Б.Галаарид ("Гэрэлт Цалиг" сонин. 2009, №16)
Бидний өвөг дээдсийн эрхэмлэж ирсэн бөө мөргөл, тэнгэр шүтлэгийг эрт балрын элий балай юм гэж хандагсад дэндүү олон. Дээр нь шинэ цагийн бөө нэртнүүд мөнгө олох арга хэрэгслээ болгож ядарсан зовсон хүмүүсийг айлгаж ичээж, сүрдүүлж дарамтлах нь хэрээс хэтэрсэн тул нэр хүнд нь бүр ч унаад байх шиг. Гэхдээ буруу зөвийг ялгаж зааглаж, учрыг нь олох юм бол бөө мөргөлд гайхалтай зүйл их бий. Олон газар олон бөөгийн буулттай таарч, онгод их тэнгэрүүдтэй хөөрөлдөж явахад хаанаас ч олж мэдэхийн аргагүй сонин хачныг олж сонсох нь бий. Хэн ч хэзээ ч хэлэхгүй цэцэн үг, алтан сургаал олж хүртэх нь ч бий. Анх бөө мөргөл сэргэж эхлэх үеийн онгод тэнгэрүүд өчнөөн урт хугацаанд хориотой байгаад сая нэг нартын орныхонтой хөөрөлдөж байгаадаа баярлаж шагшрах нь их байсан бол сүүлийн үед хүмүүсийн яс чанар муудаж, өнгө мөнгөнд автаж, нүгэл хилэнц мөхөл сүйрэл рүүгээ явж эхэлсэнд харамсаж халаглах нь илт нэмэгдэж байна.
Нөгөө нэг зүйл нь гэвэл бөө мөргөл маань нэг л буруу хөгжөөд байна уу гэж санаа зовогсод олширч, гаргасан ганц хоёр номыг минь олж хараад санаа оноогоо хэлэлцэх гэж хандагсад бий болж байгаа нь сайшаалтай. Энэ дундаас онцгой гэмээр нэгэн тохиолдлыг уншигч эрхэмд сонордуулбал ямар вэ хэмээн шийдлээ.
УИХ саяхан Оюутолгойн гэрээг хэлэлцээд Засгийн газарт гэрээ хийхийг зөвшөөрсөн. Энэ өдрийн маргааш нь надад нэгэн бөө хандав. Тэрээр “Шөнөжингөө зүүдлээд байгаа ч юм шиг, онгод ороод байгаа ч юм шиг болж хонолоо. Их л уран гоё шүлэглэсэн, тэгсэн мөртөө их халаглаж харамссан юм хэлээд байх юм. Учрыг нь ер олсонгүй” гэлээ. “Тухайн үедээ тод санаж байсан ч өглөө босоод мартчихлаа, ерөнхийдөө бол Монголд их аюул нүүрлэж, усгүй болж, гамшиг нөмөрнө гэсэн юм хэлээд байна” гэхэд нь миний дотор нэгэн бодол сэрхийж өчигдөр зурагт харсан уу, сонин уншсан уу, юу хийсэн бэ гэдгийг нь сонирхлоо. Ямар ч мэдээллээс ангид ойр зуурын ахуйн ажилтай өнжсөн гэнэ. Бид хоёр өдөр товлож түүнийг бөөлүүлж байж учрыг асуухаар болов.
Болзсон өдрөө тэрээр бөөллөө. Онгод нь орж ирэхээр нь би учраа хэлээ. Гэтэл “Нүүрэндээ амьтны арьс наачихсан ч юм шиг, эрээн мяраан, хачин сонин бөө нар хаанахынх вэ?” гэж надаас асуулаа. “Мэдэхгүй юм даа. Африк гэж газрынхан байж магадгүй. Тэд нар яасан гэж?” хэмээн хэрэгт дурлавал хариу хэлсэнгүй. Тэгснээ:
Үргүй мэт санагсад
Үндэсгүй мэт бодогсод
Хожмоо мартагсад
Хойтхоо хаягсад
Эдлээд дуусахгүй хөрөнгөөр яахав
Идээд барахгүй хоолоор яахав
Өвгөдийн өврийг ухагсад
Өөрсдийгөө илүүд бодогсод
Өнгөнд хууртагсад
Мөнгөнд шунагсад ... гэхчлэн хэсэг догширсноо:
Хан тэнгэрт байгаа нь ганц би биш билээ
Харсаар сонссоор суугаад
Харамсаад харамсаад барахгүй нь.
Олны төлөө явна гэсэн
Түмний төлөө явна гэсэн
Ам өчгөө өгөгсөд
Андгай тангарагаа тавигсад
Одоо юу хийчихэв ээ хэмээн халаглав. Тэгснээ:
Харьд байгаа хар бараан зүстэнгүүд
Хамаг баялгаа цөлмүүлж
Балга усгүй баларч явахад
Агаар ус нь халж
Амьтны шинж рүү орсон байхад
Ухаарах нь яав, сэхээрэх нь яав, ай халаг.
Тэнгэртэй бүхэнд хэлмээр юм
Хэнгэрэгтэй бүхэнд дуулгамаар юм гэж дуу тавилаа.
Миний таамагласан зөв болж, энэхүү онгод чухамдаа Оюутолгойн гэрээний талаар халаглаж байгаа нь тодорхой боллоо. Ирээдүй хойчоо бодоогүй, өнгө мөнгөнд автаж шийдсэн хүмүүс өнөө сайн явлаа ч үр удмаараа дамжуулан тэнгэрийн гэсгээл хүртэхдээ л хүртэнэ гэсэн санааг тэрээр их л урнаар өгүүлсэн бөгөөд дэндүү намуухан ярьсан болохоор гүйцэд сайн сонсож амжаагүй, бүрэн сайн тэмдэглэж чадаагүй билээ.
Бөө хүн бөөлж дууссаны дараа хэсэгхэн хугацаанд онгодын хэлсэн ярьсныг нэлээд сайн санадаг, дутуу ойлгосон, ташаа ухаарсан зүйлийг тайлбарлаж өгдөг бөгөөд удалгүй ор тас мартчихдаг учраас би түүнийг өмсгөл хуягаа тайлмагц нь “Харьд байгаа хар бараан зүстэнгүүд” гэж юу ярьсныг лавлатал “Негрүүд байна. Усгүй болоод одоо бие мах бодод нь өөрчлөлт орж, задлаад үзвэл амьтантай илүү төстэй болж байгаа юм шиг байна. Монголчууд хөрсөн доорхи эрдэнэсээ хамаа бус ухвал яг тэдэн шиг болох бололтой” гэж хэллээ.
Хоёрдахь анхаарал татсан зүйл нь гэвэл нөгөөх хачин сонин гээд байсан бөө нар нь хар арьстай, үс ноостой, эрээн мяраан баг өмссөн бөө нар гамшиг зовлонд унасан олон түмнийхээ төлөө арга тасран гуйж залбирч байгаа бололтой харагдсан гэнэ.
Үнэхээр л Африкийн орнууд хөрсөн доорх баялгаа цөлмүүлж, “баялгийн хараал”-д өртөн зовж байгаа бөгөөд ойрын арван жилд дүрвэгсдийн тоо нь 50 саяд хүрч, үлдсэн хүн ам нь гагцхүү гаднын тусламжинд найдан амьдрахаас өөр аргагүй байдалд хүрээд буй талаар яригдаж байгаа. Харин усны хомсдолд орсон хүмүүсийнх нь физиологид өөрчлөлт орж, амьтан шинжтэй болж байгаа тухайд олж сонссон, уншиж мэдсэн юм байхгүй болохоор хэлэх үг алга. Үнэхээр ийм юм болж байна гээд шуугиад эхэлбэл гайхах ч юм алга. Уул уурхайн ашиглалтын улмаас нэг бүтэн уул алга болоход тэр нутагт амьдардаг хүмүүст тодорхой хэмжээний өөрчлөлт орсон тухай хаа нэгтээгээс уншиж байснаа санаж байна. Тэгэхээр хүйн холбоотой газар шороогоо хөндөхдөө учиртай, ухаантай хандахгүй бол үйлийн үрээр буух буулт нь хатуу л байх бололтой.
5 comments:
Жинхэн бөө харж үзэх юмсан. Ялангуяа бөөлж байхыг нь. Хармаар л байна, хараагүй болохоор итгэдэггүй юм өө дүү нь
МЭДЭГҮЙ ЮМДАА БИД ХААШАА Л ЯВААД БАЙНАДАА
ямар аймар бэ??
aimaar umaa. odoo teged yaaltai bilee. heleheer boo gj yu baisiin ged tomrood baidag. ongorson hoinoo l amaa barih n de.
ай хөөрхий.эх болсон эх орон ард түмэн минь хэдэн новшоос болж зовох гэж үү.үгүй...
бат
Post a Comment