Зохиолч, яруу найрагч, бичгийн хүмүүст далд мэдрэмж бусдаас түлхүү байдаг нь амьдрал дээр олон жишээгээр батлагддаг. “Гэрэлт Цалиг” сонин үе үеийн зохиолчдын шидэт зөнгөөс сонирхуулжээ.
Герберт Уэллс
Тэрээр байлдааны лазер бүтээхийг 1889, ахуйн хэрэглээний видеомагнитофоныг 1889, автомашины түгжрээ үүсэхийг 1901, танкийн тулааныг 1903, цөмийн зэвсгийг 1914 онд тус тус өөрийн романуудад дүрслэн бичиж байв. Зуун жил өнгөрсний дараа түүний зөгнөлийн 80 хувь биелжээ. Үзмэрч, далдыг харагчдын хувьд 80 хувь гэдэг хамгийн дээд үзүүлэлт болох тоо юм.
Жюль Верн
Тэрээр сарыг тойрсон нислэгийн тухай 19 дүгээр зууны төгсгөлөөр бичиж байв. 1960-аад оны дундуур “Аполлон-8”-ын баг сарыг тойрон нислээ. Тэгэхдээ энэ нислэгийн хэд хэдэн зүйл хоорондоо таардаг. Жюль Верн гурван хүнтэй баг нисч буйгаар бичсэн бол –Аполлон” гурван хүнтэй байв. Жюль Верний “Колумбиада” 3.65 метр өндөр, 5547 кг жинтэй бол “Аполлон” 3.6 метр, 5621 кг жинтэй байв. Хоёр аппарат хоёулаа Флоридын хойгоос арванхоёрдугаар сард хөөрч, сарыг тойрсныхоо дараа далайд газарддаг. Түүнээс гадна хоёр аппаратын дэлхийд газардах цэг нь ердөө дөрөвхөн километрээр зөрсөн билээ.
Морган Робертсон
Английн хэнд ч танил бус энэ зохиолч 1898 онд “Титан”-ы сүйрэл” гэдэг роман хэвлүүлжээ. Энэ романд тив хоорондын аяллын аварга том “Титан” хөлөг дөрөвдүгээр сарын нэгэн шөнө мөсөн уултай мөргөлдөж байгаа тухай өгүүлдэг. Аврах завь цөөхөн учраас асар олон хүн амь үрэгддэг. Роман гарснаас яг 14 жилийн дараа 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд алдарт “Титаник” хөлөг сүйрсэн байдаг. “Титан”-ы урт 243 м, “Титаник”-ийнх 252 метр байлаа. Усны түрц нэгнийх нь 70 мянга. Нөгөөгийнх нь 66 мянга байв. Нэгэн дээр нь 3000, нөгөө дээр нь 2207 зорчигч байв.
Михаил Лермонтов
Тэрээр Октябрийн хувьсгалаас 87 жилийн өмнө “Орост хар жил ирж, хааны титэм унана” гэж “Угтан хэлэхүй” шүлэгтээ бичжээ.
Федор Достоевский
Октябрийн хувьсгалыг угтан харсан бас нэг том уран бүтээлч бол Ф.Достоевский юм. Тэрээр 1877 онд “Зохиолчийн тэмдэглэлүүд”-дээ “Энэ ертөнцийн төрхийг өөрчилж, дэлхийн бүх хаанчлалыг доргиосон аймшигтай, агуу гамшигт хувьсгалыг харж байна...Бослого шашингүйн үзэл, бүх баялгийг дээрэмдэхээс эхэлнэ. Шашныг дорд үзэж, сүм хийдүүдийг нурааж, малын хашаа болгож, дэлхийг цусаар дүүргэснийхээ дараа өөрсдөө айцгаах болно” гэж бичжээ.
Аллаф Стеббелдог
Америкийн зөгнөлт зохиолч Аллаф Стебелдог 1930 онд “Сүүлчийн бөгөөд эхний хүмүүс” гэдэг роман бичжээ. Энэ нь ирээдүйд болох атомын дайны тухай бүтээл байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ номыг нууц албаны нэгэн ажилтан санамсаргүй унштал АНУ-ын “Манхеттэн төсөл” хэмээх онцгой нууцлалтай материалыг тов тодорхой биччихсэн байж.
Зохиолч энэ бүхнийг хаанаас ч хуулбарлаагүй, гагцхүү өөрөө бодож олсон гэдгээ нотолж байж сая нэг юм цахилгаан сандалд суух аюулаас мултарчээ.
Том Клэнси
Том Клэнсигийн “Нэр төрийн үүрэг” гэдэг роман 1994 онд гарчээ. Энэ зохиолд Вашингтон дээгүүр нисэж явсан “Боинг-747” гэнэт өндрөө огцом алдан конгрессийн байрыг мөргөдөг. 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийг онгоц мөргөсөн үйл явдал үүнтэй нэлээд төстэй маягаар өрнөсөн билээ.
3 comments:
Бичгийн мэргэд төвлөрч чаддагтай холбоотой байхаа
Зохиолууд нь хэн нэгний биелүүлэхийг хүссэн мөрөөдөл болдог юм биш үү? Өөрөөр хэлбэл санаагаа авдаг гэсэн үг.
Иван Ефремов Баруун Сибирьт алмазын орд газар байгаа гэж зөгнөсөн нь биелсэн.
Post a Comment