай клиник
Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн, бид бас шийддэг
бөөрийг худалдан авч, шилжүүлэн суулгах
холбогдох донор.
Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Энэтхэг улсад байрладаг
Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдан авахыг сонирхож байгаа бол whatsapp +14437200958 болон имэйлээр бидэнтэй холбоо бариарай гэж бүү эргэлзээрэй.
И-мэйл: doctormacphersonclinic@gmail.com

Шилдэг саналууд
DR MACPHERSON.