Wednesday, July 29, 2009

Нэгэн шинэ номны тухай

Оросын сэтгүүлч Павел Одинцовын "Бид бүгдээрээ зомби" гэдэг номыг дөнгөж өнөөдөр хэвлэлтэнд шилжүүллээ. Олон нийтийн сэтгэл зүйгээр хэрхэн тоглож байгаа тухай ном л доо. Тус номын дүгнэлт хэсгийг сонирхуулъя. Энэ бол Орост 2003 онд хэвлэгдсэн ном юм шүү. Гэхдээ жишээ баримт нь мундаг. Ер нь уншмаар л ном доо. Худалдаанд гарахаар нь хэлэмз.



Дүгнэлт
“Бид хүнээс дээгүүр шинэ арьстан бүтээнэ” гэж Гитлер ярьж байсан. Бүхэл бүтэн ард түмэн гачигдлыг тэвчин түүний агуу үзэл санааны төлөө дайны талбарт үхэж байлаа.
“Бид коммунизм байгуулна. Бүгд шударга нийгэмд амьдрах болно” гэж Сталин ярьж байлаа. Бүхэл бүтэн ард түмэн хагас өлсгөлөн амьдарч, намын дээдчүүдийг тэжээж байлаа.
“Таныг хэрхэн амьдрахыг бид мэднэ. Бид таны төлөө санаа тавина. Бид таныг бодно. Бид бүхнийг таны төлөө хийнэ” гэж өнөөдөр уран донгодчихоод юу ч хийхгүй амьдрахыг хүсэгчид танд хэлж байна.
Тэд өөрсдөө сайхан амьдрахын тулд таныг хэрхэн амьдрах ёстойг үнэхээр мэднэ.
Тэд таныг өөрийн толгойгоор тань сэтгүүлэхгүйн тулд үнэхээр санаа тавина.
Тэд үнэхээр таны төлөө байнга бодож, таныг яаж илүү мунхруулах вэ гэдэг системийг боловсруулж байгаа.
Тэд үнэхээр таныг өсч өндийж өөрсдийг нь хөөж зайлуулахгүйн тулд чадах бүхнээ хийж байна.
Тэд гэдэг нь “Алтан сая” буюу баян, маш баян хүмүүсийн интернационалч ахан дүүсийн нэгдэл. Өөөрсдийнх нь хувьд тогтвортой байдал баталгаажсан тэр цөөнх. Тусгай албад, улс төрчид, хэвлэл телевиз тэдний төлөө ажилладаг. Өөрийн мөнгөөрөө тэд дэлхий ертөнцийг аль эрт худалдан авсан. Олонхи тэдний амьдралыг амар хялбар, үүлэн сүүдэргүй болгохыг тэд бүхнээс илүү хүсдэг.
Нэг ч цэрэгт дайн хэрэггүй. Дайнаас тэр ямар ч ашиг олдоггүй. Түүний олдог ашиг нь шарх, эсвэл мөнхийн ертөнц. Гэвч түүний өвчин шаналал, цусаар санхүүгийн хүчирхэг корпорацуудын ашиг төлөгддөг.
Менежерүүд, рекламны төлөөлөгчдийн бидэнд тулгахыг оролдоод байгаа тэр их бараа, хүнс нэг ч хүнд хэрэггүй. Гэвч том том үйлдвэрлэгчид, худалдааны фирмүүд ашиг олохын тулд эдгээр хүнс, барааг зарах ёстой.
Хэрхэн амьдарч сэтгэх талаар өөрийнх нь өмнөөс шийдвэр гаргах нь нэг ч хүнд хэрэггүй. Гэвч өөрийн асуудлаа өөрөө шийддэг хүмүүсээс бүхнээс илүүтэйгээр айж байгаа тэр хүмүүст энэ нь хэрэгтэй.
“Алтан сая”-ын хүсэлд хүмүүсийг нийцүүлэх ганцхан арга нь айдас төрүүлээд түүнийхээ ачаар нийгмийг урьдчилан харж болохоор, удирдан залж болохоор болгох явдал.
Бид одоо яг ямар нэг хувиралтын цэг дээр байна гэж би боддог. Биднийг ямар урхинд хөөж оруулахыг хүсч байгааг цаг алдалгүй ойлговол хавцлын ирмэг дээрээс биеэ татаад өөр зам сонгоно. Чадахгүй бол гэмт хэргийн бүтэц засаглалын эрх мэдлийг улам бүр гартаа оруулсан улс орныг хүлээж авна. Өөрийн хүчээ тус тусдаа хүмүүс дээр гаргаж буй тэр этгээдүүд дуулгавартай боолтой болохыг оролдон психотрон, психотропын аргууд хэрэглэж байна. Тийм хүмүүс засгийн эрхэнд гарах бүрэн боломжтой. Тэдэнд санхүүгийн боломж байгаа болохоор өөрсдийн суудлаа худалдаад л авчихна. Тэр үед итгүүлэгт автсан ард түмэн тэр чигээрээ барьцаанд орно.
Цацрагийн үүсгүүрээр бүх орныг бүрхэх хүч одоохондоо тэдэнд байхгүй гэж бодож байна. Тэд хоорондоо нэгдэж эхлээгүй, зах зээлийг тус тусдаа эзэлж байгаа үед энэ бол маш чухал. Гэхдээ том загас нь багыгаа цаг ямагт залгидаг болохоор гэмт хэргийн тархай бутархай олон бүлэглэлээс арван жилийн дараа гэхэд хэдхэн нь үлдэнэ. Тэр нь бүхэл бүтэн улс орны улстөрийн бодлогыг залах чадвартай гэмт хэргийн коцерн байх болно. Тэр цагт торсион мэдээлэл дамжуулагчид орон даяар, магадгүй гариг ертөнц даяар ажиллаж эхэлнэ. Тэгэхэд бидний хүлээж авдаг дэлхий ертөнц Станислав Лемийн алдарт “Футурулогический конгресс” романд гардаг шиг оршин буй бодит байдлаасаа тэс өөр санагдах болно. Тансаг орд харшууд нурсан ханатай хүйтэн өрөө болж, эрүүл саруул хүмүүс эрэмдэг зэрэмдэг сүгнүүд болцгооно.
Би ийм ирээдүйгээс айж байна. Үүнээс зайлсхийхийн тулд итгүүлгийг сөрөн зогсох ганц л зүйл хэрэгтэй. Поволжьегийн үйл явдал хүмүүсийг эзэмдэх маш амархан гэдгийг харуулсан. Гэвч боолчлолын эсрэг сөрөн тэмцэхэд бэлэн, сэтгэн боддог хүмүүсийг удирдан захирах боломжгүй.
Энэ л бидний цорын ганц итгэл найдвар билээ.

7 comments:

Anonymous said...

төрөөс 1,5 саяыг харж амьдардаг, өөрсдийн хариуцлага гэж байдаггүй дийлэнх монголчуудад бол унших ёстой ном байнадаа.

Pearle Deppsu said...

уншмаар л эд байна

Anonymous said...

Za yostoi boljee. Onoogiin Delhii yertonts yaj ajilladagiig sanuulsan nom doo naadah chin! Mongolchuud bol unuudur Zombi-giin tsaaguurh Zombi boldogiin irmeg deer ireed baigaa shuu dee. Ene nomyig olon hund hurgej, Zohiogchiig ni urij, legts , uulzalt zohion baiguulj, toriin terguunuudtei uulzuulj, nuguuh 76 gaihald sanuulah yumsan daa. Yaye dee baiz. Hamgiin gol ni Mongol ahan duustee saitar oilguulah ni l chuhal daa Galaarid mini.
Doorhi linkeer orj videonuudyig uzeerei.
http://video.google.com/videoplay?docid=6076118677860424204

bayarlasan shuu Galaariid aa.

Hundetgesen Z. Erdenebat. Minii Blogoor bas orooroi:
http://www.munkhtengerniigemleg.blogspot.com/

Anonymous said...

Капиталист Комплекс

Хүн төрөлхтөний нэг хэсэг нь kоммунист дарангуйллаас, нөгөө хэсэг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, колоничлол, боолчлолын дэглэмээс салаад хэдэн жил болж байгаа билээ гэдгийг бодох хэрэгтэй. Нелсон Манделаг 20 гаруй жил хорьсоны эцэст шоронгоос сулласан тэр өдөрөөс л хар арьс хүмүүс сая нэг эрх чөлөөтэй болж өөрсдийн газар нутгийн эзэн болох замдаа орсон билээ.
Барууны өндөр хөгжилтэй гэгдэх АНУ, Канад, Бритайн гэх мэт улсууд бол маш үрэлгэн хэрэглээний ертөнцүүд юм. ханаж цадахыг мэдэхгүй эдгээр зах зээлийн гэгдэх орнууд Африка, Латин Америк, Ойрх болон Дундад Дорнодыг эдийн засгийн, цэрэг зэвсгийн , дипломатын гэх мэт зүсэн зүйлийн аргаар цөлмөн дээрэмдсээр өдийг хүрлээ. Өнгөрсөн 20 жилийн туршид Монголчуудад коммунист комплекс нь байсаар байгаатай адил, дээрх улс орнуудад дээрэнгүй, шулан мөлжигч капиталист комплекс нь байсаар байгаа ба одоо Монголыг тонон дээрэмдэх гэж байна.
Монголыг барьж идэхэд тийм ч амаргүй:
1. Монгол 2 том хөршийн дунд байна.
2. Монголчууд бол боловсролтой ард түмэн, тийм амархан маллуулахгүй.
3. Монголчууд хүн төрөлхтнийг хөдөлгөж явсан болохоос боол нь болж яваагүй.
4. Монгол ухаан бол боолын ухаан биш, боссын ухаан байсан байсаар ч байх болно.
Өнгөрсөн 20 жилд гадныхны далд явуулга, улс төр дипламтын хорлонт махинацууд тасралтгүй явагдаж ирсэн гэдэгт эргэлздэггүй. Монголыг оюн санааны хувьд, санхүү эдийн засгийн хувьд аль болох жижиглэн бутаргах бодлого бол барууны их гүрнүүдийн гаршисан арга байдаг бөгөөд тэд үүнийгээ хүний эрх, ардчилал, эрх чөлөө гэх мэт сайхан багаар нуудаг билээ. Өөрөөр хэлбэл нэг гараараа дуртай юмыг нь үзүүлж хуураад, нөгөө гараараа хулгай дээрэм, аллага хядлагыг байнга зохион байгуулж ирсэн, одоо ч түүнийгээ үргэлжлүүлсээр байгааг Монгол ахан дүүсдээ дахин дахин сануулмаар байна!

Я.ОДГЭРЭЛ said...

БАГШАА ТА МИНИЙ ТАРЧЛААН БЛОГИЙН ХОЛБООСЫГ ХОЛБООЧ ЭЭ.
АНХ НЭЭЖ БАЙСАН БЛОГ БАЙГААД БАЙХЫН. ХЭХЭ

Arsun said...

Байды гуайн бил үү, нэг шог зураг байдаг даа. Тэрэгчин эр уурганы үзүүрт өвс уяж мориныхоо урд барьчихаад давхиулаад байдаг зураг. Манайхны Их амласанд нь хошуурдгийг намууд ч сайхан ашиглах юмаа. Хэзээ нэг ялгаж салгадаг болнодоо.

Anonymous said...

amjilt hvsie . awch unshinaa