Тээр жил япончууд их хааны маань онгоныг хайж баахан пижигнээд үр дүнд хүрээгүй. Тэд нам дор газраар хайсан нь алдаа байсан, уулын оройгоор хайх хэрэгтэй гэж үзээд хэсэг нөхөд Бурхан Халдунд очтол их хайрханы орой дээр үнэхээр л хүний гараар бүтээгдсэн пирамид гэхээр байгууламж олдсон тухай сүүлийн хэдэн сард олон л бичицгээлээ. Тэр байгууламжийг анзаараагүй манайхан тээр нэгэн жил Бурхан халдунаа тахина гэж орой дээр нь овоо босгож байгаад тойрч мөргөж, толгой гудайлгаж, тонголзон бөхөлзөж бөөн юм болсон гэж байгаа. Хэрэв энэ байгууламж үнэхээр их хааны маань онгон мөн бол бид эзнийхээ ариун шарил дээр баахан дэвсэлж дэвсэлчихээд "За бид их хайрханаа тахиж, их хаанаа дээдэлчихлээ. Одоо ч алаад өгнө дөө" гэсээр буусан болж таарч байна. За энэ ч яахав. Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс буурдаг шиг хувиралтын жилүүдэд буруу дөвчирсөн нь зөндөө л юм чинь дүүрсэн хэрэг ээ. Харин их хааны онгоны тухай сүүлчийн таамгийг гаргасан эрхмүүд маань энэ таамгийг нь баталгаажуулж мэдэх нэг баримтыг ер анзаарахгүй, дурдахгүй юм. Түүнийг нь нэг сануулчихвал яадаг бол?
1990-ээд оны эхээр, тодруулбал 1992 онд "Үндэсний дэвшил" сонинд Чингэсийн удмын хаадын булшийг онгичсон тухай Л.Чимэдрэгзэн гэдэг хүн нэг нийтлэл бичиж байсныг би санаж байна. Төв Ази буюу Монголыг анх шинжлэх ухааны үүднээс ултай судалсан Пржевальскийн шавь Козлов 1907 онд Хар хотын туурийг олж олон зуун эд өлгийн зүйлийг Эрмитажид хүргэсэн тухай тэнд бичсэн байсан. Хамгийн гол нь энэ хүн Хангайн нуруунаас эхтэй Онгийн голыг олон удаа өгсөж уруудаж явахдаа Монголын эзэнт гүрний хаадын угсаа залгамчир Сайн ноён хааны арван гурван үеийн хаадын булш бунханд халдан малтлага хийсэн гэж байгаа. Тэгээд энэ тухайгаа аян замын тэмдэглэлдээ "Энэхүү булш нь Хангайн нурууны өвөр талын уулсын хярд ойролцоо боржин чулуун нүцгэн толгодын оройд байв. Түүнийг далайн түвшнээс дээш 900 футын өндөрт маш өвөрмөцөөр байрлуулж хөдөөлүүлсэн нь сонин" гэж бичсэн байдаг. Их хааны салаа салбар болсон 13 үеийн ноёдыг ийнхүү өндөрлөг газар оршуулсан нь их хааныг түүнээс ч өндөрт залсан байх гэсэн таамагт өөрийн эрхгүй хөтлөн хүргэж байна.
Түүхч Н.Нагаанбуу Сайн ноён хаадын энэхүү бунхан байгаа газарт мөн очиж үзсэн, яалтгүй уулын орой гэж байв.
Би энэ зун алдарт Геродотын "Түүх"-ийг хэдэн нөхдийн хамт орчуулж байгаа бөгөөд надад дөрөвдүгээр дэвтэр буюу скифүүдийн тухай хэсэг нь таарсан юм. Тэнд ихэс дээдсээ скифүүд хэрхэн оршуулдаг тухай тодорхой бичсэн байна лээ. Бидний дов, болдог гэдэг маань эцэстээ нүүдэлчин овгийнхны хаад ихсийн онгон байж мэдэх юм гэсэн бодол тухайн үедээ төрж байсан шүү. Удахгүй хэвлэгдэхээр нь та ч гэсэн уншаад үзээрэй. Персийн хаан Дарий скифүүдтэй тулалдахаар их цэрэгтэй цөмөрч ирэхэд нь тактикийн тоглолт хийж ийш тийш хэрэн зугатаад болохгүй болохоор нь Дарий скифийн хаанд элч илгээж үзвэл үзье, эсвэл айж зугатахын оронд бууж өг гэтэл хариуд нь "Бидний өвөг дээдсийн ариун онгоныг олоод сүйтгэх гээд үз дээ. Тэгвэл яадгийг үзүүлээд өгье" гэж хариулсан байдаг. Тэгэхээр нүүдэлчдийн хувьд дээдсийн онгон гэдэг зүгээр ч нэг газар, хэн хүссэн нь ухаж сүйдэлдэг эд биш юм.
Хүннүгийн үед хятадын элч дээдсийн онгоны хил рүү сэрэмж алдан нэвтрэхэд золтой л харваад алчихаагүй тухай түүхэн сурвалжид тэмдэглэсэн нь бий. Учир иймд их хааны маань онгон их хайрханы тэргүүнд тэнгэрт ойр оршин байгаа нь үнэнд илүү ойрхон ч хамаа бусаар оролдохгүй л байх юм сан даа.
6 comments:
boduushtai yum bna
Чингисийн онгоныг олчихвол бас нэг талаар ашигтай байж мэднэ шүү. Онгоныг олно гэдэг чинь бид Тэмүүжингийн биологийн материал тухайлбал биеийн эсийн дээжийг нь олж авна гэсэн үг. Одоо цагт цаана чинь клонаци гэж сүрхий технологи хөгжөөд байна. Олж авсан эсүүдээ хувилаад хэдэн Тэмүүжинг гаргаад авчихвал ч... :)
kakadu-giin bodol ch mun duu zailuul.
galaarid ch gesen dee nagaanbuu-g tuukhch gej baigaa yum chin zailuul tsar n medegdej baigaa yum bna daa.
uuliin oroi deer tiim baiguulamj baigaa ch bulsh gej yugaar n batlaad baigaa yum be
Дуу чи! Чи юугаан мэддийн, үл мэдэгдэх царайлчаад... ха ха ха
Тэр хүнийг нэг тайван байлгаасай гэж боддог юм. Жорлонгын цаасаа Чингисээр нэрлэх дээрээ тулаад байгаа хүмүүс яг онгон нь олвол яах бол гэж бодохоор л дотор зарсхийгээд явчихдаг.
Тэгээд гений судалгаа хийгээд баахан хунтайжтангууд гарч ирнээ аягүй бол бас
ezen bodgiinhoo ongoniig olj suitgeed yaah ch yum bilee. neg heseg hevlel medeeleleer sur bolool ungurnu biz uur yaav gej. shinjleh uhaanii huvid ch gesen tiim ih ach holbogdoltoi yumuu. tegj uvug deedsiinhee yasiig undulzuulj nugel huraagaad yu gehev
Post a Comment